Нийгэм мэдээ

"Монгол даатгал", "Хас" банкны захирал асан Л.Төр-Од МҮХАҮТ-ын ерөнхийлөгч боллоо

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчөө сонголоо.

Тодруулбал, Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр болсноор танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль /2024.11.28/ болж, дараагийн ерөнхийлөгч Л.Төр-Од 276 хүний тодорлоо.

-Л.Төр-Од гэж хэн бэ-

Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

  • 2024 оны 10 дугаар сараас Цахим Байшин ХХК -д Гүйцэтгэх захирал
  • 2023 оны 7 дугаар сараас:  Монгол даатгал ХК (www.mongoldaatgal.mn) Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Зөвлөх
  • 2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ (www.m-bank.mn) ТУЗ-ын Нарийн бичгийн дарга, Хууль зүй, комплайнсийн захирал, Зөвлөх
  • 2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (www.mongolchamber.mn Ахлах зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК (www.aryamed.mn) Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
  • 2010 – 2012 он: Монголын банкны холбоо (www.mba.mn) Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
  • 2009-2012 он: Монголын эдийн засгийн форум (www.meforum.mn) Ерөнхий захирал, Санхүүжилт хариуцсан зохицуулагч
  • 2005-2011 он: ХасБанк (www.xacbank.mn) Гүйцэтгэх дэд захирал, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Тамгын газрын захирал, Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
  • 1998-2005 он: СИДАН ХЗХ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн

Мөн 2011-2011 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 09:29

Дүүрэнг баривчилсан их хуйва лдаанаар дарга боллоо, аягүй бол Женкогийн бууны нохой л байхоо доо !

Зочин
Зочин
11 сар 29, 2024 10:40
Reply to  Зочин

Элбэгдорж, сүбатболд нарт шадарлаж бсн юм бн.

Back to top button