Нийгэм мэдээ

“Халзан Бүрэгтэй"-н үйл ажиллагааг зогсоолоо

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан Бүрэгтэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд сүүлийн хэдэн жил эсэргүүцсээр ирсэн.

Сүүлийн өдрүүдэд иргэд жагсаал зохион байгуулж, 1000 гаруй иргэн оролцсон. Үүсээд байгаа нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга М.Амарсанаа газар дээр нь очиж иргэдтэй уулзаж, өөрт олгосон эрхийн хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон тухай захирамжаа танилцуулж, холбогдох байгууллага болон жагсаал зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлд хүлээлгэн өглөө.

Халзан бүргэтэйн орд нь Ховд аймгийн Мянгат суманд оршдог. Тус ордод хоёр тусгай зөвшөөрөлтэй. Тус эзэмшигч нь  “Монголиан нэшнл рийр ийрт” гэх компани. Уг компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Анх 2001, 2004 онд лиценз олгож эхэлсэн. Тус орд нь газрын ховор элементийн нөөцтэй. 268 сая тонн хүдэртэй гэсэн нөөцийн бүртгэлтэй. Эцсийн бүтээгдэхүүн буюу 1.2 сая тонн исэлтэй.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Enebish.
Enebish.
11 сар 8, 2024 12:06

Эрт дээр үеийн онгон шүтээнүүдийн ус, ан амьтан ургам�##� эргээд хэзээ ч олдохгүй ХОВОР ЭРДЭНЭ ЭХ ОРОН МИНЬ билээ...
Урд говь хангай хосолсон үлгэрийн гэмээр нутгийн өнгөт чулуунуудыг нутгийн нь иргэд Хятадад зарж хөлжиж байна гэх юм.Энэ 2 нутгийн иргэдийн ялгаа мөн ч их байна.
Бүгдээрээ онгон дагшин байг�##�ь орчиндоо мөнхөд амьдрах хувь тавиланг �##�дв�##� мөхнө шүү дээ.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 12:45

Хаш илд сэтгүүлч зөв ойлголттой мэдээлэл оруулна уу. Уран тори гэх цацраг идэвхит бодистой уурхай юм . Уурхайг олборлоод ашиглаад эхлэхэд цацраг идэхит дэгдэмхий хий ялгарч с�##�хиар орчиныг бохирдуулдаг юм байна .1978 онд оросууд нээсэн байдаг . Дараа нь ашиглах нь гол нуур , хүнсний тари�##�ан эрхэлдэг газрын ойролцоо учир ашиглах боломжгүй гээд оросууд өрөмдсөн цооногуудаа лацдад орхисон байдаг . 2000 оны үед Барсболд МАН , Д.Пүрэвдорж МАН ( хоеул УИХын гишүүд асан) хөшөөт , х�##�зан бүрэгтэйн лицензийг бу�####�д худ�##�дсанаар энэ ажил эхэлсэн байдаг

Зочин
Зочин
11 сар 8, 2024 13:53

Tvr zogsooj bgaad nuhdvvdiig chiemeegvi bololguut in chimeegvihen uhchihna daa neg udur

Зочин
Зочин
11 сар 8, 2024 19:53

Ховд аймгийн засаг даргадаа баярлаа

Сүхээ
Сүхээ
11 сар 9, 2024 10:19

Стратегийн том ордыг ард иргэдээр турхируулах нэрийдлээр нэг баагий өөрийн болгож авах нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button