УЛС ТӨРУлс төрийн мэдээХөшигний ард

Хөшигний ард: Ончхараат дээр Бортолгой, Бортээгийн алийг нь "Чайна Энержи"-д өгөхөө эцэслэн шийдээгүй байна

БНХАУ-ын “Чайна Энержи” групп манай Тавантолгойн бүлэг ордоос хоёрыг нь өөрийн давуу эрхийн хүрээнд сонгож, коксжих нүүрс олборлох санал тавиад хэлэлцээр үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан Тавантолгой бүлэг орд хэний эзэмшилд байдаг, улстөрийн ньюансууд ямар вэ гэдгийг өмнөх нийтлэлээрээ хүргэж байв.

Тэгвэл энэ удаад Тавантолгойн бүлэг ордоос ямар хоёрыг нь "Чайна Энержи"-д өгч, нүүрс олборлуулахаар яригдаж байгаа вэ гэдэг агуулгыг хүргэе.


-Бортолгой юу, Бортээг үү-

"Гашуунсухайт-Ганцмод"-ны боомтын бүтээн байгуулалтын ажил бол 14 мега төслийн хамгийн эхнийх нь.

БНХАУ-ын "Чайна Энержи" компани ерөнхий байр сууриа илэрхийлсэн албан бичигтээ “Төмөр зам холбогдтол, бүтээн байгуулалт явагдах 2025-2029 он хүртэл 27 сая тонн нүүрс буюу 5, 5, 5, 6, 6 гэсэн хэмжээний нүүрс авъя. Цаашдаа 20 сая тонноор авъя" гэсэн байдаг.

Одоогоор Ончхараат нь тодорхой болсон. Харин нөгөөх нь Бортолгой юу, Бортээг үү гэдэг нь эргэлзээтэй буюу эцэслэн шийдээгүй байна.

Тодруулбал,

Нэгдүгээрт, 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” нэмэлтээр хоёр ам буюу Бортээг, Ончхараатын орд дээр олборлолт хийх тендер зарлаж байжээ. “Чайна Энержи”-тэй хэлцэл хийхээс өмнө зарласан байсан гэсэн үг. Энэ тендерт "Чайна Энержи" оролцоё, алдагдсан 16 жилийн боломжоо урт хугацааны гэрээгээр нөхье" гэдэг байр суурьтай байна.

Ц.Туваан сайдад хаяглаж ирүүлсэн 2024.10.28-ны өдрийн захидалдаа "Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд Гашуунсухайт төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулж, өнгөрсөн 16 жилд 2.7 тэрбум юанийн алдагдал хүлээсэн" гэсэн байсныг сануулъя.

Хоёрдугаарт, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Олон улсын нээлттэй тендер зарлаж, Ончхараат, Бортолгой гэсэн судлагдсан ордуудаа ашиглалтад оруулъя, экспорт хийе" гэсэн байр суурьтай байгаа юм.

Үүнээс Бортолгой юу, Бортээг үү гэдэг асуулт үүсээд байна.

-Нүүрсний үнэ дээрээ тохиролцож чадаагүй байна-

Тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нэг шалтгаан нь Монгол Улсын Биржийн тухай хууль.

Тус хуулийн 10.3, 10.4 дүгээр заалтад “Зөвхөн хил дамнасан төмөр зам барих дээр урт хугацааны гэрээ хийхгүйгээр биржээр худалдаалахгүй” мөн “энэ гэрээг байгуулахдаа биржийн дундаж үнээр нүүрсээ тооцно” гэсэн байдаг.

Харин "Чайна Энержи" талаас нүүрсээ өөр аргаар тооцъё гэсэн.

  • Нүүрсийг монголын биржийн үнээр бус, "Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ"-ийн үнэ тогтоох механизмыг тогтоож байх,
  • Зөвхөн сайн чанарын коксжих нүүрс авах бөгөөд чанарын зөрүүг олон улсын жишгийн дагуу шийдвэрлэх гэсэн шаардлага тавьсан.

Хэрвээ тэгвэл хууль зөрчих нөхцөл байдал үүснэ. Мөн Биржийн тухай хуулийн 10.14 дүгээр заалтаар тендерээр шалгаруулсан үйл ажиллагаа гурван жилийн л хугацаатай байж болно. Тэгэхээр "Чайна Энержи"-гийн тавиад буй 16-20 жил гэдэг хугацаа таарахгүй байгаа аж.

Иймд хэлэлцээр удааширчээ.

Ямартай ч энэ ондоо багтааж гэрээ хэлэлцээрээ хийж дуусгах тал дээр Ц.Туваан сайдаар ахлуулсан баг ажиллаж байгаа аж. Хэрэв "Чайна Энержи"-тэй тохиролцоонд хүрч чадвал "Эрдэнэс Тавантолгой" компанийн одоогийн олборлолт 20 сая тонноор нэмэгдэнэ. Ойролцоогоор “Эрдэнэс Тавантолгой”-д жилд 1.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого, төмөр замд болон уурхайд жилд 400 сая ам.долларын нэмэлт орлого орно гэсэн үг.


Тавантолгой нь Өмнөговь аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд. 2024.03.28-ны өдрийн байдлаар ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн гэж батлаад буй. Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Ончхараат: 659.4 сая тоннын нөөцтэй.

Бортолгой: Нөөцийнхөө хувьд хамгийн сайн нь. 389.5 сая тонн нүүрсний нөөцтэй.

Бортээг: Тус уурхайн MV-016881, MV-011954 гэсэн хоёр лицензийг Эрдэнэс Тавантолгой ХК эзэмшдэг. Харин Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээг МТАС түншлэл хийдэг. Эл түншлэл дөрвөн оролцогч компанитай. Бортээгийн чулуун нүүрсний ордыг 2022 оноос ил уурхайн аргаар олборлохоор үйл ажиллагаа эхлүүлээд буй. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны үнэлгээгээр Бортээг хэсгийн үнэлгээ 3,7  их наяд гэсэн бол 2023 оны есдүгээр сарын байдлаар биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасч тооцсон дүнгээр 404 их наяд төгрөг байхаар байна. 


Бидний өмнө нь хүргэсэн Тавантолгойн бүлэг ордыг ЭТТ ХК-иас гадна Д.Амарбаясгалан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Оджаргал нар "эзэмшдэг" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Мөн манай улсад санал тавиад буй компанийн талаарх Хятадын “Чайна Энержи” хэр том тоглогч вэ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


"Чайна Энержи"-гээс ирүүлсэн захидлын агуулгыг хүргэсэн Хятадын "Чайна Энержи": ЭТТ-гоос 20 сая тонн коксжих нүүрс төмөр замаар 16-20 жилийн гэрээгээр авч, хоёр уурхайд олборлолт хийж өгье" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 2, 2024 08:35

Bayalagiin ezen hudaldan avagchiig yu ogohii ni haraad suuj bdag delhiid bhgui hovor teneg tolgoitoi udirdlaguud

Z cn@yahoo.com
12 сар 2, 2024 09:14

Bitgii hudlaa G###g Tuuruuleed Bai. Ailiin tal Songoltoo ali hediin hiichihsen bailgui dee. Neg ih Ezen um shig hudlaa TAAHALZAH hereggui.

Зочин
Зочин
12 сар 2, 2024 09:49

Заа заа ЭТТ-г хувааж өгч аваад дуусч бгаа юм бна. Ард түмний хувьцааг нь эзэмшдэг уурхайг үрэн таран хийгээд дуусч бгаа юм бна л даа хөөрхий. Хэний зөвшөөрөл шийдвэрээр ингээд лицензүүдийг өгөөд бдаг юм болоо. Нөгөө уурхайчид муурхайчид нь босоод тэмцээд бдаг. Бүүр таг болоо шив дээ.

Зочин
Зочин
12 сар 2, 2024 09:50

яахын болдоо

Зочин
Зочин
12 сар 2, 2024 09:56

Яана даа зөв үү буруу юу. Дараа нь харамсах юм болох вий дээ

Зочин
Зочин
12 сар 2, 2024 18:52

Ард түмэнд ямар ч пад байхгүй дарга нарт л хамаатай асууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button