Нийгэм мэдээ

Р.Эрдэнэбүрэн: Төрийн албан хаагчдыг 1 өдөр цахимаар ажиллуулна

Улаанбаатарын түгжрэлийг шийдэх хүрээнд нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулах тогтоол удахгүй албажихаар болсон байна.

Энэ талаар 20 минутын хот үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэн “Түгжрэлийг шийдэх зорилгоор өнөөдрөөс нэг тогтоол албажиж буй. Тэр тогтоол нь долоо хоногт нэг удаа нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчид зайнаас буюу цахимаар ажлаа хийж болох зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй энэ тогтоол албажиж, олон нийтэд мэдээлэл өгнө” гэх мэдээллийг өгөв.

Угтаа, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдрийг онлайн буюу цахимаар ажиллана гэсэн үг. Засгийн газрын хуралдаанаар энэхүү тогтоолыг хэлэлцсэн бөгөөд одоогоор эцэслэн албажаагүй ч тун удахгүй хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ттhgy
Ттhgy
11 сар 28, 2024 19:20

Өө дүп. Цахимаар нэртэй гадуур гарч ажил хөөцөлдөх ш�##�тгаанаар улам л түгжрэл нэмнэ шд. Төрийн үйлчилгээ авах иргэдэд улам хүндэрч, хүнд сурт�##� нэмэгдэнэ.
Төрийн толгойд дөнхүү нөхдүүд суудаг юм уу?

Зочин
Зочин
11 сар 29, 2024 08:21

Zvgeer vedee ajilaa hiideggvi hvnd surtal garagdag hvmvvs chin 1 udur geheer bvr ajilaa hiihgvi yum bn n da

Зочин
Зочин
11 сар 29, 2024 11:27

Ugaasaa ajil hiideggui shahaani turin alban haagchid bur amrah yum bn . Nerteigeer n es ehleheer sar amruulaad tsalingaa buten avaach. Bolioroi novshoo tugjrel ingej shiidehgui m#laa

Холбоотой мэдээ

Back to top button