Нийгэм мэдээ

Л.Энх-Амгалан: Залуу гэр бүлийг орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангахад анхаарна

Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу гэр бүлээ орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангах бодлого хэрэгжүүлэхийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Монголын тогтвортой санхүүгийн форум-2024-д үндэсний орон сууцжуулалтын санхүүгийн тогтолцооны тухай танилцуулахдаа мэдээлэл өглөө.

Ингэхдээ "залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүл зэрэг зорилтот бүлгээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппармэнтэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр нийслэлийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг багасгах зэрэг асуудлыг шийдэх боломжтой" хэмээв.

Анх орон сууцны ипотекийн зээлийг 2013 оноос хэрэгжүүлж, 130 мянган өрхийг хамруулан, 8.9 их төгрөгийн зээл олгожээ. Гэвч энэ хугацаанд нийлүүлэлт нэмэгдэхгүй, эрэлт нэмэгдэж, орон сууцны үнийг хөөсрүүлэн, зорилтот бүлэгт чиглүүлэлгүй, танил талаараа дамжуулан 2,3 удаа зээл авч байраа түрээслүүлдэг бизнесийн зарчим руу шилжсэн. Мөн зээл авах гэж 2-3 жил хүлээх дараалал үүсэж, хуримтлагдсан өргөдлийг шийдэхэд 40-55 сар зарцуулахаар байгааг ГБХНХЯ мэдээлсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинргэниргэниргэн.зочинли
Зочинргэниргэниргэн.зочинли

50 60 настай боловч үр хүүхэд,залуу гэр бүлтэйгээ үүрд амьдрах бололцоогүй хөгшдөө бас харж үзээч.Тэд бас хүн ш дээ.Түрээсийн байраар амьдарч буй тэтгэврийн насны хүн байж л бна Хөгшин хүнд байр орон сууц яагаад хэрэггүй гэж.Өтлөх тусам ач зээ,бэр хүргэнтэйгээ амьдармааргүй л байдаг шүү

Зочиноюун
Зочиноюун

Орон сууц барих гэр хорооллыг барилгажуулах ажил чинь өөр нэртэй болж мөнгө идэхнүү энхамгаланааааа

Зочин
Зочин

Салуусыг орон сууцжуулна гэж ЗГ барилгачин болж төсвийн мөнгөөр байшин барих уу? Арай хэтрэнэ байхшүү !!!

Зочин
Зочин

Ха ха өлөн новшнууд хүүхэд хуурч байгаа аятай жүжиглэлт хийсээр л.

Зочин
Зочин

За энэ асуудал чухал.Харин ямарч арын хаалгагүйгээр шийдээсэй билээ Яг мөрөөрөө нийтийн байр болон орон сууц түрээсэлж, мөн хашаа байшин түрээслэдэг 1-4 хүүхэдтэй залуу гэр бүл цаана чинь зөндөөн байна Зарим нь байрны түрээсээ төлж чадахгүй хадам нтрээ бараадаад хэрүүл уруул болоод салах дээрээ тулж бгаа шинэ залуу гэр бүл байж л бна үнэндээ судалгаатай хандаасай билээ

Zochin
Zochin

Байр их чанаргүй, гадна орчингүй байна. Гайгүй байр авах гэхээр хэтэрхий том м2-тай бас үнэтэй байна. Айлууд чөөн ам бүлтэй. 2 ам бүлтэй айл 100м2р яах юм бэ. Ашиггүй зардал ш дээ. 50-80м2 сонголттой баймаар бна. Заримдаа мөнгөгүйдээ биш сонголтгүйдээ байр авч чадахгүй бна. Насаараа хураасан мөнгөөрөө насгүй хог авалтай ч биш.

Zochin
Zochin

Би 50 гарсан. Хүүхдүүд том болсон. Зарим нь тусдаа гарсан. Удахгүй багууд нь бас тусдаа гарах биз. Би л лав хүүхдүүдтэй хамт амьдрахгүй гэж боддог. Надад хураасан мөнгө байдаг ч байр авч чаддаггүй юм. Гайгүй байрнууд хэтэрхий том, хэтэрхий үнэтэй байх юмаа. Над шиг ганцаар амьдрах хүнд бол 50-60 м2 хангалттай. Зочны өрөө нь хүүхдүүд ирэхэд хамт хооллохоор том, тэгээд нэг унтлагын өрөөтэй байхад болно. Барилгын компаниуд үүнийг анзаардаггүй бид бол 70-д оны их төрөлтийн үеийн, эрүүл чийрэг хүмүүс. Дахиад 40 жил амьдарна. Биёэ ч гоё авч, явж, ажил ч хийнэ.

Холбоотой мэдээ

Back to top button