Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа
Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор өнөөдрөөс зэрлэгшсэн нохой, муур үргээх, тууж ажлын зохион байгуулж эхэлсэн байна.
Тухайн ажил долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд үүнтэй холбогдуулан иргэд, оршин суугчид, аялагчид та бүхнийг тус өдрүүдэд сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Уг ажлын хүрээнд Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын аманд удаан хугацаагаар үүрлэсэн зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчид хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай болж байгаа аж.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг мөн анхааруулав.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соци�##�измын үед жил бүр золбин нохой муур устгах хөрөнгө улсын төсөвт суудаг, хотод зуны цагт гудамж т�##�байг ус�##�даг төсөв тавигддаг байлаа. Ардчилсан намын хулгай нар 1996 онд сонгуульд ялж олонх болоод тэр төсвийг хулгайлан х�##�аас�##�снаас хойш золбин нохой муур ихэсч хот тоос шороондоо дарагдсаар л баЙНА.
золбин газрын наймаачид аа хамт устга.
Юун үргээх вэ? Алж устгаач.
Бүгэдийн устага сүрэглээд зээр гөрөөс бариж идээд хүнээс айх ч үгүй хэдэн т�##�аасан урж та�####�ад арайл