Top StoriesСурвалжилга

Мөрөөдлийн ажилдаа тэнцсэн нэг ангийн таван инженер

Улс орны хөгжлийг инженерүүд тодорхойлдог гэдэг. Шилдэг инженерүүдтэй улс хөгжлөөрөө ч дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Тиймээс Монгол Улс инженер технологийн мэргэжилтнүүдийг дэлхийд өрсөлдөхүйц байлгахад бэлдэж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ёстой.

Гэсэн ч энэ чиглэлээр Монголдоо тэргүүлэгч компаниудад ихэвчлэн гадаадад төгссөн туршлагатай боловсон хүчин ажилладаг тул монгол залууст боломж нь хомс. Дээрээс нь ажилд ороход туршлага шаардлагатай байдаг тул сургуулиа төгсөөд л ажиллах хүсэл зорилготой залуус энэ салбарт хөл тавина гэдэг ховор боломж байдаг аж. Ийм учир инженерээр суралцах залуусын тоо цөөрч залуу монгол инженерүүд цөөнх хэвээр байсаар байна.

Харин Энержи Ресурс ХХК эх нутагтаа залуу боловсон хүчин бэлтгэхээр зорьж, сургуулиа төгссөн залуусыг туршлага харгалзалгүй ажлын байранд гаргадаг болжээ.

Иймд бид монголынхоо залуу инженерүүдийг бэлтгэж буй Энержи Ресурс ХХК-ийн шинэ боловсон хүчинтэй танилцахаар Улаанбаатар хотоос 560 км-т байрлах Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа худгийн нүүрсний уурхайг зорив.

Эл уурхайг зорьсон бидний зорилго энэ онд ШУТИС-ийг амжилттай төгсөж, ажлын гараагаа Энержи Ресурс ХХК-ийн Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрээс эхлүүлээд буй нэг ангийн таван инженер залууг онцлох явдал байлаа. 

Тэднийг Т.Амаржаргал, Г.Эрхэмбаяр, Б.Ганбат, Б.Баатардорж, А.Пүрэвсамбуу гэдэг. 2024 онд ШУТИС-ийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн. Улмаар сургуулиа төгсөөд хоёр өдрийн дараа бүгд Энержи Ресурс ХХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхлүүлжээ.

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

“Ширээний ардаас шууд л нүүрс баяжуулах үйлдвэрт шилжсэн тэдний хувьд эхэндээ ажил нь амаргүй санагдаж байсан” гэх. Гэсэн ч дөрвөн жил нэг ангид суралцсан найзуудын хувьд нэгэндээ тусалж, ажлын туршлагатай ахлах ажилтнуудынхаа заавраар ажилласнаар өнөөдөр тэд ажилдаа ч дасаж, мэргэжилдээ ч дуртай болжээ. Мөн 14 хоног ажиллаад, 14 хоног амагдаг тул залуус амралтаараа өөрсдийгөө хөгжүүлж, гэр бүлдээ хангалттай цаг зарцуулдаг аж.

Ингээд шинэхэн таван инженерийн ажилд орсон туршлага, сэтгэгдлийг хүргэж байна.

-Төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллаж байгаа болохоор гоё байна-

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

-Намайг Б.Баатардорж гэдэг. Би өнгөрсөн зургаадугаар сард нүүрс баяжуулах үйлдвэрийн засварын хэлтсийн цахилгаанчнаар ажилд орсон. Сургуулиа төгсөөд нөгөөдөр нь Энержи Ресурс ХХК-д ажилд орсон. Ажил эхэндээ жаахан хэцүү байсан ч одоо ер нь дасаад гоё болж байгаа. Мэргэжлээрээ ажиллаж байгаа болохоор гоё байна. Миний хувьд өнөөдөр тусгаарлах шуурхай ажиллагаанд явж байна. Үйлдвэрт маань цахилгааны холбогдолтой ямар нэгэн гэмтэл гарвал очиж, янзалж сэргээнэ гэсэн үг. Бас тусгаарлалт хийнэ. Аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.

Энд бид зөндөө олон юм хийж сурсан. Хөдөлгүүр дээр ажиллана, хөдөлгүүрийн удирдлагын төвд ажиллана, шуурхай ажиллагаанд явна. Ер нь сурах юм их байдаг. Энд яг зөвхөн нэг зүйлээ дагналгүй маш олон зүйлийг хийж сурдаг. Энэ боломжийг надад олгосонд маш их баяртай байгаа.

Монголдоо суралцаж монголынхоо томоохон үйлдвэрт ороод ажиллахад гадаадад суралцсантай ялгаагүй тоног төхөөрөмж дээр ажиллаж, ижилхэн юм суралцдаг юм байна лээ. Энэ үйлдвэр сайн туршлага хуримтлуулахад хамгийн тохиромжтой газар юм шиг санагдсан.

-Инженер залуус олон болж эх орноо гэсэн сэтгэлээ мэргэжилтэйгээ хослуусан улсаа хөгжүүлээсэй гэж боддог-

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

Би энэ онд Энержи Ресурс ХХК-д ажилд орсон нэг ангийн таван залуугийн нэг байна. Намайг Т.Амаржаргал гэдэг. Бид дадлага туршлагагүй хэдий ч олгосон боломжийг нь алдалгүй олон зүйлсийг суралцаж, хичээнгүйлэн ажиллаж байгаа. Миний хувьд Энержи Ресурс ХХК дээр ирээд анхны нүүрс баяжуулах үйлдвэрийг нь харахад маш том сүрлэг санагдаж байсан. Энэ олон дамжлагууд үйлдвэрийн дөрвөн давхартай тэнцэх том байшинг хараад жаахан цочирдсон. Одоо энэ том үйлдвэрийг ажиллуулж буй боловсон хүчний нэг хэсэг болоод явж байгаадаа баяртай байна. Манай компани хөдөлмөрийн аюулгүй байдал. Хоол хүнс гээд хангамж сайтай. Монголдоо нэлээд жишиг гэж хэлж болох байгууллага гэж боддог. Суралцаж байх үедээ бид нар шууд ажилд орно гэж төсөөлж байгаагүй.

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

Бидний ажилладаг нүүрс баяжуулах үйлдвэр шар, улаан, цэнхэр гэсэн гурван хэсэгтэй. Нүүрсний дамжуулалтаа хийгээд өөрсдөө боловсруулаад явдаг маш том үйлдвэр. Үйлдвэртээ тууштай ажиллаад мэдлэг чадвараа тогтмол өсгөөд явна гэж бодож байгаа.

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

Би ажилдаа Даланзадгадаас ирдэг. Гэр маань Өмнөговь, ажил маань Цогтцэцийд байршилтай болохоор надад ажилдаа ирж, очих маш хялбар байдаг. Ирээдүйг тодорхойлох инженер залуус Монголдоо суралцаж, хөгжөөд эх орныхоо хөгжлийг авч яваа энэ мэт томоохон үйлдвэрүүдэд өөрсдөө ажиллаж, нутаг усаа гэсэн чин сэтгэлээ мэргэжил, ур чадвартайгаа хослуулж улс орноо хөгжүүлээсэй гэж боддог.

-Томоохон компаниуд 3-5 жилийн ажлын туршлага шаарддаг болохоор Энержи Ресурс ХХК бидийг шууд ажилд авна гэж бодоогүй-

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

-Намайг Б.Ганбат гэдэг. Би одоо 21 настай. ШУТИС-ийг 2024 оны хавар Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн. Төгсөөд шууд Энержи Ресурс ХХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрт автоматжуулалтын инженер мэргэжлээр ажилд орсон. Миний хувьд анхнаасаа техник сэтгэлгээнд дуртай хүүхэд байсан болохоор энэ мэргэжлийг сонгон суралцсан. Их сургуульд робокон тэмцээн уралдаануудад оролцож мэргэжилдээ бүр дуртай болсон. Диплом хамгаалалтын үеэр Энержи Ресурс ХХК-аас хүний нөөц болон ахлах инженер нь ирж манай төгсөгчдөөс ярилцлага авсан. Тэр ярилцлагад би болон ангийн маань дөрвөн залуу тэнцэж бид шууд ажилдаа орсон. Гэрийнхэн маань төгсөөд шууд ажилд орох хэрэгтэй шүү гэдэг байсан. Би бараг боломжгүй байх гэж бодож байсан ч энэ том компанийн ярилцлагад тэнцсэн.

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

Уг нь бусад уурхай, томоохон компаниуд ажлын туршлага 3 юм уу, 5-аас дээш жил гээд заачихсан байсан. Харин Энержи Ресурс ХХК итгэл хүлээлгээд шинэ төгсөгчид ажилд авсан. Тэрэнд нь их баяртай байгаа. Найзуудтайгаа хамт байгаа болохоор биеэ барилгүй чөлөөтэй гоё ажилладаг. Бид үйлдвэртээ төрөл бүрийн ажил хийж, хамтдаа маш үр дүнтэй суралцаж байна. Яг одоо би үйлдвэрийнхээ асуудалд орж гацсан системийг засварлаад сууж байна.

-14 хоног амрахдаа гэрийнхэндээ цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлдэг-

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

Намайг Г.Эрхэмбаяр гэдэг. Би ШУТИС-ийг энэ онд Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн. Дипломоо аваад л шууд нүүрс баяжуулах үйлдвэрийн засварын хэлтсийн цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн. Манай байгууллагын ахлах инженер биднийг сонгож авсан. Энэ үйл явдалд би маш их баярлаж байгаа. Яагаад гэвэл өөр ажилд ороход биднээс ажлын туршлага шаардаж байсан. Гэтэл бид дөнгөж төгсөж байгаа оюутнууд шүү дээ. Ямар нэг ажлын туршлагагүй. Гэсэн ч Энержи Ресурс ХХК бидэнд ажлын туршлага олгож, маш олон боломжуудыг нээж өгч байгаа учир энэ байгууллагад баярлаж байгаа.

Ажлын маань хувьд анх хүнд санагдаж байсан. Яагаад гэвэл оюутан бид зөвхөн суугаад л ном уншиж, хичээлээ л хийдэг бол шууд ажил дээр гараад өөрсдийн гараар бүх юмыг хийхэд мэдлэг, чадвар дутсан. Тэр үед жаахан хэцүү. Тэгээд сайн туршлагатай ахлахууд болон ах нараасаа асууж, суралцсаны үр дүнд одоо бүгдээрээ ажилдаа дасаад юу хийхээ сайн мэддэг болсон.

Бас томоохон компаниудад гаднын хүмүүс дийлэнх ажилладаг. Харин манайд монгол инженерүүд түлхүү байдаг учир харилцаа холбооны тал дээр асуудалгүй. Дээрээс нь ойр зуурын жижиг зүйлээс эхлээд маш нарийн ажиллагаатай зүйлсийг асууж ойлгоход амар байдаг.

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

Миний хувьд ажилдаа Улаанбаатар хотоос автобусаар ирдэг. 14 хоног ажиллаад, 14 амардаг болохоор ажлаа хийхийн хажуугаар өөрийгөө ч хөгжүүлээд, гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлж чаддаг. Гэрийнхэн маань намайг энэ ажилд орсонд баярласан. Бас тэд төгсөөд шууд ажилд орно гэдэг их том завшаан гэдэг талаас нь харж баяртай байгаагаа илэрхийлсэн.

Хамгийн гоё нь найзуудтайгаа хамт ажиллаж байгаа болохоор бие биетэйгээ ойлголцож хамтран ажиллахад илүү амар байдаг. Сурсан мэдсэнээ нэгэндээ зааж, зөвлөөд илүү хурдан ажлаа сурсан.

Би нүүрс баяжуулах үйлдвэр гэж огт мэддэггүй байсан. Юуг баяжуулаад байгаа юм. Яаж хийгээд байдаг юм гээд л ер нь юу ч мэдэхгүй анх орж ирж байсан. Тиймээс ямар нэг хүлээлт байгаагүй. Гэхдээ ажил маань надад таалагдсан. Манай үйлдвэр Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр. Анхны баяжуулах үйлдвэрийн цахилгаанчин болоод явж байна. Удахгүй инженер болох байх гэж бодож байна.

-Цахилгаанчнаар таван сар ажиллаад дэвшиж инженер болсон-

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

Намайг А.Пүрэвсамбуу гэдэг. Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж, өссөн. 2020-2024 онд Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр суралцаж, төгсөөд Энержи Ресурс ХХК-д ажилд орсон. Ах маань зөвлөсөн учир анх энэ мэргэжлийг сонгож байсан. Суралцаж байх явцдаа мэргэжилдээ дурлаж, дуртай болсон. Манай мэргэжил маш сонирхолтой санагддаг. Үргэлж шуурхай бөгөөд хамтдаа ажилладаг. Ганцаараа нэг газар суугаад ажиллаад байна гэж байдаггүй. Хамтран ажилладаг. Өдөр бүр шинэ зүйл суралцаж, хөгжиж байдаг болохоор сонирхолтой санагддаг. Сургуулиа төгсөхийн өмнө ажлын ярилцлагад ороод тэнцсэн байсан болохоор төгсөөд шууд ажлын байранд гарчихсан. Энэ мэдээгээ гэрийнхэндээ хэлэхэд баярлаад бүгдээрээ надад баяр хүргэж байсан.

Өмнөговь аймаг Цогтцэций сум, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр

Манай үйлдвэр нүүрс баяжуулах үйлдвэр. Монголын анхны бүрэн автомат нүүрс баяжуулах үйлдвэр. Үйлдвэрийн бүх үе шат автомат болохоор олон шинэ зүйл суралцах боломжтой байдаг. Ялангуяа бидэн шиг шинэ төгсөгчдөд ажлын туршлага талаасаа маш их хэрэг болж байгаа. Суралцаж мэдсэн онолын мэдлэгээ энд практиктай хослуулаад ажилладаг. Манай үйлдвэрийн хувьд жилдээ 15 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Гурван модулиараа зэрэг баяжуулаад явчихдаг.

Анх орж ирж байхад шинэ төгсөгч учир бүгдээрээ юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр үед ажлын ах эгч нар маань бүгдээрээ зааж, сургасан. Манайхан ярилцаж ойлголцоход ч амар сайхан ааштай хүмүүс байдаг. Би төгсөөд шууд цахилгаанчнаар ажилд орсон. Таван сар болоод автоматжуулалтын инженер болж дэвшсэн.

Энэ хугацаанд бүх зүйл шинэ учир уйдах завгүй гоё байсан. Манай компанийн хувьд шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж ажилдаг. Тиймээс манай ангиас гэхэд таван хүн зэрэг ажилд ороод нэгнээ хөгжүүлж, суралцаад явж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 25, 2024 08:24

ХӨӨРХӨН НУСГАЙНУУД ЮМ ИХ РОМАНТИК МӨРӨӨДӨЛТЭЙ ЮМ САЙН АЖИЛЛААРАЙ ЭХ ОРНЫХОО БАЯЛГИЙН ЭЗЭД БОЛООРОЙ ГЭЖ БИ ХЭЛЖ БАЙНА ТААНУУДАД АМЖИХ УУ? ДИПЛОМНЫ ГОЛ БИТГИЙ БАЙГААРАЙ АУГАА ИХ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДТАЙ ЭНЭ ЗЭРЭГЦЭХҮЙЦ ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ИНЖЕНЕРҮҮД БАЙГААРАЙ .ХУЛГАЙЧ НАРЫН ГАЛҮУУРЛЫГ ХАЗААРЛАН ЗОГСОО ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГААН АМЖИЛТ ЗАЛУУСАА ЖИНХЭНЭ ЛААГААД ӨГ

Зочин
Зочин
11 сар 25, 2024 09:15
Reply to  Зочин

Би заяа бна

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
11 сар 25, 2024 09:15
Reply to  Зочин

Заа шаа2

тогтох
тогтох
11 сар 25, 2024 08:33

Сайхан мэдээ байна аа олон олон з�##�уус ажиллаж Монгол улс маань гадны нөлөөлөл нь багасаасай

Зочин
Зочин
11 сар 25, 2024 09:22

Мундаг

Зочин
Зочин
11 сар 25, 2024 09:30

Мундаг хүүхдүүд байна. Ажилд нь амжилт хүсье.

Иргэн
Иргэн
11 сар 25, 2024 10:42

Монгол улсад хөнгөн үйлдвэрлэл дээр л толгой ажилуулж эцсийн бүтээгдэхүүн гаргаж экспорт хийдэг өөрөөр хэлбэл шилдэг зохион бүтээгч, сайн инженерийн толгой шаарддаг!!! Түүнээс биш Өмнөговийн хэдэн уурхай газар угаад гадагш нь зөөж байгаад ямар ч шилдэг инженер, зохион бүтээгчид шаарддаггүй байхчгүй!!! Хар нүүрс угаахад юуны шилдэг инженер!!!! Эцсийн бүтээгдэхүүн гаргчихаад томроорой з�##�уус минь!!! Бусад оронд горнякууд гэдэг!!!

Зочин
Зочин
12 сар 1, 2024 14:39
Reply to  Иргэн

Чи архичин уу эсвэл эвдэрхий сэлбэг гаднаас оруулж ирэхч үү өөө бүр гаднаас ходоодны хог зөөдөг гар уу

Зочин
Зочин
11 сар 25, 2024 11:31

Мундаг з�##�уус байнаа амжилт хүсэе

Зочин
Зочин
11 сар 25, 2024 11:59

Баяр хүргэе. Монгол инженер юу чаддаг, амжилтын оргилд гараарай з�##�уус минь . Ирээдүйд дэлхийн тавцанд хүрээрэй. Амжилт амжилт амжилт.

Зочин
Зочин
11 сар 25, 2024 13:09

сайн байна одоо з�##�уусаа сургаж авч байгаа нь үнэхээр сайхан санагдлаа бид ирээдүй үр хүүхдээ х�##�амжлах сургах цаг болсон доо

Зочин
Зочин
11 сар 25, 2024 17:37

Ёо хөвөнтэй куртик, размергүй том эсгий гут�##�тай зогсож байсан санагдчихлаа. З�##�уу�####�а амжилт аз жарг�##� ерөөе.

Иргэн
Иргэн
11 сар 26, 2024 09:34

Баяр хүргэе з�##�ууст

Зочин
Зочин
11 сар 26, 2024 14:37

Хаха инээдтэй нусахаанууд вэ манараад шааж өгнө биз

БАГШ
БАГШ
11 сар 26, 2024 19:45

Шинэ төгссөн боловсон хүчинг ажилд сургаж авах бодлого дутагд�##�тай байгаа шүү.
Төгссөөд 3-5 жил хаана ажиллаж туршлага эзэмших болж байна аа?
Эднийг авч ажиллуулсан уурхайн хүний нөөцийн �##�баныханд баяр хүргэе.
Инженерийн дипломтой ч цахилгаанчнаас эхэлж ажлын туршлага хуримтлуулж байж инженер болон дэвшиж ажиллах нь туршлагажих гол үндэс шүү дээ.

Зочин
Зочин
11 сар 28, 2024 01:43

З�##�уустаа амжилт хүсье.Санаа зөв бол заяа зөв.

Холбоотой мэдээ

Back to top button