Улс төрийн мэдээ

2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцлоо

УИХ-ын үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ нэгэнт хүлээн авахаар учраас ямар дэгээр хэлэлцэх вэ гэдгээ дахин ярилцаад 126 гишүүнтэй парламент анх удаа баталсан Улсын төсвийн хууль болон хамт баталсан бүх хуулиудыг хүчингүй болгох хувилбарыг дэвшүүлж, Хууль зүйн болон Төсвийн хороо дэмжлээ.

Байнгын хороодын дэмжсэн саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураалгаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 67 гишүүн дэмжсэнээр 2025 оны төсвийн хууль болон хамт баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох УИХ-ын тогтоолыг баталлаа.

Улмаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button