Нийгэм мэдээ

Увс аймагт чоно олноор үзэгдэж, бэлчээрийн мал руу дайрах тохиолдол нэмэгджээ

Увс аймгийн зүүн сумд буюу Малчин, Хяргас, Баруунтуруун, Тэс нутаг дэвсгэрт чоно сүргээрээ харагдах болсон бөгөөд малчдын мал руу дайрч олон тооны мал хорогдсон явдал гарсан байна.

Хяргас сумын малчин "Олон тооны чоно үргэж манай нутагт олноор харагдах боллоо. Зүгээр ч харагдаад өнгөрөх бус мал сүрэг рүү дайрч, хазаж гэмтээх, идэх тохиолдол гарч байна.

Саяхан бэлчээрлэж байсан тугалтай үхэр рүү маань дайрч тугалыг идэж, эхийг нь хазаж гэмтээсэн байсан. Мөн манай саахалт айлын таван тугалыг идсэн байсан. Чоно ихэссэн байдлыг ОХУ-ын түймэртэй холбоотойгоор үргэж орж ирсэн хэмээн бодож байна" гэв.

Бид энэ талаар тус аймгийн Мал эмнэлгийн газраас тодруулахад "ОХУ-ын түймэртэй холбоотойгоор чоно ихсээд байгаа зүйл байхгүй. Гэхдээ хөдөөгийн бүсэд чоно өсөж, олноор харагдах байдал бол ажиглагдаж буй. Одоогоор үй олон мал хорогдоод, гамшигт хүрсэн зүйл байхгүй л байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2024 00:16

Сүхбатыг 3-н буутай нь явуулчих.

Холбоотой мэдээ

Back to top button