Тойм, анализ

Монгол Улсын "алдагдалгүй" төсөв батлах он ба нүүрсний хэрүүл, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл

2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, алдагдлыг 1.9 их наяд байхаар баталсан. Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны дараа Сангийн сайд Б.Жавхлан "Нийт 2.1 их наядаар төсвийн зарлагыг бууруулна" гэж зарлав.

Ингэж чадвал Монгол Улс 1990 онд зах зээлийн эдийн засаг руу шилжсэн үеэсээ хойш алдагдалгүй төсөв баталж буй хачин жигтэй тохиолдол 2025 онд тохионо гэсэн үг.

Тайлбар: Зөвхөн нэг хэмжээсээр (их наяд төгрөг) харуулав

Дээрх үзүүлэлтээр бол, Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд нийт тоон хэмжээгээр 15.9 их наядын алдагдалтай төсөв баталжээ. Алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээг сүүлийн 10 жилд 4.5-14 хувьд барьсан байна.

Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа уг тоонуудаа хянахаар зохицуулдаг ч Засгийн газрууд өөрсдөдөө зориулан өөрчилсөөр ирсэн түүхтэй. Харин энэ удаа үнэмлэхүй шинэ түүх бичиж, төсвөө бүр алдагдалгүй батлах асуудлыг Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд хөндөв.

Мэдээж төсвөө алдагдалгүй батлах нь сайн. Базаад хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй, дэмий бусаар үрэгдэх нь эрс багасна гэсэн үг. Төсвийн ерөнхийлөн захирагчдын дур мэдэж зарцуулах мөнгүүд үлэмж багасна. Олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан,

  • Гадаад албан томилолтын зардал ₮111.7 тэрбум,
  • Тавилга, эд хогшил, урсгал зардал ₮267.9 тэрбум,
  • Соёлын эрхийн бичиг ₮18.3 тэрбум,
  • Мэдээллийн технологийн үйлчилгээ ₮69.3 тэрбум,
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт ₮1.9 их наяд,
  • Бараа үйлчилгээний бусад зардал ₮964.2 тэрбум зэрэг зардлууд нэлээд танагдах нь тодорхой болов.

Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригт орлогын биет хэмжээн дээр тухайлсан агуулга тусаагүй. Ирэх оны төсөвт төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон. Энэ нь 2023 оныхоос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг иргэд, аж ахуй нэгжүүд төлнө гэсэн үг. Энэ ачаа бол ААН-үүдийн нуруунаас буухгүй юм.

Нөгөө талд хөрөнгө оруулалтууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх асуудлуудаа хойш урагш хөдөлгөөд, хэрхэн танах хувилбараа бэлдчихсэн гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан онцолж буй. Улс төрийн харагдах байдал талаасаа Ерөнхийлөгч хориг тавьсан нь үнэн. Засгийн газар хүлээж авч, дуулгавартай хандсан нь үнэн гэсэн мессежийг нийтэд зориулаад л хийчихнэ гэсэн үг.

Ай зай олдохгүй байгаа асуудал нь төсвийн тодорхой хөрөнгө оруулалтууд нэлээд танагдана. Дээрээс нь Засгийн газрын эрэмбэлээд буй 14 мега төсөл үндсэндээ төсвийн хүрээнд хэрэгжих боломжгүй. Сайд нарын хөөцөлдөлгөө, гадны зээл, дэмжлэгээр ихэнх ажлуудаа явуулах орон зай үүсч байна. Үүнийг нь Сангийн сайд удаа дараа онцолсон.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Үндсэн хуулийн цэцээр У.Хүрэлсүхийг дахин өрсөлдөх боломж үүсгэх хувилбар ирэх онд хамгийн ихээр яригдана. Тэгэхээр инститүц хоорондын үзэл санаа, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний шуурга төсвийн хоригоор илэрч буй үзэгдэл л юм.

Мөнхүү монголчууд нүүрсний асуудлаа тойрч жаал хэрэлдээд, жаахан өсч буй эдийн засгаа дотоодын хямралаар сарниулаад хаячих эрсдэл ч байна. Алдагдалгүй төсөв батлах нь сайн ч араар нь яваа улс төрд анзаарагч хандаасай.

Одоо тодорхой буй зүйл нь ирэх жил алдагдалгүй төсвөө тойроод, "Чайна Энержи"-гийн саналын хүрээнд дотооддоо нүүрсний хэрүүл жаал хийхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ ч тал талдаа дориун хийхээр улс төрийн томчууд бэлтгэж эхэллээ. Үүнийг нь дагаад олон нийт нь жаал муудалцгаах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЭЭЭ
ЗочинЭЭЭ
11 сар 21, 2024 10:54

үр ашиггүй семинар олон улсын хурлуудыг цөөлмөөх байна

Зочин
Зочин
11 сар 21, 2024 12:39

Ёрөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр сонгох хууль хэвээр байгаа баймаар юун дахих тухай болоод байнаа

Зочин
Зочин
11 сар 21, 2024 23:26
Reply to  Зочин

Хүүк нахих гээд булайраад байгаамаа !

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:28

Mongol neg mur haantai bolchih ymu

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:31

Хүрэлсүх ерөнхийлөгчид суух аргаа олсон хүн сунгах аргаа бас олчихсон л байж таараа

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:32

У.Хүрэлсүх еөк чигээрээ л байж л байг л дээ

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:33

Ноёрхол нь байдгаараа байж байг ээ. Доодхууд нь суудлаа олохгүй ядаж байхад. Еөкийн байр суурь ганхахгүй байсан дээр

Зочин
Зочин
11 сар 21, 2024 23:29
Reply to  Зочин

Мань хүн ч бас тийм суулгаад баймаар Еөк бишээ, зах зээлийг ойлгоогүй, ардчиллыг бол бүр ойлгоогүй л зо лиг шүү дээ !

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:34

Баахан УИХ гишүүдтэй болсоны хэрэг гарах нь уу даа. Еөк бол яах вэ угаасаа бэлэгдлийн чанартай хүн

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:35

Угаасаа тодорхой Хүүкийн дэгээнүүд хаасайгүй болчихсон парлиамент шдээ. АН*ын Шаамий Гантөмөр хүртэл хуувилдаанд нь орцон гар хөлөө барилцаад л явж байгаа шдээ ичихгүй

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:41

Хүк одооо хүчтэй байгаа дөө ахиад хэдэн жил гарах нь баараггүй

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:44

Turiin tolgoinuud ni Oyuk Huuk Amarbayasglan geed bugd neg namiin fraktsuud shdee

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:46

Ерөнхийлөгчийн сонгууль айсуй, гэхдээ яриа хөөрөө нь �##�ь эрт болоод өнгөрчихсөн байлгүй дээ. Одоо гол нь өөр нэр дэвших хүмүүс нь сонин болж биднийгээ баясгаж анхаар�##� татах байх. Өөрөөр ч бусад тодорхойдөө

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:47

Зайлөө �######�. Ерөнхийлөгч нэртэй бэлэг тэмдгийн хүн ер нь байх хэрэгтэй ч юм уу гүй ч юм уу

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:48

яах вэ байж л байг л дээ угаасаа дахиад гарах нь тодорхой

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:49

ирэх жилийн төсөв ямар аймаар дуулиантай байв аа

Монгол
Монгол
11 сар 21, 2024 20:33

Ерөнхийлөгчийг улсын их хурлаас сонгодог байх нь зөв шүү

Холбоотой мэдээ

Back to top button