Нийгмийн

Б.Найдалаа: ХҮН нам хурлаа хийж, хуулийн хугацаанд шаардлагаа хангахад бэлэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Үүгээр УИХ-ын гишүүн Б.Найдалаа "ХҮН намын хувьд заасан хугацаандаа их хурлаа хийж, дүрмээ өөрчилж, шинэ хуулийн шаардлагад нийцэхэд бэлэн. Бэлтгэлийг бид өмнө нь сайн хийж авсан. Хийж ч ирсэн зүйл юм. Харин парламентад суудалгүй бусад намууд ийм хүсэлт тавьсан бол хүндэтгэх хэрэгтэй. Яарч, даарч хийж болохгүй. Иймд манай ХҮН намын хувьд асуудалгүй ч бусад жижиг намуудаа хүндэтгэх үүднээс дэмжиж байгаа" гэлээ.

Ташрамд,

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд:

  • “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024.07.01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Дээр заасан хугацааг 2027.08.01 болгож өөрчлөхөөр тусгаад байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button