Эдийн засгийн мэдээ

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн байна

Энэ оны эхний есүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 4.0 хувиар, харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна.

Нарийвчлан харвал, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.39 сая төгрөг байна. Харин Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.91 сая төгрөгийн үнэтэй байна.

  • Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 19.8 хувь буюу 659.2 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 8.8 хувь буюу 331.7 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага байна.
  • Хуучин орон сууцны тухайд Сүхбаатар дүүрэгт 28.9 хувь буюу 1102.4 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 8.9 хувь 376.6 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button