НДС, ЭМДС-гийн нийт алдагдал ₮5 их наядад хүрсний балаг хэнийх, юуных вэ?
Эрүүл мэндийн даатгалын сан дампуурсан гэх мессеж олон нийтэд хааяагүй хүрч, улмаар улсын эмнэлгүүд зарим тусламж үйлчилгээг даатгалаар үзүүлэхээ болих шаардлагад хүрээд байна.
Хэдийгээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Аль ч эмнэлэг даатгалаа зогсоогоогүй, хэвийн үргэлжилж байгаа" гэж мэдэгдсэн ч ийм зохицуулалт нэгэнт хийчисэн нь цөөнгүй байлаа. Харин чиглэл өгч, уулзсаны дагуу арай буцаад хуучин хэвдээ шилжицгээж байна. Сайдын сүүлийн үед ярьж яваа "Өөрийн буруу, хариуцлагагүйгээс болж туссан өвчнийг даатгалаар эмчлэхгүй" гэх зэргээр ярьж яваа нь ч, даатгалын сан үндсэндээ сэхээнд орчихсныг илтгэж буй явдал.
ЭМДС, НДС ярихаар "Чингис хаан" банк, "Капитал" банканд байршуулж алдсан мөнгөн дүн заавал хөндөгддөг. Гэхдээ чухам үүнээс болж л сан дампуурах эрсдэлд орчхов уу. Өөр шалтгаан байв уу. Магадгүй систем буруу явж ирсэн юм биш биз гэж эргэлзэхэд хүрч байна.
Хоёр арилжааны банкнаас хэдэн төгрөгийн авлагатай байна вэ?
"Чингис хаан" банканд одоо НДС-гийн 100 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Харин "Капитал" банкнаас 69 тэрбумыг барагдуулж чадаагүй гэсэн албан мэдээллийг өгсөн.
Тэгвэл, ЭМДС-гийн хувьд,
- Капитал банкнаас авах 136.1 тэрбум төгрөгийн авлагын 44 хувь буюу 59.9 тэрбумыг барагдуулсан буюу үлдэгдэл 76.2 тэрбум
- Чингис Хаан банкнаас цэвэр 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Тэгэхээр ЭМДС-гийн мөнгө дээрх хоёр арилжааны банкнаас үүдэж 106.8 тэрбумаар дутаж байна.
Өнгөрсөн гурван жилийн алдагдал 218 тэрбумд хүрчээ
Энэ үүссэн гол алдагдал уу гэвэл тийм биш аж.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы мэдээлснээр, ЭМДС зөвхөн цар тахлын жилүүдээс шалтгаалж 218 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалд орсон байна.
Цар тахлын үед Т.Мөнхсайхан өөрөө салбарыг удирдаж байсан. Мэдээж ковид-19-ийн халдвар авсан хүмүүст даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлага огцом нэмэгдсэн нь үнэн.
Ингээд нэмбэл энэ сан нийтдээ 224.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, түүнээс гарах арга замыг эрэлхийлж байна.
Цар тахлын алдагдлыг 2025 оны улсын төсөвт "найджээ"
ЭМДС-гийн хувьд энэ алдагдал хуримтлагдсаар ирэх оны төсөв хүндэрч иржээ. Иймд 218 тэрбумын авлагыг ямартай ч 2025 онд нөхөж авна гэж улсын төсөвт суулгасан аж. Харин 2024 оны арваннэг, арванхоёрдугаар сарын зарцуулалтыг "нөөцөлж", 2025 оны эх рүү татах шийдвэр гаргажээ.
Нэгтгэж харвал цар тахал, арилжааны банканд байршуулж алдсан дүн нийлээд ЭМДС-г өнөөдрийн байдалд авчирсан гэмээр.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн хувьд "Чингис хаан" банктай шүүхдэлцэж байгаа. Тэрбээр "Өмнө нь огт мөнгөө нэхэж, шүүхэд хандаж байгаагүй юм билээ. Энэ том мөнгө эргэлдүүлдэг банк өндөр дүнгээр өмгөөлөгч хөлсөлдөг. Иймд бид ч 300 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлнө. Зардлыг улсын төсвөөс гаргана" гэж мэдэгдсэн.
Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Чингис хаан" банкнаас 30.5 тэрбумын авлагаа авах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Авлаа, авлаа гэхэд ЭМДС-гийн хувьд юун түрүүнд цар тахлын үед хуримтлагдсан 218 тэрбумын авлагаа нөхөх л үндсэн зорилго бий аж. Харин үүнийг мөн л улсын төсөвт суулгах маягаар шийднэ гэдэг хүндрэлтэй.
Яагаад сангийн мөнгө арилжааны банканд байршсан бэ?
НДС-гийн тухайд,
- 2011 онд анх Чингис хаан банканд 88.9 тэрбум төгрөг байршуулж, 2013 ба 2016 онд нэмжээ
Харин ЭМДС-гийн хувьд,
- 2018 онд анх 30.9 тэрбум төгрөгийг Чингис хаан банканд байршуулжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 11-р зүйлд, “Хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу дээрх харилцаа явагддаг ч, тус хууль 2023 оны долдугаар сард хүчингүй болсон юм. Тухайн үедээ энэ заалт 2008 онд нэмэгдэж байлаа.
Улмаар сангуудын хөрөнгийг арилжааны банкнууд дээр байршуулж эхэлсэн гэсэн үг.
“Капитал” банканд л гэхэд НДС-гийн 104, ЭМДС-гийн 136 тэрбум төгрөг байршсан байдаг. Энэ нь Чингис хаан банканд байршуулснаас даруй өндөр дүн. “Капитал” банкийг бол Монголбанк 2019 онд дампууруулж, холбогдох хүмүүс ял шийтгэлээ авсан.
Ерөнхийдөө НДС-гийн хөрөнгийг арилжааны банкнуудад байршуулсан асуудалд С.Эрдэнэ, Ц.Уртнасан нар нэр холбогдож ирсэн. С.Эрдэнэ 2012-2016 онд ХНХ-ын сайд, Ц.Уртнасан НДЕГ-ын дарга байсан юм. Ц.Уртнасан ял авсан.
Гол гэрээг нь сайд, агентлагийн дарга нар байгуулдаг.
Тэгвэл, Чингис хаан банкны асуудлыг сөхвөл,
- Хамгийн анх НДС-гийн мөнгө байрших үед Н.Ганди сайд байв. Бусад нэмэлт шилжүүлгүүд С.Эрдэнийн үед давхацдаг.
- ЭМДС-гийн мөнгө байршихад бол С.Чинзориг сайд байжээ.
Харин Сангийн сайдын хувиар С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нарын ажиллаж байсан цаг үе давхацна.
ЭМДЕГ нь 2018 онд НДЕГ-аас салбарлаж байгуулагдсан.
2019 онд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягийг “Чингис хаан” банканд давуу байдал олгосон асуудлаар ял оноосон удаатай.
Өөрөөр хэлбэл бүх хугацаанд агентлагийн хоёр дарга л ял авсан. Харин “Чингис хаан” банкийг хуулийн байгууллага удаа дараа шалгадаг ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм. НДС, ЭМДС-гаас гадна Хөгжлийн банк ч Чингис хаан банкнаас мөнгөө авч чаддаггүй.
НДС-гийн алдагдал бодлого, тогтоолцооноос эхтэй
Харин НДС-гийн алдагдлыг ил ярихгүй, улсын төсвөөс татаас өгөх хэлбэрээр явуулж буй. Угтаа ЭМДС-тай харьцуулахад үлэмж их буюу 4.2 их наяд төгрөгт хүрчхээд байгаа.
Энэ жилийн хувьд төсвөөс 1.4 их наяд төгрөгийн татаас олгосон. Харин ирэх жил 2 их наяд, 2026 онд 3 их наядын татаас олгох хэрэгцээ үүссэн талаар салбарын сайд мэдэгдсэн.
ЭМДС хоёр арилжааны банк, цар тахлын үеийн алдагдлаас шалтгаалж 230 орчим тэрбум төгрөгөөр л "нэрвүүлсэн" бол НДС олон жилийн популист бодлогын золиос болсон.
Тухайлан багцалбал,
- ХНХ-ын сайд асан С.Эрдэнэ 2012 онд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг батлуулсан. Үүгээр 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, 1995-2000 оны хооронд шимтгэл иргэдийн НДШ-ийг НӨХӨН ТӨЛСӨН.
- 2017 онд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлөх боломжтой хуулийг баталсан. 2022 онд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулсан.
- Мөн малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс дааж эхэлсэн.
Нийгмийн хамгаалал талдаа зөв бодлого. НДШ-ийн дээрх нөхөн төлөлтөд тэрбумаар тооцогдох дүнг зарлагадаж байгаа. Харин эргээд тэтгэвэр олгох дүн их наяд болж өсдөг тул алдагдал жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм.
Энэ алдагдал хуримтлагдсаар байвал төсөв аяндаа даахгүй. Өөр механизм бодож олохгүй бол зардлын төсөөлөл хальж гарсаар ирээдүйн "ахмад"-уудад олгох тэтгэвэр эрсдэлд орно.
Иймд НДС-гийн тухайд буруу бодлого, ЭМДС-гийн тухайд хоёр арилжааны банк болон цар тахлын үеийн асуудлаас үүдэж нийт ТАВАН ТЭРБУМ орчмын алдагдалд орсон гэж дүгнэж болохоор байна.
"Капитал", "Чингис хаан" банкнаас авлагаа авах нь ЭМДС-гийн хувьд нэмэртэй байж болох ч НДС-д төдийлөн тусгүй. Бодлогын дорвитой өөрчлөлт хэрэгтэй.
Харин нэрмээс болгож, сангийн мөнгийг арилжааны банкнуудад байршуулж, популист бодлогоо улам бүр нэмсэн үе үеийн салбарын сайд нарын нэрийг мартаж болохгүй.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zasag undarmaa sumtaid aldsan mongoo shuud ingej bodoood ba uu
Капит�##� банк �##�ь эрт л эвгүйтсэн дээ.Ундармааг УИХд сууж байхад ч ажиглагдаж байсан . Гэтэл дээрээс нь нэмж мөнгө хийсээр байсан нь �##�даа болсон доо.2015 онд тэтгэвэрт гараад миний тэтгэврийг капит�##� банкнаас ав гэсэн нийгмийн даатг�##�ын ажилтан хэлснээр капит�##� банкны үүд сахьдаг ажилтай болов .Учир нь сарын сүүлийн 25-28 ны өдөр тэтгэврээ ав.Дарга нарын шийдвэр гэсэн.25-28 нд оочерлож арайхийж хэдэн сар авлаа.Тэгсэн надтай хамт тэтгэвэрт гарсан хүмүүс бусад банкнаас сарын эхэнд авдаг гэцгээв.Ингээд НД ажилтан дээр учраа хэлж очтол та өөрөө сонгосон юм биш үү гэж байна .Үгүй тийм ажилтан тэндээс ав гэсэн .Одоо дахиж үйлчлүүлэхгүй гэж олон хоног хөөцөлдөж байгаад банкаа солиулж билээ. Бусад тэтгэврийн хүмүүстээ хэлж банкыг нь солиулсан даа .Түүнээс болсон байх сүүлд капит�##� банк сарын дундуур өгдөг болсон гэсэн.Гэхдээ хадг�##�амжинд хий гэж их шахдаг гэж сонсогдсон .
Чинзоригийг сайн ш�##�гаач. ТЭД констакшн гэдэг барилгын компаниараа сургууль цэцэрлэгийн барилгын тендер чаддаг гэсэн
Баахан сайд нарын гар дамжаад бузартсан байхгүй юу
Ер нь монголд эмийн худ�##�даа хувь хүний бизнес шиг болж байгаа дөө
З�##�хуутай юм дөө гар гар дамжаад тэнэгтүүлж байхын иргэдийг
Улаанбаатрынхан өвөлдөө эмний мөнгөн хүүлүүлж амьдарч байхад ЭМДСгийн мөнгө хувь хүний х�##�аас руу ороод л яваад байдаг
банканд байршуулж өөрсдөө хүүгийн орлогыг авдаг басйан юм биш үү эрэднэ тэгж баяжсан биз дээ
Арай дэндүү юмаа. Энэ төр засаг эзэнгүй 30 жил явсан юмуу. Одоо хурдан арга хэмжээ аваачээ
30 жил хулгайч дээрэмчдийн гарт монгол улс тамлуулав. Жил ирэх тутам хулгайч авилгач луйварчид улам даварч г�##�зуурч байдаг. Монгол улс нийгэмшил иргэншил ёс суртахууны хувьд дампуурч сүйрэв. 3 сая хүн хулгай луйвар шулаа мөлжлөгийг амьдр�##�ын утга учир болгов.
Боловсролын Зээлийн Сангийн араас энэ хоёр сан явчихсан бололтой.
Алдагдлын гол 3 ш�##�тгаан нь популист улс төрчид, намууд байна шд: 1) ХНХ-ын сайд асан С.Эрдэнэ 2012 онд Ажилласан жил тэтгэврийн даатг�##�ын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг батлуулсан. Үүгээр 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, 1995-2000 оны хооронд шимтгэл иргэдийн НДШ-ийг НӨХӨН ТӨЛСӨН.
2) 2017 онд м�##�чид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлөх боломжтой хуулийг бат�##�сан. 2022 онд м�##�чдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулсан.
3) M�##�чдын НДШ-ийн 50 хувийг төрөөс дааж эхэлсэн.
Олон жил тѳлсѳн эмд ын мѳнгѳѳ хулгайчдаас авья Эрдэнэ Ундармаа Сарангэрэл нар даатг�##�ын мѳнгѳ идсэн идэхдээ бур хоосортол идсэн
C.Чинзориг өөртөө зээл авна гэж барьца�##�ж сангийн мөнгийг дампуу банканд өгсөн шүү. Тэрийг ш�##�гаач
Жавхлан Чингис хаан банктай холбоотой . С.Эрдэнэ нийгэмийн даатг�##�аар тоглосон. Сарангэрэл ковидийн үед худ�##� сенсаци хийж ЭМД аас идсэн Ундармаа Капит�##� банканд байрлуулсан санхүүг намтайгаа нийлж Баяртсайхан дампууруулж идсэн энэ бүх хүмүүсийг ш�##�гаж тэдний хөрөнгийг хурааж хилийн хорио тавьж дампуурч байгаа ЭМД НД хэвийн ажиллуулах.
хандгайтад байрл�##�тай эрдэнийн мэдлийн амр�##�т, спорт цогцолборууд ямар мөнгөөр боссон бэ ? сайн ш�##�гаад төрийн өмчид авч өрөө дарах хэрэгтэй дээ
bi ch er vxdeg yum uu ?
Ковидоор юун �##�дагд�##� вэ, бүр цөм шаагаа биз дээ.
Эрдэнэд их учир бий сайд байхдаа мөнгөөр тоглосон хүн
Арилжааны банканд байршуулсан тэр их мөнгөний хүү нь яасан юм вэ хөөж ш�##�гах хэрэгтэй
Ишшш, тэрбум их наядаа ялгахгүй сэтгүүлч Ндс, Эмдс-н тухай нийтлэл бичиж байгаа юм. Ер нь бол товчхондоо эрх баригчид, Ман-н хулгай л яваад байна шүү дээ, наана чинь. Капит�##�, Чингисхаан банкны а-ль а-ль нь Ман-н олигархууд. Нийгмийн даатг�##�ын санг хоослодог нэг том луйвар бол цоо эрүүл хүмүүс групт хамрагдаж тэтгэмж авдаг явда-л. Энэ сан Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын хүн амыг бүхэлд нь тэжээж байна. Бас популист шийдвэрүүд байна. Ма-лчдын шимтгэлийг одоо болих хэрэгтэй. Тэгээд Капит�##� банкнаас 200 тэрбум, Чингис хаан банкнаас 130 тэрбумыг даруйхан гаргаж төлүүл.
Монголын төдийгүй дэлхийн хүн бүр эрүүл мэндээ эрүүл энх байхыг үргэлж хүсдэг. Ядуу буурай улсын эрүүл мэндийн с�##�барч хэцүүхэн байдаг. Гэвч монгол улс 3 сая хүрэхтэй үгүйтэй л хүн амтай, төрийн удирдахуйн ухаан менежимент нь эрүүл шударга байж чадаад, байг�##�ийн баялагаа зөв зарцуул�##�ттай байх юм бол монгол улсад ямар ч с�##�бар хөгжинө, иргэн нь ажил орлогтой байж чадваас эрүүл сэтгэл тайван, хүн бүр улс орныхоо төлөө зүтгэнэ, төрөө дээдлэн хүндэлнэ. ХАРИН ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛД МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛЖ БУЙ ХҮМҮҮС МАШ САЙХАН ЯРИНА. ХӨШИГ ХААГААД ЦААШАА ХОЁР АЛХААД ХААНААС ЯАЖ ЗОХИЦУУЛЖ ХАЛААСАА ДҮҮРГЭХ ВЭ ГЭЖ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ ШУНЛЫН СЭТГЭЛГЭЭ НЬ ХӨДӨЛЖ АВИЛГАЛ ХУЛГАЙ ЗАЛИЛАН НЬ ТӨРИЙН ОРДОНДОО ХУУЛИАР ХАЛХАЛАГДАН ХИЙДЭГ МУУ ЁРЫН ЭРЭН ЦАГ ҮЕ ЮМ...
Наад үе үеийн сайд дарга нарын идэж уусан мөнгө шүүдээ сүүлийн жилүүдэд улайн цайндаа гарсан нэг нэгнээ өмөөрөөд хайца�##�аад өнгөрдөг болсон
Tanai 2 namiin udirdlaga terend oirtoh erhtei oor hen ch bgaagui shuu tanai 2 nam tol za bidend buu uuruul
Чинзориг сайд болонгуутаа Бямбасүрэнтэй нийлж эх олонлог тооцож эмнэлгүүдээс луйвардсан мөнгө хаашаа орсон бол ш�##�гуулмаар байна хамгийн орлого багатай хөдөөний нэг муу жижиг эмнэлгээс л гэхэд 2023 2024 онуудад 200 гаран сая төгрөг луйвардаж авсан бол бүх эмнэлгүүдээс бол нэлээн хэдэн тэрбум төгрөг авсан байх даа. Бас өнгө үзэмжээрээ хас�##�т хийгээд байсан нийслэл аймгуудын даатг�##�ын байцаагч нарыг ш�##�гах хэрэгтэй тэд жинхэнэ анхан шатны хахуулийн эзэд
Анхнаасаа Төр өөрөө буруутай. Тусгай санг улс төртэй хутгаж, х�##�амжийг хавтгайруулсан, сонгуульд оноо авах зэрэг бусармаг үйлдэл олон жил үргэлжилсэн нь энэхүү үр дүнд хүргэсэн шүү дээ.
ЭМДС-ийн дампуурлын ш�##�тгааныг олохын тулд С.Эрдэнэ; С.Чинзориг; С.Баярцогт; Ч.Хүрэлбаатар дөрвийг барьж арьсыг нь хуулаад, тухайн сангийн мөнгийг байршуулсан банкуудаар төлүүлчих хэрэгтэй юм байнадаа. Харамс�##�тай нь хувааж идсэн хулгарууд нь одоо бас дээгүүр зиндааны сайд дарга �##�быг хашиж буй биз. Гэвч учрыг нь олъё гэсэн сэтгэл байв�##� олдож л таарна????????????
НД ын санг буруу зөвгүй цацаж хувьдаа завшсан Бямбасүрэнг яахаараа 3 хонуулаад гаргав улсаар нь сүйрүүлсэн хүнийг арай юмаа
сайд ажилаа хийлдээ чи
С.Эрдэнэ,Чинзориг, Ганди,Сарангэрэл, гээд эрүүл мэн нийгмийн даатг�##�ын мөнгө идэж хагарт�##� баяжсан хүмүүс ил тод байхад арга хэмжээ авахгүй л худлаа ярьцгаагаад л байх юм
аутидын ш�##�г�##�т оруулж �##�дагд�##�д оруулсан он жилүүдээс хойших бүх хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүл!
Гарчиг нь 5 их наядын �##�дагд�##� гэсэн хэр дотор агуулга нь 5 тэр бум �##�дагд�##� хүлээсэн гэж байх юм.
Утгагүй юмаа сэтгүүлчээ...
Алдагд�##�тай г.г бол худлаа!!! Тэнд нэг мэдээллээр ЭМД-ын санг илүүдэлтэй, хуримтлагдсан гээд, эсвэл ЭМДЕГазрын дарга нь авилга, хахууль авч хэдэн тийш нь цацаад гээд???
Үндэсний аудит ш�##�гадаг л байлтай??? Үнэн зөв мэдээлэл хүлээж байна Мөнхсайхан сайд аа
Хэрэг нь тодорхой эздүүд нь бүгд байна Одоо тэгээд ял өгч улсыг хохиролгүй болгож болдоггүй юмуу
Аль �##�ь нь зохих тусл�##�цаа үзүүлсэн дээ
Ер нь бүх с�##�барт идэлт, авилг�##�, хууль зөрчих явд�##�, �##�бан туша�##� хөөцөлдөх энэ тэр гээд замбараагаа �##�даж. Цаазын ялыг сэргээе. Түрүүчээс нь цаазлаад эхлэхээр монгол хүн аймтгай болих биз. Өөр арга �##�га.
эрүүл мэндийн сайдаас эхлээд бүх сангийн сайд эмнэлгүүдийн дарга нарыг ш�##�гаач
Арай ч дээ ийм төр байх гэж ажиллаад л байдаг төлөөд л байдаг эргээд бат�##�гаа нь ийм төрд шург�##�сан өлөн сэтгэлгүй ХУЛГАЙЧ НАР үйлийн үрээс айхгүй бнаа
Улсыг хохироож санг хоосруулсан эзэд нь тодорхой бнашдээ.Тэднээс хариуцлага нэхэж хохиролыг барсгдуулаачээ.
5 их наяд гэчхээд тэрбумын тухай яриад бна ш дээ.маш их ялгаа бна.завсар хооронд нь ЭМДСан,Нийгмийн Даатг�##�ын сан 2 г цөлмөсөн бна.
Basl bugdiig nemeh arga uu
Буух эзэн буцах хаяггүй болжээ.М�##�чид НД бүрэн төл.М�##� улсын баялаг байж бно,гэвч хувийн өмч
Бүгдийнхэн хөрөнгийг хурааж авч төлүүлж чадв�##� сайн бна шүү чадахгүй чадамжгүй төртэй юмдаа новш
Сарангэрэл Булгантуяа 2 -ч холбоотой шдээ.ккк
Яг сонгуулийн үеэр энэ 2авгөй бас зүгээр бгаагүй цөлмөж намдаа хандив болгоод өөрсдөө �##�бан туша�##�тай үлдэж шагнуулдөг..
Өөр сайд нар намынхаа найдвартай УИХ-н гишүүн, улс төрчдийн банкинд сангуудын мөнгийг хийгээд цөлмөсөн байхад НДШ-г нөхөн төлүүлэх ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргасан С.Эрдэнэ рүү л бүх муу муухайг үндэслэлгүйгээр чихчихээд сууцгааж байдаг...
ндс аас Сумъяабазарын банкинд өгсөн 20 тэрбум төгрөгөө аваач
Санаатай үйлдэл болоод удаж бгаа. Арга хэмжээ авахуулна гэж айх юм �##�га
МАН буруутай
Undarmaa nariin hulgaichuudiig dawruulj 40 sayar am haalgaj baigaa dawarsan zaaltiin balag. Buh huringiig ni huraaj, suuh gazart ni nasaar ni suulgah zaalt huulindaa oruulj irj baij hulgai tsegtsrene.
Чинбүрэн УИХ-д суугаад хувийн эмнэлэгүүдэд ЭМД -н сангаас санхүүжилт олгсоны буруугаас үүссэн өр гэж бодож бн.
Алдагдлаа нөхөхийн тулд арчаагүй арга хэрэглэн шүдний эмчилгээг хүртэл төлбөртэй болгосон нь харамс�##�тай даатг�##� төлөөд хэрэг байна уу
Нэгэнт эмчилгээгүй хаягдаж үхэхээс хойш энэ даварсан хулгайчуудаас яаж ийгээд нэгийг нь ч гэсэн дэр авч энэ ул�####�а нэмэр болохсон