Нийгмийн

Н.Учрал: Хугацааг сунгахгүй бол 25-30 нам УДШ-д бүртгүүлж чадахгүй юм билээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Үүгээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Юм л бол баталсан хуульдаа эргэж гар хүрдгээ болимоор байна. Намууд өөрсдөө хариуцлагагүй байна. Зарим нам хэдийнэ шинэ хуулийн дагуу хурлаа хийж, материалаа УДШ-д өгчихсөн байгаа шүү дээ. Гэтэл олон жилийн түүхтэй намууд яагаад ийм хариуцлагагүй байна аа?" гэлээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Намууд хариуцлагагүй байгаа нь үнэн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, бэлтгэл хангаж байгаад энэ хуулийг баталсан. Гэтэл одоо амжихгүй нь, сунгаж өгөөч гэдэг хүсэлтийг парламентад суудалгүй жижиг намууд өгөөд байгаа. МАН-ын хувьд л гэхэд бэлтгэлээ хэдийнэ хангачихсан. Гэвч амжихгүй нь, орон нутгийн сонгууль боллоо гэж тайлбар тавьцгааж байна. Яг заасан хугацаандаа гэвэл 2025 оны нэгдүгээр сард багтах. Ингэе гэхээр бараг 25-30 намыг УДШ бүртгэхгүй байх эрсдэл үүсэх юм билээ. Ийм мэдээллийг УДШ-ээс өгсөн" гэлээ.

Ташрамд,

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд:

  • “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024.07.01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Дээр заасан хугацааг 2027.08.01 болгож өөрчлөхөөр тусгаад байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
11 сар 28, 2024 11:11

Монголд энэ олон намаар юу хийнэ. Жижиг нам гээд байгааг тэр чигт нь хая

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
11 сар 28, 2024 11:12

Монголд олон намын хэрэг юу байна вэ?!
Бараг гишүүнгүй! Намын дарга нар байдаг юм шиг...ккк

Зочин
Зочин
11 сар 28, 2024 12:14

Ер нь дэлхийн улс төрийн практикт намууд "хатуу гиш үүнчлэлтэй" байх нь зохимжгүй гэдэг юм биш үү ?
Хөмөрсөн тогоон дотроо л сэтгэх юм доо !!!

zochin
zochin
11 сар 28, 2024 11:19

Энэ олон намаар юугаа хийдэг юм. Амжсан нь бүртгүүлээд амжаагүй нь хариуцлагаа хүлээгээд явах хэрэгтэй ш дээ. Зах зээр машин зардаг хэдэн ченжийг гэнэт шийдвэр гаргаад дугаар олгохгүй хязгаарлачихаж болж байна. Тэд замд ирж байгаа машинаа яахаа мэдэхээ больж байна. Гэтэл намууд гэхээр хуулиа өөрчлөөд харж үзэхээр хэлэлцэл байгаа нь шударга бус явд�##�

Z cn@yahoo.com
11 сар 28, 2024 11:23

Mash Bohir Shaltag bn. Yaaj ch goeoor Tumbiitul Uleej Huchlen yarij, Jijig hereggui, 1 hunii shahuu namuudaar Bambai hiij Jinhene bohir ZORILGOO nuuj bh shig bn. Asar haltar Zali Mehiig olon niit ard tumen 1000% demjihgui.

Зочин
Зочин
11 сар 28, 2024 12:08

Хүүкийг сунгах гээд......хүн бүр л нэг нэг ша лтаг ша лт
гаан олчихсон, т�##� засаад л.... кх кх кх

Зочин
Зочин
11 сар 28, 2024 14:58

20. 30 намын хэрэг огт �##�га Учр�##�аа хэрэгтэй юм нэгч удаа болов хийж үзээч

Зочин
Зочин
11 сар 28, 2024 17:34

Bolj. Burtguulj chadahgui bol buur sain

Зочиниргэн
Зочиниргэн
11 сар 29, 2024 08:44

Ямааний мах х�##�уун дээрээ...гэдэг шиг даруйхан хэлэлцэж батлаад энэ олон намыг цөөлөх хэрэгтэй �##�ь болтол шуудайд хийсэн үхрийн эвэр шиг явцгаах билээ

Холбоотой мэдээ

Back to top button