Томилолт: COP29 эхэлж, Ерөнхийлөгч Азербайжаны төрийн тэргүүнтэй уулзан, үндэсний түүхийн музейгээр нь зочиллоо
Eguur News агентлаг Азербайжан улсын нийслэл Баку хотноо ажиллаж байна.
Энд арваннэгдүгээр сарын 11-22-ны хооронд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын Дээд түвшний уулзалт буюу COP29 зохион байгуулагдах юм.
Өнөөдрийн хувьд COP29 албан ёсоор нээлээ.
Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш Дээд түвшний уулзалтад оролцох бол нөгөөдөр үг хэлж, өөрийн орны байр суурийг илэрхийлэх хуваарьтай байна.
Энэ жилийн хувьд COP29-ийг хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж байгаа санхүүжилтийн асуудлыг шийдэхэд голчлон төвлөрч, зохион байгуулна. Учир нь G77+China буюу Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн орнууд болон БНХАУ-д гүнзгий уялдаатай жил. Тэдний уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудлыг (дээр дурдсанчлан санхүүжилт) тойрч, яриа хэлэлцээ явагдах хүлээлттэй байна.
Ташрамд, өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав. Мөн тус улсын Үндэсний түүхийн музейгээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт зочиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд НҮБ-ын томоохон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүссэн.
Уулзалтын үеэр Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Энэ хүрээнд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхээр санал нэгдсэн байна.
Түүнчлэн Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцсан.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хоёр улсын хамтын хувь нэмрийг оруулах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
Азербайжан нь Зүүн өмнөд Азийн орнуудаас чөлөөт эдийн засаг, капиталист зам мөрийг оновчтой баримтлан хөгжсөн онцлогтой. Иймд Баку нь "Зүүн өмнөд Азийн Парис" гэгддэг байна. Байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүний экспортоор эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдгийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалт зохион байгуулахад тохирчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
POPCHIN GAR YU HIIJ, YAH ESTOIGOO CH MEDEHGUI TENEGEES TENEG GAR SHTE.
buh gar barij baigaa humuusee tohoinoos ni baridgaa bolioochee. humuusiin biend haldsand toocogddin shde. debil zuvluhuud ni naad nuhurtuu heleechee
Хүрэлсүх таарч дэ ! Ичдэггүй гөлгөр шүү нуудгай Батцэцэгээ дагуулаад энд тэнд очоод л, Путиныг айлчлуулсан гэмээ цайруулах, нөгөөтэйгүүр олон улсад биднийг хэрхэн үзэж бн, яаж хүлээж авахнав гэж тандаж явна да хөөрхий !