Нийслэлийн төсөв 2025: Утаанд 60 тэрбум, түгжрэлд 345 тэрбумыг зарцуулна
Ирэх онд Нийслэл алдагдалгүй, орлогоосоо улсад өгөхгүй, 3.2 их наядын орлого, зарлагатай төсвийн төлөвлөгөө гаргасныг бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Тодруулбал, Нийслэл төсвийн төлөвлөгөөндөө ирэх 2025 онд төсвийн суурь орлогыг 3.226.4 тэрбум төгрөг, суурь зарлагыг 3.226.4 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус төлөвлөсөн.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 8.0 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 6.0 хувиар тус тус тооцсон байгаа юм.
-Нийслэлийн 2024 оны төсвийн орлого 226.1 тэрбум төгрөгөөр дутжээ-
2024 онд нийслэлийн төсөвт 3.207.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр баталсан. Улмаар эхний 10 сарын байдлаар төсвийн орлогод төвлөрөх төсвөөс 226.1 тэрбум төгрөг буюу 8.8 хувь нь дутжээ.
Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 77.9 тэрбум, Өмчийн харилцааны газар 1.9 тэрбум, Замын хөгжлийн газар 1.9 тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг тасалдуулсан байна.
Тиймээс нийслэлийнхэн он дуусах хүртэл дутуу төлөлтийн нарийвчилсан судалгааг гаргаж, орлого бүрдүүлэх эрчимжүүлсэн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн нийслэлийн 2024 оны төвийн орлогын дүнг биелүүлэх зорилттой ажиллаж байгаа юм байна. Үр дүнд нь бүрдүүлсэн нэмэлт орлогоо ирэх оны төсвийн орлогод шилжүүлэх аж.
-Энэ оны нийслэлийн төсөв өмнөх оноос 648 тэрбумаар их-
Нийслэлийн төсвийн орлогын 2025 оны төсвийг боловсруулахдаа төрөл бүрээр тооцоолол хийж, боломжит эх үүсвэрийг дайчлан дараах төлөвлөгөөг гаргажээ.
Ингэхдээ Нийслэлийн төсөвт ирэх онд 3 их наяд 856 тэрбум 300 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь өнгөрсөн өнд батлагдсан төлөвлөгөөнөөс 648.9 тэрбум төгрөгөөр буюу 20.2 хувиар их байна.
Уг өсөлтөд ААН-ийн албан татвар 200.9 тэрбум, ХХОАТ 251.9 тэрбум, хөрөнгийн албан татвар 107.7 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлжээ.
Тэгвэл төсвийн орлогын хүрээнд нийслэл хотод тулгамдаж буй утаа, түгжрэл зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд дараах төсвийг төлөвлөжээ.
- Нийслэлийн авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж чанар, стандартыг сайжруулах арга хэмжээний хүрээнд 345 тэрбум 264 сая төгрөг,
- Түгжрэлийг бууруулах судалгаа хийж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажилд 12 тэрбум 24 сая төгрөг,
- Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 60 тэрбум 460 сая төгрөгийг тусгасан байна.
Харин их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээнд энэ онд 25 тэрбум төгрөгийг төсөвлөж, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол төслийг нийслэлийн гадаад бондоор хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ төсөлд ирэх онд 1 их наяд 646 сая 200 мянган төгрөгийг төсөвлөсөн байна.
-Ирэх оны замын төсвийн дийлэнхийг туулын хурдны зам барихад зарцуулна-
Мөн Нийслэлийн 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын зарим нэг анхаарал татсан төсвийг онцолбол,
- Үндэсний их баяр наадмын зохион байгуулах зардал 5 тэрбум
- Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл арга, хэмжээний газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 341 тэрбум төгрөг,
- Туулын хурдны замын ажилд 600 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.
Нийслэлийн төсвөөр ирэх онд авто замын салбарт 881.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 50 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний 600 тэрбумыг зөвхөн туулын хурдны замыг барихад ашиглана.
-Нийслэлийн бондын 300 тэрбумыг зээлүүлсэн Бөөрөлжүүтийн ЦС-аас ирэх онд 42 тэрбумын өр авна-
Түүнчлэн нийслэлээс энэ онд гаргасан 500 тэрбум төгрөгийн бондын өрийн төлбөрт нийт 327.2 тэрбум төгрөгийг татан авч, ирэх оны төсөвт суулгахаар тусгасан байгаа юм.
Тодруулбал, Нийслэл энэ онд Улаанбаатар хот анх удаагаа бие даан 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд босгосон. Үүний 300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгох байдлаар, 150 тэрбумыг Улаанбаатар хотын зам засахад зарцуулж, үлдсэн 50 тэрбум төгрөгөөр “Туул 1” коллекторыг санхүүжүүлсэн. Бонд нь хандив биш зээл учир эргүүлэн төлүүлэх ёстой.
Тиймээс нийслэл бондын эргэн төлөлтийнхөө төлбөрийг авч, ирэх оны төсөвтөө төвлөрүүлэх аж.
Энэ хүрээнд:
- 42 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас,
- 106.016.5 тэрбум төгрөгийг Замын сангаас,
- 23 тэрбум төгрөгийг Батарей хураагуурын төслөөс,
- 135.625 тэрбум төгрөгийг Гадаад бондын хүүгийн орлогоос
- 20.5 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргахаар болжээ.
-Нийслэлийн төсвийн 85.9 хувийг татварын орлогоор бүрдүүлэхийн тулд зарим татварын нэмнэ-
Сонирхуулахад, Төсвийн төслийн тооцоогоор 2025 онд нийслэлийн төсвийн орлогын 85.9 хувь буюу 3 их наяд 314 сая 400 мянган төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
Энэ хүрээнд ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заагдсан хязгаарын хүрээнд 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Нийслэлийн 2025 оны төсвийн дэлгэрэнгүйг хүргэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 тэрбумаараа давхар шат�##�ттай зуух аваад гэр хорооллоор тараа гүйцээ,,
ДАВХАР ШАТАЛТТАЙ ЗУУХЫГ НААД НЯМБААТАР ЧИНЬ МЭДДЭГ ЮМ БОЛОВУУ ХАРУУЛАХ ЮМСАН...
ЭНЭ ОЛОН ЖИЛ ХАЙРТ ХОТЫН ЗАХИРАГЧ МИНЬ ХААГУУР ЯВСАН ЮМ БОЛОО ЗӨВӨӨ ЭНЭ МӨНГӨНҮҮДЭЭ ЗАМААР НЭГ ДЭВСЧИХ ТЭГЭЭД ТҮГЖРЭЛ УТАА ХОЁР БАЯРТАЙ БОЛЛОО МӨНГӨӨР БИШ БОДЛОГООР ШИЙДЭХ ГАРЦ БАЙГААГ МЭДЭХГҮЙДЭЭ ИНГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ГОЁ ЮМАА ЖИЛ БОЛГОН УТАА ТҮГЖРЭЛ ХОЁРЫГ МӨНГӨӨР УСТГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ НУРСААР ИРСЭН.ТУСГАЙ САЙДАНЦАР ХҮРТЭЛ ГАРГАЖ ИРСЭН ТЭР ЭРГҮҮ САЙДЫХ НЬ ГАРГАСАН ШИЙДВЭР БУРУУ БАЙЛАА
гэр хороололд ногоон болон эко барилгын матери�##�, нарын хавтан цахилгаан ашигласан матери�##�тай байрны 6 хувийн ипотекийн зээл олго. тэгээд яаж барихыг нь олон улсны энэ олон төслүүдээр за�##�га, эсвэл барилгын баг гаргаж зарим айлд нь төлбөрийг авч хийж өг. тэгээд модон жорлон, утаа 2-оосоо с�##�на шдээ. 60 тэрбумаа гэр хороололыг ногоон болгох Ипотекийн зээлд өг.айл бүрийг хашаандаа 10 мод тарь гэж бас хэл. Мод ядаж утааа шингээнэ. түүнээс бус замд дэвслээ гээд утаа арилахгүй. хариуд хотын захирагч, түүний багын дараагын сонгуулийн мөнгө л зузаарах байхдаа.
Өмнөх үеийнхний үлдээсэн баасыг үнэхээр цэвэрлээд барагдашгүй ... мөн үйлийн үртэй хотын удирдлагуудыг харахлаар өрөвдөлтэй , тэд нар нь одоо эднийгээ хараад юу боддог бол ? ... иргэд бид өөрсдөөсөө ш�##�тга�##�ах хэдэн модыг ч болов хашаандаа тарихгүй байгаа бас юу гэлтэй , ам хөдөлгөж авиа гаргаж эсэргүүцдэг нь олон , ажил хийж гар хөдөлгөж бүтээдэг нь бага болсон цаг болж дээ ...
Хаашаагаа орчихдог юм болдоо зөндөө л мөнгө зарцуулагдах юм
Асар их мөнгө уга�##�т шдээ
Утаагүй түгжрэлгүй болгож чадахгүй байж жил болгон ингэж мөнгө цохихоо боль.
Хайран тэрбумууд . Хэний карманд орох бол. Доромжилж ханахгүй улс төрийн хулгайчид. З�##�уу үеийг нугачин дарахаа болиоч. Жарг�##�тай үеийг тэд мэдрэлгүй з�##�уу насаа өнгөрөөж байгаад харамсах юм. Хэдэн муусайн хулгайчид ардчиллыг д�##�имдуулж дампууруулсан Монгол улс минь. Зөв уха�##�аг мэдлэгтэй удирдагч л хэрэгтэй .
Дараагийн ээлж утаанаас бялуугаа хүртэхээр болж дээ Нямба хахаж үхэвээ
Хотын дарга яагаад утааг үл тоогоод бгаа юм бэ хотын иргэдийг үх гээд бгаа юмуу
12 тэрбум түгжрэл бууруулах т�##�ар туршлага судлахад зарцуулна гэж юу гэсжн үг вэ. Түгжрэлийн харин мөнгөтэйгээр нааштай шийдэх татварын аргыг та нар гаргаа биздээ. Машины наснаас болон моторын хүчин чадлаас хамаарсан татвар замынтатвар зэргийг нэмээ биздээ
Jg und ter möngö opdog jmbee zavchigchaa
Utaand mungu heden ter bum tugrug tusubluud hereggui ee Ur dun garahgui hariutslagagui ajillaj bgaa humuustee hariutslaga tootsoh heregtei Utaand nertei mungu idsen nuhduudees nuhun tulburgarguulaach !!!! Ezen ni todorhoi bgaa shuudee
Utaand zartsuulj ur ashiggui olon terbumiig zartsuulsan darga nartaa arga hemjee abaach Dahin utaand terbum terbum tusub tabihaa bolmoor bna
Тэр их мөнгөөр барилга бариад гэр хороололоо оруулсан бол өдийд утаагүй байх сан. Жил утаа гэж төсөв идэж цаддаг дарга нарыг ш�##�гаж хөрөнгийг хураах хэрэгтэй.
Татвар нэмээд утаа түгжрэл арилах уу? Ирэх жил энэ байдлаараа байв�##� дахиад бас л татвараа нэмэх үү? Өөр гарц гарг�##�гаа байхгүй гээд л юу гэж хэлжх болоо. Алдагд�##�тай байна Таиьараа л нэмье гэх байхдаа өчнөөн жил хэджн тэрбумаар утаа түгжрэлд зарцууллаа. Нийьийн тээвэр гээд баахаг попорсон одоо ч хүрэлцээгүы 1 цаг хүйтэнд гадаа автобус гэж машиныг хүлээдэг
Энэ тэнэг м�##� түгжрэлд 345 тэрбумыг зарцуулна гэнэ үү? Юунд зарцуулах юм? дугаар хэн дуртайд нь олгохгүй гэлээ , татвар хураамжаа 3-5 дахин нэмэх нь. Зам дээр төрийн мөнгө хуссан хулгайчид тэдний эрх хүүхдүүд л явах юм биш үү? Жирийн иргэн явах бүх боломжийг нь хааж байна. Одоо нэмээд “Түгжирлийн татвар” гэж шинэ төрөл нэмэгдэх нь. Ер нь “баян нь машин уна ядуу нь хоёр зээрдээ уна” гэсэн маш тодорхой санаагаа тулгаж байна. Иймд баян ядуугийн ялгааг эрс дэвэргэж өгөх нь. Үүнээс үүдэн гарах эрсдлээ тооцсон биз дээ.
Ий �######�уул одоо л Улсаа хөгжүүлэх нь эээээ
Ийм их мөнгө идэж ууж байгаа юм чинь утаа түгжрэл буурахгүй нь тодорхой. Үүнийг ш�##�гаж шийдэх шазар бна уу
бурхан минь жил болгон л хэдэн тэрбумаар нь утаа, түгжрэл арилгана гэж төсөвлөчихөөд хийж чадсан нэг ч юм �##�га. мөнгөний ихэнхийг нь өөрсдөө гударчихдаг. татвар нэмээд ч 2025 онд энэ утаа түгжрэл нь хэвээрээ л бх болно
автобус нь хотын төвөөрөө явдаг чиглэл нь бараг 2 минут дутамд ирээд хотын зах руугаа явдаг чиглэл нь 40-өөс дээш минут хүлээж бж ирж бна. өвлийн хүйтэнд автобус хүлээгээд хөл гар тасарчих гээд бна. түгжирсэн ч гэсэн ядаж даарахгүй машиндаа явсан нь дээр. хулгайч авилгач та нар энэ хүйтэнд автобус хүлээгээд 1 цаг зогсоод үз
Тэрбум тэрбумыг утаанд зараад байдаг үр дүн байдаггүй хэн нэг авилагчийн х�##�аасыг түнтийлгээд ямар ч үр ашиггүй төсөл нэртэй үрэлгэн зард�##� болоод байна. Иргэдээ боддог бол Давхар шат�##�ттай, утаагаа шатаадаг зуух болон цахилгаан х�##�а�##�тыг дэмжих хэрэгтэй л дээ... за да юу ч хэлээд нэмэргүй хамгийн үр ашиггүй мөнгө идэх төслийг л дэмжих дэмжүүлэх байхдаа, тиймээс хотын иргэд өөрсдийн хөрөнгийг юунд зарцуулж ямар үр дүн гарав гэдгийг бидний өмнөөс шийдвэр гаргаад сууж бга нөхдөөс асууж, шаардаж хариуцлага нэхэх хэрэгтэй
Хотоо орон сууцжуул уул нүхлэж байхаар төмөр замаа хотын төвөөсөө гаргаачээ
Эхлээд саяаар , дараа нь тэрбумаар бүр их наядаар ярьдаг болоод ч утаа , ядуур�##� буурахгүй , үр дүн харагдахгүй байна шүү
345 тэрбумыг түгжрэлийн юунд нь зарцуулах юм бол? Бидэнд машиндаа авч явах боловсон хөтөвч /коршок/ авч өгөх юм бол уу.ккк Бид уг нь ус ундаа, компотны савтай даа...
Onovchtoi heregtei zuild zartsuulmaar bn nyambaa. Munguur halaasaa ugaachiv da
Үхэж бсан коммунист төлгөн шээс ажлын үр дүн бхгүй бна . Зайлаад өгөөч !!!
Эрүүл мэнд,НДаатг�##�ын мөнгө идчихээд цаддаггүй.Ингэж идэхээ болио.
Худлаа шаагаад