СПОРТ

Д.Алтансүх, Ц.Цэрэннадмид, Д.Цэрэнханд “Гранд мастерс”-ын дэлхийн аварга боллоо

АНУ-д Лас Вегас хотноо жүдо бөхийн  “Гранд мастерс” буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны хооронд зохиогдов. Энэхүү тэмцээний дөрөв дахь өдөр буюу сүүлийн өдөр эрэгтэйчүүдийнн “М-2”, эмэгтэйчүүдийн “F-1”, “F-9” хүртлэх, ангиллын тамирчид өрсөлдсөн байна.

Эрэгтэйчүүдийн:

  • “M-2” буюу 35-39 насны 73 кг-ын жинд өрсөлдсөн Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Д.Алтансүх алтан медаль хүртлээ.
  • “M-2” буюу 35-39 насны 73 кг-ын жинд өрсөлдсөн Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Ч.Баярмагнай мөнгөн медаль авсан байна.
  • “М-2” буюу 35-39 насны +100 кг-ын жинд өрсөлдсөн ЦЕГ-н “Хүч” спорт хорооны тамирчин Б.Жанчивдорж хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн :

  • “F-1” буюу 30-34 насны 63 кг жинд өрсөлдсөн ЦЕГ-н  “Хүч” спорт хорооны тамирчин Ц.Цэрэннадмид алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.
  • “F-1” ангиллын 78 кг-ын жинд өрсөлдсөн Дархан-уул аймагийн тамирчин Б.Түмэнцэцэг мөнгөн медаль.
  • “F-4” буюу 45-49 насны +78 кг жинд өрсөлдсөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ҮШБ-ийн дасгалжуулагч МУГТ Д.Цэрэрханд алтан медаль.
  • “F-5” буюу 50-54 насны -78 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Дорждулам хүрэл медаль.
  • “F-7” буюу 60-64 насны -78 кг-ын жинд өрсөлдсөн Б.Алтансувд хүрэл медаль.
  • “F-8” буюу 65-69 насны 63 кг-ын жинд өрсөлдсөн С.Оюунбилэг хүрэл медаль тус тус хүртсэн амжилтайгаар Монголын баг “Лас Вегас-2024” жүдо бөхийн  “Гранд мастерс”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай өндөрлүүлж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button