Нийгмийн

А.Ундраа: Бүтэн хоёр жил 10 сар юу хийх гээд байна вэ. Энэ бол шалтаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Үүгээр УИХ-ын гишүүн А.Ундраа "Манай Үндэсний эвслийн хувьд хуульд нийцэх ажлаа хийж яваа. Дүрмээ шинэчлэн УДШ-д хүргүүлсэн байгаа. Жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд ч ажилласан, үр дүн гаргасан. Хугацааг хойшлуулъя гэж парламентад суудалгүй намууд хүссэн гэлээ. Гэтэл парламентад суудалтай намууд нь хуульд нийцэх боломжтой. Тэгэхээр шалтаг болгож байна уу гэж харж байна. Бүтэн хоёр жил 10 сар юу хийх гээд байна вэ. Ядаж зургаан сар хойшлуулж болдоггүй юм уу. Хоёр жил 10 сар гэдгийг ямар логикоор тооцсон юм бэ гэдгийг асууя. Цаана нь өөр учир шалтгаан байна уу гэдэг дүгнэлтэд хүрэхээр байна л даа" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хууль бол хэрэгжээд явж байгаа. Харин УДШ-д шинэ дүрмээ бүртгүүлэх хугацааг л сунгах асуудал ярьж байна. Хууль хойшлоод байгаа юм биш. Одоо намууд өөр өөрийн дүрэмтэй. УДШ-ээс мэдээлэл авахад долоон нам шинэ хуульд дүрмээ нийцүүлээд илгээсэн байна. Бичиг баримтын бүрдүүлбэр дутуу зүйл бас гарсан гэсэн. Сунгалаа гээд заавал хоёр жил 10 сарын дараа бүртгүүл гэсэн ойлголт биш. Шаардлагаа хангачихсан бол өмнө нь бүртүүлчихэж ч болно. Үнэхээр зургаан сар юм уу жилийн дотор амжина гэвэл түүнийгээ хэл. Үгүй бол институц болж чадахгүй байгаа, идэвхгүй намуудыг татан буулгаж, нэгтгэн нийлүүлэхээс өөр арга үлдэхгүй" гэлээ.

Ташрамд,

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд:

  • “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024.07.01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Дээр заасан хугацааг 2027.08.01 болгож өөрчлөхөөр тусгаад байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Z cn@yahoo.com
11 сар 28, 2024 12:09

Euk--iin ene huuli bol HOERDMOL BUYU SALAA UTGAGUI, HAIJ OLOE CH GESEN YAMAR CH "TSOORHOIGUI", udaan heleltsegdsen huuli. Negent batlagdsan huuliaas zuvhun HUGATSAAG ni hulgaich met taslan avch, tesch uldehiin tuld bohiroor ashiglaj buid Euk HORIG taviaasai. Mun Eukiin ene Huuliig ingej SULRUULJ, sanaatai, uy ch bish bolgoj buig anhaarah Institut bn uu.

Зочин
Зочин
11 сар 28, 2024 16:24

М.Энхболдын үeэл дүү хужаа авгай Номтын суга болчихоод их томорч байнаа. Эцэг нь эрлийз хүн байсан нь үнэн. Энэ авгай Рио тинтогийн хахуулийг уул уурхайн сайд байсан Зоригтод их зөөсөн дөө. Бэлэн цүнхтэй мөнгө зөөдөг байсан чинь үнэн биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button