Нийгмийн

Д.Бум-Очир: Намуудын хариуцлагын асуудал шүү дээ. 2027 он хүртэл хойшлуулах дэндүү урт биш үү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Үүгээр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир "Их чухал хууль баталсан гэдгийг гишүүд нэгэн дуугаар хэлж байна. Гэтэл намуудын шинэ хуульд нийцэн өөрчлөгдөх хугацааг бүр 2027 он хүртэл хойшлуулна гэдэг арай урт биш үү. Намуудын дотоод хариуцлагын асуудал биз дээ. Ядаж 2-3 сар хойшлуулж болохгүй юу" гэлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд "Өнөөдөр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа. Хэрэв хэлэлцэхээр дэмжвэл хоёр жилээр хойшлуулах уу, багасгах уу гэдэг дээр хугацаа ярих боломжтой" гэж тайлбарлав.

Ташрамд,

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд:

  • “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024.07.01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Дээр заасан хугацааг 2027.08.01 болгож өөрчлөхөөр тусгаад байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2024 12:17

Асуудлын гол нь Хүүкийг "сунгахад" байгааг мэдээгүй царайлсан гишүүн нэг бна, ингэж байж "арчуулах" вий дээ ! А льнаманцарын гишүүнцэр юм бол доо ?!

Холбоотой мэдээ

Back to top button