Нийгэм мэдээ
Хөгжлийн банкны захирлаар З.Нарантуяаг томиллоо
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилжээ. Тэрбээр АН-ын гишүүн бөгөөд 2016-2020 онд Завхан аймгаас УИХ-д сонгогдож байсан юм.
З.Нарантуяа нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Ажилласан байдлыг дурдвал, Монгол банкны газрын орлогч захирал, "Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулж, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Завхан аймгийн Ардчилсан намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэх мэт албыг хашиж байжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт мундаг бүсгүй
Удахгүй Хадг�##�амж, Шуудан банкинд бсан шигээ хамаг хамаатан садан, найз нөхдөө цуглуулж дампуурах биз, хувийн эрх ашгаа 1-рт тавьдаг хүн гэдгээ сонгуулийн үеэр микрофон була�##�даж байгаагаар харуулсан даа. Юу ч өөрчлөгдөхгүй
ЗА ЗА ТЭГЭХЭЭС БИ ЗӨВШӨӨРЬЕ ХАРИН НЭГ БОЛЗОЛТОЙ НАМАЙГ ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛААРАА АВЧИХАА БИ НЭЭГ ИХ ЦӨМ ЧААХГҮЙ ГАНЦХААН ТЭРБУМЫГ Л ЗАЛГИЯ ТЭГЭХ ҮҮ? ЗАЛГААРАЙ НАЙЗАА