Нийгэм мэдээ

“Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 200 мянган айл хамрагдана”

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг.

Өчигдрөөс эхэлж буй тус хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана. Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээг хөнгөлдөг. 

Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон юм.

Энэ онд 200 мянга орчим айл өрх хөнгөлөлтөд хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд 2024 оны улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн билээ.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд гурван шаардлага тавьдаг.

Тодруулбал, хэрэглэгч хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээ болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэх, стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд галын аюулгүй ажиллагааг хангасан байх, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх зэрэг шаардлагыг хангасан тохиолдолд хөнгөлөлтөд хамруулдаг билээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button