Эдийн засгийн мэдээ
Монгол Улсын эдийн засгийг ирэх жил 6.5 хувиар өснө гэж Дэлхийн банк тооцжээ
Дэлхийн банкны "Монгол Улсын эдийн засгийн тойм" тайланд дурдсанаар, манай улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь өсөх төлөвтэй байгаа аж. Харин ирэх 2025 онд энэ тоо 6.5 хувь болж өснө гэжээ.
Тус тайланг Дэлхийн банк хагас жил тутам гаргадаг. Оюу толгойн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт ирэх жил эдийн засгийн өсөлтөд голчлон нөлөөлнө.
Нүүрсний үнэ 2025 оны турш буурах тооцоотой. Гэвч Оюу толгой, хөдөө аж ахуйн салбар нь энэ уналтыг нөхөх боломжтой гэж Дэлхийн банк үзжээ.
2024 оны сүүл саруудад эдийн засаг тогтвортой идэвхжиж байгаа ч хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хумигдаж байна хэмээн дүгнэсэн байна.
Төсвийн зардал нэмэгдвэл эдийн засгийн өсөлтийг дэмжих ч инфляц гаарах эрсдэлтэйг мөн Дэлхийн банк онцолжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.