Нийгэм мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч, эрчим хүч нийлүүлэх ажил хойшиллоо

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж, эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн.

Гэвч уг цахилгаан станцад осол гарчээ.

Тодруулбал, "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК буюу “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Монгол улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр амжилттай эхлүүлсэн.

Харамсалтай нь 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт галын осол гарлаа. Галыг богино хугацаанд бүрэн унтраасан бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Энэхүү ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаад хүлцэл өчье. Галын ослоос гарсан хохирлыг богино хугацаанд засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахаар захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч Синостийл компанийн инженер техникийн ажилтнууд шуурхай ажиллаж байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ чааваас ганц цах. станцаа ч ажиллуулж чадахгүй, бэлэн юманд сурцан байна даа. Үйлдвэрлэгч орон байснаа хятдын хараанд орж хэрэглэгч болсны гайнаас болж юу ч ажиллуулж чадахаа больж

Иргэн
Иргэн

Хятадын хулих станц аргагүй шүү дээ!!! Германы станц барих юмсан!!!

Зочиардчиллыг булшлагч
Зочиардчиллыг булшлагч

Шалгаад байх юм байхгүй элбэгдорж үхээр хүн явуулж гал тавьсан байх. Ардчилсан намын үхээрүүд Монгол улс өөдлөх гэхээр нүд нь хорсдог байх аа. Баясгалан хулгайч илүү мөнгө улсаасс нэхэж авах зорилгоор зориуд өөрөө гал тавьсан ч байж тун магадгүй шүү.

ЗОЧИН
ЗОЧИН

ГОЛОМТЫН БАЯСГАЛАН БОЛ 30 Н ГЭР БҮЛҮҮДЫН НЭГ ОЛГАРХИ МАФЬ.!!!

Ариунаа
Ариунаа

Зориуд л ийм зүйл үйлдэл хийгээд байна гэж хүмүүсийн яриа үнэн байх шүү.Яагаад эх орноо ард түмнээ хайрладаггүй юм бээ

Зочин
Зочин

энэ мөд ажиллахгүй ээ, худлаа шалтаг

Зочин
Зочин

Оео ах женко 2н хийсен ажил бхо

Зочин
Зочин

Ман хийж байгаа юм тэгж таараа

Зочин
Зочин

Угаасаа энэ жил багтаж орохгүйг инженер нь хэлж байналээ. Сонгуулийн шоу хийгээд түүний далдлах гэж арга саам хийж байна даа

Баатар
Баатар

Оросууд гал тавьсан нь тогтоогдсон

Зочин
Зочин

Orsuudiin hiisen terrorist ajil gedeg n ugaasaa todorhoi! Dornodiin uranii uurhaid bas orsuud horlon suitgeh ajil hiisen heden jiliin omno.

Зочин
Зочин

ГАЛ ТҮЙМЭР ГАРСАН ТУЛ ГОЛОМТИЙН БАЯСАГЛАН ХУЛГАЙЧ ҮНЭЭ НЭМНЭ ДЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ ТЭГЭЭД АНХНААСАА МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛСОН ЭНЭ СТАНЦ ТҮМНИЙ ХАРААЛ ИДЭЭД ШАТЧИХЛАА

Холбоотой мэдээ

Back to top button