УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Бөөрөлжүүт дээр "Буянт", "Голомт" нь бондыг нь худалдаж аваад өөрөө өөрсдөдөө хэрэглэж байна

УИХ дахь АН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл  “Гашуун сухайт Ганц модны боомтыг төмөр замтай холбох асуудалтай холбоотойгоор Хятадын талаас манай талд санал ирснээр Ерөнхий сайд болон, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар мэдээлэл өгсөн. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол-Хятадын талд баригдсан төмөр замыг ашиглах нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийг ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл сонслоо. Эрх баригчид утааг ялчихлаа гэж аль дөрвөн жилийн өмнө ярьж байсан ч үнэндээ бохирдол хэвээрээ байна. 5 дугаар цахилгаан станцыг байгуулна гэж ирэх дөрвөн жилийн хөтөлбөртөө оруулчихаад УИХ-аар батласан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нь харахаар энэ нь алга. Эрчим хүчний яамнаасаа тусдаа станц барих гэж байна гэсэн үг үү” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байна. Гэртээ сайжруулсан түлшний улмаас амиа алдсан харамсалтай хэрэг олон гарсан. Сайжруулсан түлшний аюул занал юу байна. Богино хугацаанд буюу 4 жилийн дотор утаагүй болох боломжийг судалъя л гэж байгаа. Хот нь орон сууц барина гэчихээд мөнгө угаасан хэлбэрийн арга хэмжээ авдаг байгаа нь хангалтгүй байна. Хотын дарга Х.Нямбаатараас хариулт өгөхийг хүсэж байна” гэсэн юм.

-Нийслэлийн төсвийн ил тод байдал дээр сөрөг хүчин яаж хяналт хийх вэ. Өнгөрсөн 6-р сард нийслэлийн төсөв дээр 500 орчим тэрбумын тодотгол хийсэн. Тухайн 500 тэрбумаар үерт автсан далангийн ажил эхлүүлнэ гэж байсан. Энэ ажил нь эхлэхгүй байсаар байгаад нийслэлээс 7-р сард бонд босгоод дахиад энэ ажлыг эхлүүлсэн. Өмнөх төсвийн тодотголын мөнгө хаачсан бэ гэдэг нь тодорхойгүй. Мөн Импортын автомашины дугаарын хязгаарлалт хүний эрхийг зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр очиж байна. Үүн дээр сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ?

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Монгол Улсын Төсвийн тухай хуулиар нийслэл болон аймгууд 12 дугаар сарын 05-ны дотор төсвөө өргөн барьж харьяа иргэдийн хурлаараа хэлэлцүүлэх ёстой. Тэгэхээр удахгүй төсөв нь өргөн баригдаад хэлэлцэгдээд эхлэх байх. Нийслэл дэх АН-ын бүлгийн төлөөллүүд бий. Тэгэхээр тэдний зүгээс нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаа яриад явах байх. Нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлууд бий.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад нийслэлээс санхүүжилт өгч байгаа гэдэг. Тэрийгээ хэрэгжүүлж байгаа Буянт компани, Голомт банк нь бондыг нь худалдаж аваад өөрөө өөрсдөдөө хэрэглэж байх жишээний.

Санхүүгийн энэ механизм нь хуульд хэр зэрэг нийцэж байгаа юм гэх зэрэг тодруулах шаардлагатай асуудлууд харагдаж байна. Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор бас нийгмийн хэлэлцүүлэг боллоо. Иргэдийн өмчлөх, бизнесийн эрх чөлөөнд халдаж байна гэдэг дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан санал үндэслэлтэй гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Бүлгийн хуралдаан дээр номер дугаар хязгаарласантай холбоотой асуудлыг хэлэлцээгүй. Хүнийг машинаа солих эсэхтэй холбож түгжрэлээс гарсан нэг ширхэг ч хот олон улсад алга. Манайхтай адилхан дөрвөн улиралтай, өвөл нь хүйтэн хотууд яаж шийдсэн бэ гэхээр хотын яг төвдөө машин унана гэдэг нь өөрөө өндөр зардалтай юм байна гэдгийг ойлгуулсан. Нийтийн тээврээ сайжруулж, төрөлжүүлсэн. Түүнээс нэмж машин авхуулахгүй гэх маягаар авлигын нэг уут үүсгэдэггүй юм байна" гэлээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
11 сар 19, 2024 00:13

Өөрөө мөнгө гаргаад хүүлдэг Оюутолгойн жишээг дуурайжээ, муу юмандаа сайн гэдэг нь.............

Зочин
Зочин
11 сар 19, 2024 10:05

ХҮҮЕЭ ЛОДОЙСАМБУУТАНД АВИЛГА ӨГӨӨЧЭЭ ЯМАР САЙН МЭДЭЖ БАЙХЫН АВИЛГА АВДАГ ГАРУУД ТУСДАА УУТТАЙ БАЙХНЭЭ НАДАА НЭГ УУТ ӨГЧИХӨӨЧ МАН д СӨРӨГ ХҮЧИН ГЭЖ БАЙХГҮЙ ХҮН НАМ АН ХОЁР МАН н ШИВЭР ХУЛМАС ХИР ХӨЛС ХАНХЛУУЛСАН ХӨНЖИЛД ОРСОН ЮУН СӨРӨГ ХҮЧИН ТОЛГОЙЛОГЧ НАР НЬ АЛБАН ТУШААЛЫН БЯЛУУНЫ ТОМООХОН ЗҮСЭМ АВЧИХСАН ЗАЙ ЗАВСАРГҮЙ ЛАВЬЖ БАЙХАД ЮУ ГУЦААД БАЙГААН ТЭНЭГТЭНЭ БИЗ СӨРӨГ ХҮЧИН Ч ГЭХ ШИГ БОЛЬЧИХ ЗА ЮУ? ЭРГҮҮНҮҮДЭЭ

Зочин
Зочин
11 сар 19, 2024 14:49
Reply to  Зочин

МАН гасын мангар м�##� юу бичсэнээ өөрөө ойлгох уу

Холбоотой мэдээ

Back to top button