Нийгэм мэдээ

Аравдугаар сард яргуй ургаж, ногоо цухуйж буйн учрыг тэнгэр шинжээч тайлбарлалаа


Энэ аравдугаар сарын сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймагт хачиг унаж, яргуй ургаж, говь руу ногоо цухуйж байгаа талаар иргэд нийгмийн сүлжээнд нийтэлж байна. Байгалийн энэ ховор үзэгдэл ямар учиртайг ардын уламжлалт тэнгэр шинжих ухааны өв тээгч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин Ё.Хайнзан, цаг уурч, сэтгүүлч МУСГЗ Д.Шагдарсүрэн нараас лавлаж тодрууллаа.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин Ё.Хайнзан "10 дугаар сарын сүүлчээр хуучин тооллоор өвлийн эхэн сар гарч байхад яргуй ургаж, нялх ногоо ургана гэдэг үнэхээр ховор гайхам үзэгдэл байна. Ямартай ч муу зүйл бол биш. Харин дулаарч байгаагийн л илрэл болов уу. 1976, 1987 онуудад есдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд манай нутагт яргуй ургаж байсан. Тэр жилүүдэд их л сайхан өнтэй өвөл болсон юмдаг.

Ер нь энэ жил манай нутаг руу усны шувууд их аажуу бас доогуур нисэж буцлаа. Буга модныхоо талаас дээш урамдаж байна. Хулгана сүүлийн гурван жил хөеөгөө ил тавиагүй, энэ жил ил хураалаа. Сая орсон цас хайлаад гол, горхи сайхан урсаж байна. Тэгэхээр энэ бүхнээс ажиглахад ирэх өвөл зуд турхангүй сайхан болох нь уу гэж харж байна. Харин хавар их урт болох шинжтэй" гэлээ.

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн "Аравдугаар сарын сүүлийн энэ өдрүүдэд чийг, дулааны хангамж сайн байгаа учраас яргуй, ногоо цухуйж байна. Үүнээс үүдээд өнтэй дулаан өвөл болно гэж дүгнэвэл бас учир дутагдалтай. Өвөл хэвийн л болно. Байгаль ажиглагчид 12 сар хүртэл цаг агаар сайхан байна гэж байгаа. Харин хавар тийшээ чангарч, мөд дулаарахгүй болов уу" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ардын хүүхэд.
Ардын хүүхэд.

Судлаачгүйгээр яваад ирсэн арвин
туршлагатай, баялаг түүхтэй ард түмэн дээ
МОНГОЛЧУУД МИНЬ. Ардын байгалиа шинжих ухаан чинь шинжлэх ухаанаас өмнө хөгжсөн гэж байгаа шүү.

Д.Батцэрэн
Д.Батцэрэн

Тиймээ,олон 100 жилийн амьдрал ахуйгаа байгалийн шинж төлөвийг ажиглаж зохицуулж ирсэн арвин их туршлагын өв сантай ард түмэн.

Зочин
Зочин

Тийм шүү.Агуу мундаг Өвөг Дээдэстэй билээ бид бүхэн.

УТСАН
УТСАН

АШГҮЙ ДЭЭ АМЫГ НЬ ШАР ТОСООР МЯЛААЯ ГОЁ МЭДЭЭ БАЙНА МАЛЧИД ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ НАМАРЖИНГАА АРХИДАЖ АЙЛЫН АНИА НАРЫГ БАВЛАА ОДОО ӨВӨЛДӨӨ БЭЛТГЭЭРЭЙ АГАА НАРАА

Зочин
Зочин
Reply to  УТСАН

Малчид баярлахад хэцүү. Энэ үед байн байн нойтогнож орсон цас өдөртөө хайлж мөстөн газрын хөрсийг хөлдөөж байна!

Батзориг
Батзориг

яргуй хэнзэлсэн намар болход өн болоод байдагсан

Иргэн
Иргэн

Одоо нэг их судлаач гэх юм монголын жинхэнэ амьдралтай ам дамжсан яриа ,малчдын ухаан бол олон зуун жилийн судалгаа ажиглалт юм шүү Од нар сар гариг эрхсийн хөдөлгөөнөөр байгаль орчин цаг уураа шинжилж өнөө маргааш сар улирлынх байдлыг шинжиж ирсэн суут ухаан юм шүү. Газар хөдлөлтийг аль ч орны ямар ч шинжлэх ухаан урьдчилан мэддэггүй. Тэгвэл монголчууд мал сүрэг АН араатан тэнгэр огторгуй ажиглан мэдсэнээр газар хөдлөлт болохыг урьдчилан мэддэг юм аа

Иргэн
Иргэн

Намар ногоо хэнзлэх сайхан өвөл болохын шинж гэхдээ жаахан хүйтэн байж магадгүй

Зочин
Зочин

Хотод хашаан дотор маань шар цэцэгний цомирлог шинээр гарчихсан байгааг хараад гайхаж баярлаж л суув.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тиимээ таашааж баярлах нь зөв зарим мунхагууд өөр юм боддог юм шигээд

Авид бурхан ба Майдар бурхан
Авид бурхан ба Майдар бурхан

Silent tears -хөгжимт жүжиг нь ийм л ид шидтэй дээ. олон Бурхадыг ялангуяа Майдар ба Авид бурханыг дуудаж тэд өөрийн астрал биеэр морилж саатаад явсан тул олон Бурхадын Хаадын Хааны их хайр энэрлээр манай хот ч дулаан байна даа, одоохондоо /мөхлийн цаг ирсэн үед./

Зочин
Зочин

Хөх өвгөдөд ухаан бий Хөдсөн дээсэнд дулаан бий.

Зочин
Зочин

Дэлхийн дулаарал гэдэг нь ч бас нэг утгаараа зөв л ям. Хэрвээ энэ байдлаараа үргэлжлэх юм бол хавар хэцүүдэх байхдаа. Хүйтэрч цас их хэмжээгээр орж зуд л болох байх. Өвөлийг дулаахан үдэн гэхээр бусад хүмүүст сайхан байдаг юм байхдаа. Надад лав одоо л өвөл болдоггүй юм бол хавар нь өвөл болж магадгүй гэж бодож байн.

Зрчин
Зрчин

Яагаад судлаачдаас асуугаад ул суурьтай мэдээлэл тарааж бдоггүй юм бэ

Зочин
Зочин
Reply to  Зрчин

Цаг уурч хүн хариулсан бна. Цаг уураа судалдаг л хүн байлгүй дээ????????

Зочин
Зочин
Reply to  Зрчин

Судлаад байх юу байдаг юм 10 сар дулаан байгаа учир дулаанаар тэтгэгдсэн хөрснөөс ургамар ургаж байна өөр юу гэж сүржигнэх гээд байна даа

Зочин
Зочин
Reply to  Зрчин

доор бичсэн байна. судлаачгүйгээр яваад ирсэн түүхтэй бид

Зочин
Зочин

сайхан жил болох нь дээ

Багш
Багш

Ерөөсөө дэлхийн дулааралтай холбоотой байх. Цаг агаар янз бүр болж, ерөнхийдөө дулаарч л бна даа.

Зочин
Зочин

Сайхан өнтэй жил болноо

Jjjjjj
Jjjjjj

Дэлхийн дулаарал гамшигруу дөхөж байхад юун сайхан майхан өнөтэй өвөл нтр ццц

Зочин
Зочин

Тухайн газар орондоо өн болно оо, бусад нутагт цоог цоорхой болно

Зочин
Зочин

Яргуй хэнзэллээ гээд баярлах хэрэггүй шүү.4 улирлын эх оронтойгоо бүү март.Энэ жил ус чийг ихтэй,намар дулаахан багаа болохоор хаврын гарах яргуй урьсан биз.Өнтэй болвол сайн л биз.Бэлтгэлээ сайн базаагаарай.

Mvndg oxioon
Mvndg oxioon

Ygiu

Балт
Балт

Аятайхан мэдээ сонсохоор хөөрдөг боллоо

Зочин
Зочин

Их сайхан мэдээ бна.

Монгол
Монгол

Сайхан жил болоосой гэж залбирах гэвч байгаль дэлхийн араншин нэг л өөр болоод байгааг анхаарахгүй байж болохгүй цаг уурын өөрчлөлт маш хурдтай явагдаж байна энэ өвөл дулаарна мөн огцом хүйтрэх болно

Зочин
Зочин

Сайхан шинжсэн байна сэтгэлд дулаахан

Зочин
Зочин

Дэлхийн дулааралтай л холбоотой.

Зочин
Зочин

Цаг цагаараа байхаа больсон шүү дээ! Ноднингийн тэнгэр шинжээчдийн таамаг шал зөрсөн шүү! Аймаар зуд болсон.

Зочин
Зочин

Энэ сэтгэгдлүүдийг хараарай ! Монголчууд шинжлэх ухаанд тун дургүй,бөө удган, лам, мэрэгч төлөгч нартаа л за лбираад мунхарч байх дуртай, монгол хүнээс ма л нь арай дээр, ядахдаа инстикттэй !

Зочин
Зочин

Сэлэнгэ аймагт энэ өвөл ямархуу болж өнгөрөхийг л сайн харья Тэгээд л хойшид анзаарч явья да

Зочин
Зочин

Бас ямар юм бичиж халаах бол, ураан Халзан бүргэдэй энэ тэр гэж хадуурахна гэж айж байтал ашгүй малчин монгол хүний амьдралын ухааныг асуужээ, хаяа ч гэсэн аштай юу даа.

Төв зуд болно
Төв зуд болно

Төвийн бүс

Зочин
Зочин

Дэлхийн дулаарал жилийн дөрвөн улиралтай Монгол оронд маань нөлөөлж буйгаас гадна, хөрсний чийг хангалттай байгаагаас нарны элчийн тусгалаар ургаж байгаа нь тэр байх аа. Өвөл болдгоороо л болж, урт өвөл болно байх.

Зочин
Зочин

Шагдарсүрэн гэж шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж буй энэ хүн бол жинхэнэ байгалийн шинжээч хүн дээ.
Энэ хүн хэлсэн байхад бөө ламаас хавьгүй илүү

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

Энэ Шагдарсүрэн гэж нэг юуч мэдэхгүй худлаа мэдэмхийрэн ярьдаг. Өвгөн Монголын од гаригийн тохиол дулаарлыг дандаа буруу ярих юм .Хаврын сар 3сард тэгэхээр яаж хүйтрэх юм

Миний бодол
Миний бодол

Хавар намар нь өвөл зунаа хавчих нь цаг цөвүүний шинж гэдэг ...

Баагий
Баагий

Ер нь бол цаг бус жамын бус зүйл тийм ч сайнгүй .Энгийн ШУ аар бол дэлхийн дулаарлаас үүдэлтэй.Алсын гүн ухаанаар бол энэ өвөл хавартаа сайхан өнгөрнө.Харин хойтон жилээс бол өршөөхгүй шүү гэсэн дохио боловуу Өөрөөр хэлбэл байгаль их шинчлэл хийхийнхээ өмнө түр чөлөө олгож бнаа гэсэн үг

Зочин
Зочин

Одоо бид бөмбөрцөгийн цөмд юу болоод байгааг анзаарах ёстой болсон

Иргэн
Иргэн

Өнгөрсөн намар энэ үзэгдэл үзэгдсэнийг иргэд хэлээд байсан хахир өвөл болдог юм биш үү. Цаг агаарын урьдчилсан мэдээ олон жилийн дунджаас хүйтэн л гээд байна.

Иргэн Батаа
Иргэн Батаа

Сайн зүйл биш. Муу ёр

Зочин
Зочин

Шинжлэх ухаанаас зайлсхийж, уламжиллаа хэт дээш нь өргөдөг нь буруу ш дээ ! Монголчууд ер нь шинжлэх ухаанд дургүй, мухар сүсэгтээ л мунхарч байх дуртай мангар тэнэг, ма лнаасаа ч дор лүднүүд, ста !

Зочин
Зочин

Дэлхийн дулаарал шүү дээ. юуг нь гайхаад байгаам бэ. Ус чийг ихтэй тул өвөл хүйтэрч, хавар сунжирнаа

Холбоотой мэдээ

Back to top button