2549 иргэнийг ₮45.3 тэрбумаар хохироосон "Бэлтэс мөрөн"-ий шүүх хурал үргэлжилж байна
"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.11.07/ Хөвсгөл аймгийн шүүхийн байранд үргэлжилж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулсан.
Шүүх хуралдааны бүрэлдэхүүн шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн билээ.
Хэргийг сануулахад, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.
Ташрамд дурьдахад, "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨ ЯМАР АЙМААР ЮМ БЭ? ЭЭЖ ОХИН ХОЁР ЛУСАНГИЙН ШОРОНД ААВ НЬ ТАХИР СОЁОТ ЧААХНЭЭ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ЗАЛИЛЖ БАЙДЫН ЗАЛИЛУУЛСАН ХҮМҮҮС ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ТИЙМ ЮМАНД ИТГЭЖ МӨНГӨӨ ӨГЧ Л БАЙДАГ ЖИ ТАЙМЫН ЛУЙВАРЧИД ЯАЛАА ЁСТОЙ ЖИНХЭНЭ ГОЁ ЧААСААН.ҮҮНЭЭС ЖИШЭЭ АВСАНГҮЙ ЮУ? ЖИ ТАЙМЫН ХАСАГ ЛУЙВАРЧИН ЭРЭЭНЦАВЫН ХИЛЭЭР ГАРЧ НУТАГТАА ОЧООД ВИСКИ ШИМЭН КАЗ ЗАЖИЛЖ ҮСЭСГЭЛЭНТ ОХИДООР БООВОО ХӨХҮҮЛЭН ХУССАН МӨНГӨӨРӨӨ ТАНСАГЛАЖ БАЙНА.ХИЛИЙН ХОРИГТОЙ ХИРНЭЭ ЭРЭЭНЦАВААР ГАРСАН ТЭР ХУЛГАЙЧИЙН АР ТАЛД ХЭН БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ.МОНГОЛЧУУДАА ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХЫГ ХҮСЭГЧДИЙГ ИЙМЭРХҮҮ ЛУЙВАРЧИД ОТОЖ БАЙГААД МӨНГИЙГ ЧИНЬ ЧААНАА ЧААЛГААД БАЙГААРАЙ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ Л ГЭЖ ТАВЛАЯ ДАА ЭНЭ ГЭР БҮЛИЙН ЛУЙВАРЧИД Ч ЯАХ ВЭ? НЭГ ЖИЛ СУУЧИХААД ГАРЧ ИРЭЭД ТА НАРЫХАА МӨНГИЙГ ЯГ ӨГӨХ ГЭЖ БАЙТАЛ БЯД НАРЫГ ШОРОНД ХИЙЦЭН ОДОО МӨНГӨ БАЙХГҮЙ БЯД НАР ШОРОНД ОРООГҮЙ БОЛ ТААНУУД ТЭРБУМТАНГУУД БОЛОХ БАЙСАН ОДОО БЯД НАРЫН ЧИХИЙГ ОГТЛООД АВ ГЭХЭД ТА НАР МУУСАЙНУУД ЯАХЫН