Бизнес мэдээ

Дараагийн "Таун хаус"-н эзэн та ч байж болно

Мөнгөө хуримтлуулаад л мөрөөдлийн байшингаа авмаар байна уу?

Худалдаа хөгжлийн банкнаас жил бүр зохион байгуулдаг “Хуримтлалтай Монгол” байртай, хадгаламжтай урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр. Өнгөрсөн хугацаанд ХХБ тус аянаар дамжуулан 2000 гаруй харилцагчаа 100 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр урамшуулж, 6 харилцагчдаа гал голомтоо бадраах байр бэлэглэжээ.

ХХБ-с тав дахь жилдээ зохион байгуулж буй “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ-2024” урамшуулалт аяны энэ оны эхний улирлын ТАУН ХАУС-н  эзэн 7-р сард тодорсон билээ. Тэгвэл хоёрдахь улирлын ТАУН ХАУС-н эзэн тодроход ердөө хоёрхон сар үлдсэн байна.

Хуримтлалтай Монгол аяны 2 дахь СУПЕР УРАМШУУЛЛЫН ЭЗЭН Найрамдалд байрлах 122м.кв ТАУН ХАУС болон 500м.кв өөрийн эзэмшлийн газрын эзэн болох юм. Бид энэхүү ТАУН ХАУС-н эзнийг 2025 оны 1 сард тодруулна.

 Энэ удаагийн аяны онцлог нь хадгаламждаа орлого нэмсэн сараас хамааран урамшууллын эрх нь 1-6 дахин үржигдсэн. Өөрөөр хэлбэл та үржүүлж, цуглуулсан бүх эрхээрээ "Таун хаус"-ын тохиролдоо оролцох юм.

Хэрвээ та хараахан хуримтлалаа үүсгэж амжаагүй байгаа бол "TDB Online" банкныхаа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ цэсээр хандаж, өөрт тохирсон хуримтлалаа үүсгээрэй. Бид шинээр ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдадаа Хуримтлалтай Монгол аяны нэг урамшууллын эрх бэлэглэж  байна.

Харин та аль хэдийн аяндаа хамрагдаж байгаа бол loyalty.tdbm.mn сайтад хандан цуглуулсан нийт урамшууллын эрхээ шалгаж, аяны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button