Нийгэм мэдээ

"Нарансэвстэйн боомт нээх заалтыг хүчингүй болгохыг УИХ, ЗГ-ын гишүүдээс хүсэж, захидал хүргүүллээ"

Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж, эрдэмтэн судлаачдын төлөөлөл УИХ-ын 126, Засгийн газрын дөрвөн гишүүнд захидал хүргүүлж буйгаа мэдээлэн Төрийн ордны зүүн хаалганаас хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нарансэвстэйн боомтыг ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төсөл санаачилж, Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа юм.

Мөн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д огт тусаагүй Нарансэвстэйн боомтыг нээх асуудал хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гэнэт тусаад буй.

Шууд дамжуулалт:

Нарансэвстэйн боомт нь Говийн их дархан цаазат газрын А хэсгийн урд хилд оршдог. Харин энэ нь мазаалай, хавтгай зэрэг нэн ховордсон амьтдын мэнд үлдсэн түшиц нутаг, дэлхийд цор ганц үлдсэн говийн экосистемийн төлөөлөл юм.

Өнөөдөр Г.Галтайхүү, Д.Өсөхжаргал, Болор нар байр сууриа илэрхийллээ.

Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, зохиолч Чинагийн Галсангийн хүү Галтайхүү “Нарансэвстэйн боомтыг нээж, дархан цаазат А газраар зам тавих нь амьтдад хохиролгүй гэж тайлбарлацгааж байна. Гэтэл замын маршрутын дэргэд олон уст цэг бий. Тэдний зөвхөн нэгэнд нь л гэхэд жилд 500-1000 удаа зэрлэг амьтан ирж ундаалсан статистик байна.

Иргэдийн аж амьдрал сайжирна, Ганьсу мужтай тус боомтоор шууд холбогдвол эдийн засгийн байдал дээрдэнэ гэж хэлээд байгаа. Гэтэл Монгол Улсын хэмжээн дэх 39 боомтыг онцолж буй нь ямар учиртай вэ. Эрдэмтдийн байр суурь, судалгаа, олон улсын байгууллагуудын дүгнэлт зэргийг үзээд “Аюул эрсдэл байхгүй” хэмээж буй улстөрчдийн буруу болохыг ойлгоно гэж итгэж байна” гэлээ.

Харин МУИС-ийн багш эрдэмтэн, 20 гаруй жил тахь хамгаалахаар Говийн их дархан цаазат газар ажилласан Д.Өсөхжаргал “Энэхүү Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь 4.6 сая га талбайтай. Манай улсын хамгийн том хэмжээ бүхий дархан цаазат газар. Дэлхийд дээрээсээ 15-д эрэмбэлэгддэг. Дэлхий нийтийн анхаарлыг татсаар байгаа шалтгаан нь, говийн экосистемийн дахин давтагдашгүй, орлуулах боломжгүй цор ганц төлөөлөл энд бий. Иймд 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлахдаа ч зэрэглэлийг нь өөрчлөөгүй.

Энэ бол Төв азийн говь цөлийн амьтдын өлгий нутаг. Бие том товироор нь мазаалай, хавтгайг ярьж буй болохоос ер бүх амьтан нь ховордлын зэрэг өндөртэй. Дэлхий нийт өөрөө тэднийг хамгаалахаар хичээж байгаа. 50 жил хамгаалагдсан газар маань Нарансэвстэйн боомтыг сэргээснээр салхинд хийсэх болно.

Та бүхэн эрдэмтэд яагаад гэнэт өнөөдөр дуугарав хэмээн бодож магадгүй. Энэ заалт хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2024.08.27-нд гэнэт орж ирсэн. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д байхгүй сондгой заалт.

Бид бүх боомтыг үгүйсгээгүй. Зөвхөн мөрийн хөтөлбөрийн 3.3.2.8 буюу “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн энэ ганцхан заалтын тухай ярьж байна. БНХАУ-тай хиллэдэг 4409 км газарт 12 боом бий. Нарансэвстэйгээс зүүнш Шивээхүрэн, баруунш Бургастайн боомт бий. Тэдгээрийг сэргээж нээвэл зам тавих, хөгжүүлэх ажил хамаагүй төсөр бөгөөд хялбар. Гэтэл хамгийн чанга дэглэмтэй, хамгийн ховор экосистемд аюул занал учруулах гэж байна. Говь гэдэг экосистем зөвхөн монголд илэрдэг, тийм ч учраас орчуулагдаггүй.

Иймд УИХ-ын 126, Засгийн газрын дөрвөн гишүүнд энэ говь нутгийн энэ үнэ цэн, дэлхийн байгууллагуудын байр суурь, Дэлхийн байгаль хамгаалах холбооноос Ерөнхийлөгчид хандаж илгээсэн захидал бүхий баримт материалуудыг илгээж байна.

УИХ-ын чуулган дээр та бүхэн өөрийн гэсэн байр суурьтай байж, мөрийн хөтөлбөрөөс цор ганц тэр заалтыг цуцлуулж өгөөч гэж хүсмээр байна” гэлээ.

Мөн экологич Р.Болор “Би 20 жил экологичоор ажилласан. Сүүлийн гурван жилд Говийн их дархан цаазат газрын А бүсийн менежментийн төлөвлөгөөг батлахад зөвлөхөөр ажилласан бөгөөд ингэхдээ энэ нутгийн үнэ цэн, онгон дагшин, эмзэг нандин байдлыг ойлгосон.

Менежментийн төлөвлөгөөнд, А хэсгийг олон улсын говь цөлийн судалгааны төв болгоно гэсэн алсын хараа тусгасан байдаг. Тийм ч учраас 4.6 сая га талбайг 36-хан хүн өдөр шөнөгүй ажиллаж, өнөөдрийг хүртэл аваад явж байна. Менежментийн хэрэгжилтийг мөн олон улсын арга зүйгээр үнэлдэг. Ингэхэд 90 гаруй хувьтай үнэлэгдсэн. Б.Тулга сайдын хэлсэн шиг, хамгаалалтын захиргааны менежмент муу биш. Цаг наргүй ажлын үр дүнд энэ газар онгон дагшнаар байж байгаа.

А хэсэг зургаан үнэт зүйлтэй. Мазаалай, хавтгай, ирвэс, заган ой, уст цэг, түүх дурсгалын газар. Мөн олон улсын арга зүйн дагуу, эдгээр үнэт зүйлд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлоход Нарансэвстэйн боомт гарч ирдэг. Иймд энэ эрсдэлээс сэргийлж болох арга замуудыг ч эрэлхийлж ирсэн. Гэтэл гэв гэнэт ийм зүйл гараад ирлээ. Байгаль орчны салбарыг нэгэн цагт тэргүүлж явсан хүн өнөөдөр эргээд ус цацаж байгаад хэлэх үг олдохгүй байна. Д.Цэгмид гуай болон бусад үе үеийн биологичдын өнгөрсөн 50 жилд хийсэн судалгааг үгүйсгэж байна. Өөрсдөө хавтгай, ирвэс, мазаалай болтлоо ажилласан, хайрласан бүхний үнэ цэнийг үгүй хийж байна. Орчин цагийн залуу сэхээтнүүд, улстөрчид өө. Монгол хүний саруул ухаанаар энэхүү асуудалд хандаж өгөөч гэж хүсье” гэлээ.

Г.САНСАРМАА


Холбоотой нийтлэл:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bat
Bat
11 сар 5, 2024 13:31

End boomtiig neeg bolohgui shuu

Зочин
Зочин
11 сар 5, 2024 14:00

Зөв зөв

Зочин
Зочин
11 сар 5, 2024 14:08

ллруудаа өөрөө 5 цаас шантаажилж улсаа хөгжүүл

Зочин
Зочин
11 сар 5, 2024 14:29

Энэ Өсөх жарг�##� хэзээ Говийн их Дархан цаазат газар ажиллаж байсан юм бол. Хустайн нуруунд байсан биз дээ.

зочин
зочин
11 сар 5, 2024 14:52

Монгол Улсын дархан хил шүүрэн шанага шиг боллоо, "буяныг бүү гарга, бузрыг бүү оруул" гэж ури�##�ан тусгаар улсын маань аюулгүй байдлын "манаа"-нд зогсож байсан Пүрэвдорж, Амг�##�анбаатар нарын эрхмүүд санаачлагч болж, Нарансэвстэй боомтыг нээхээр яаравчилж байгаа нь тэдний ашиг сонирхлыг илэрхийлж байгаа бус уу.

Холбоотой мэдээ

Back to top button