Нийгэм мэдээ
Нийтийн албанд нэр дэвшсэн 609 хүний мэдүүлгийг АТГ шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны аравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 372 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Одоогоор ажиллагаанд 237 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Эх сурвалж: АТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.