Э.Хишигсүрэн: Төсвөө бүрэн олгохгүй бол цэцэрлэгийн барилгуудыг царцаана
БГД-ийн нэгдүгээр хороонд байрлалтай Богд-Ар хороолол болон Говьсүмбэр аймагт байрлалтай хоёр цэцэрлэгийн барилга төсөвгүй болж цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Энэ талаар тус барилгыг гүйцэтгэж буй "Түмэн-Алт" компанийн захирал Э.Хишигсүрэн дараах мэдээллийг бидэнд өглөө.
Тэрбээр, 2020 онд ковид гараад цар тахлын үед улс төсвөө эргүүлэн татсан. Гэвч 2022 онд буцаан төсвөө олгоход бүх юмны үнэ нэмэгдчихсэн байсан. Зөрүү мөнгийг нь би болон манай байгууллага энд тэндээс зээлж байж төлж барилгын материалаа татсан. Одоо Говьсүмбэр аймаг дахь 150 ортой цэцэрлэгийн барилга 90 хувьтай байгаа. Харин Богд-Ар хороололд баригдаж буй 200 ортой цэцэрлэгийн барилга 80 хувьтай байгаа. Энэ барилга газрын маргаантай байсан учраас нэлээн хожуу эхэлсэн. Гэвч төрөөс санхүүжүүлтийг нь бас л дутуу олгосон. Одоо эдгээр барилгыг дуусгах төсвийг бидэнд олгохгүй бол энэ цэцэрлэгүүдийг царцаана. Миний бие Говьсүмбэр аймаг дахь цэцэрлэгийн барилгын ажлыг 50 хувьтай болгохын тулд 500 сая төгрөгийн зээл авсан. Одоо үнэндээ надад болон манай байгууллагад авах зээл алга" гэлээ.
Энэхүү барилгын зөвшөөрөл болон төсөв санхүү олгосон хүмүүстэй холбогдож, дээрх асуудлын талаар тодруулахаар холбогдлоо. Гэтэл тэд утсаа авахгүй, эсвэл энэ асуудлын талаар мэдэхгүй гэснээр хариу мэдээлэл өгсөнгүй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦАРЦААНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ АНИА ЭНЭ БАРИЛГАА ХӨЛДӨӨХ ЮМ УУ? МИНИЙ МАРУЖИНГ ХӨЛДӨӨГӨӨД ӨГӨӨРЭЙ АНИА
Мотортой компани байна.