Нас гүйцсэн эр хонь Төв аймагт хамгийн үнэтэй буюу ₮280 мянгатай байна
Энэ оны есөн сарын багц дүнг Үндэсний статистикийн хороо танилцуулсан билээ. Мал, мах, арьс шир болон бусад дагалдах бүтээгдэхүүний үнийн статистик мэдээллийг хүргэж байна.
Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны есдүгээр сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
- Соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.2 мянган төгрөгөөр,
- Хязаалан гунан үхрийн үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.2 мянган төгрөгөөр,
- Эр хонины үнэ 244.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.9 мянган төгрөгөөр,
- Эр ямааны үнэ 157.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.8 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Эр хонины үнэ 2024 оны есдүгээр сард Төв аймагт хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг Хөвсгөл, Дорнод аймгуудад хамгийн бага буюу 210.0 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Харин атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 63.4 мянган төгрөгөөр буурсан байна.
Үүнээс гадна үхрийн хоёр метрээс дээш урттай шир 2024 оны есдүгээр сард 11.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.5 мянган төгрөгөөр өсөж, цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 106.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.4 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 2024 оны есдүгээр сард Завхан аймагт хамгийн өндөр буюу 125 мянга, Өвөрхангай аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин бусад аймгуудад ямар үнэтэй байгааг доорх графикаас харна уу.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ноос, арьс ширний үнэ ша-лан дээр. Ман-н гавьяа. Хятадууд нэг ширхэг хонины нэхийг 12,000₮-өөр авдаг байлаа гэж.12 жилийн өмнө. Монгол үхрийн шир 60,000-120,000₮, адууных 80,000₮ байлаа. Тэр цагаас хойш 12 жилийн туршид 100 гаруй сая арьс, шир, нэхий хог дээр хаягдаж илжирчээ. Өртөг нь бараг 5 их наяд төгрөг. А-лдагдсан боломж 10 их наяд. Энэ бол Ман зээл биш шүү. Бодит боломж. Ман-Ан нийлж байгаад ма-лчдын ийм боломжийг хог дээр хаяжээ.
Намрын тарган хонины махнаас 4/1 - өөх хэлбэрээр хаягд�##� болж байгаа!!! Орчин цагийн хонины махан тарга байхгүй болсон!!