Б.Түвшин: Төсөв шүүмжилсэн хүмүүсийг муухай харагдуулах гэж "шантааж" хийж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн өчигдрийн /2024.12.03/ хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай байдлаар хэлэлцэж баталсан. Бид үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Түвшингээс төсвийн талаарх байр суурийг нь тодрууллаа.
-Таны хувьд ирэх оны төсвийн зардлыг танах талаар саналаа илэрхийлсээр байсан. Харин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, ирэх оны төсвийн дахин хэлэлцэхээр болоод байна. Дахин өргөн барих төсвөөс ямар зардлуудыг хасах шаардлагатай гэж үзэж байгаа вэ?
-Манай улсын төсөв доороосоо санал авч, дээшээ гарч ирдэг. Тэгэхээр нэг талаас орж ирж байгаа үйл ажиллагаа болон зардал бүр нь төлөвлөгдсөн, төсөөлөгдсөн тодорхой хүсэлттэй орж ирж байгаа гэсэн үг. Гэхдээ дээрээс нь харахад сонгуулийн үеийн өндөр төсөв гэж ярьдаг 2024 оны төсвөөс ирэх оных 30 хувиар нэмэгдэж орж ирсэн. Мэдээж Засгийн газрын байх ёстой үйл ажиллагаануудын зардал үүнд бий. Түүнээс гадна хүлээн авалт, баяр ёслол томилолтын зардлууд асар их байна. Үүнийгээ юу ч гэж хамгаалж болно. Гэхдээ хүмүүсийн нүдэн дээр ил байгаа шүү дээ. Олон олноороо гадагшаа явж байна.
Үр ашиггүй, бүтээмжгүй аялал жуулчлал хүлээн авалт их хийж байна. Төрийн тансаглал их байгаа гэдэг нь бодит үнэн. Хүмүүсийн нүдэн дээр ил байгаа зүйл. Миний зүгээс ийм үр ашиггүй зардлуудыг хасах санал санаачилга эхний ээлжид гаргасан.
Харин дунд хугацаандаа төсвийн урсгал зардлыг тодорхой түвшинд барихгүй бол манайх уул уурхайн нөөцөөс хамааралтай орон гэдэг хэр нь уул уурхайн мөнгө өө төсвийн урсгал зардал руу хийчхээд сууж байна. ГОК, Оюутолгой, Тавантолгойн мөнгөөр юу хийсэн бэ гэхэд бидэнд хэлэх юм байхгүй. Уг нь уул уурхайгаас орж ирдэг мөнгөөр тодорхой үйлдвэрүүд барьж уул уурхайгаас орж ирдэг мөнгийг нөхөх хэмжээний тасралтгүй ажилладаг ажлын байрыг бий болгох бодлогыг бид хийх ёстой. Бид урсгал зардлаа цаашид тодорхой хэмжээнд барих ёстой. Энийг хийхийн тулд цаашдаа төсвийн хуульдаа ч өөрчлөлт оруулах ёстой.
Болж өгвөл дээрээс нь доош нь төлөвлөдөг. Доороос нь дээш төлөвлөдөг хоёрыг хослуулах замаар зардлуудаа танахгүй бол бүх мөнгөө булаацалдаад байдаг. Хасъя гэдэг нь үнэхээр хүнд байгааг ойлгож байгаа. Бүх хүмүүс саналаа өгчихсөн түүнийг нь нийлүүлээд л оруулж ирж байгаа. Гэхдээ улс өөрөө бодлоготой бол дээрээсээ орлогынхоо тодорхой хувийн эрүүл мэнд, боловсролын салбартаа зарцуулъя гэдэг бодлогоо гаргаж ирж болно шүү дээ. Энэ ажлыг дунд хугацаанд хийх хэрэгтэй.
-Урсгал зардлыг хасах хүсэлтэй гишүүдийн эсрэг байр суурьтай. Төсвөөр улс төр хийж байна гэх шүүмжлэлийг хэлж байгаа гишүүд бас байна. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?
Ямартай ч Ерөнхийлөгч хориг тавьсны хүчинд төсвөө алдагдалгүй батлахаар болоод байна. Алдагдалгүй батална гэдэг нь тодорхой хэмжээний зардлуудыг хасна. Мөн алдагдлын хэмжээний өрийг улс нэмж тавихгүй гэсэн үг. Гэхдээ энд бас эрсдэл бий. Нөгөө үр ашиггүй зардлыг хасна гэдэгт нь хүмүүс рүү хандсан зардлуудыг оруулаад хасах вий гэсэн болгоомжлол бас байгаа.
Ер нь бол төсөв дээр анхнаасаа үр ашиггүй зардлыг хасаж, төсвийн бодлого оо зөв болгох санал дэвшүүлээд явж байгаа. Сая Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Тэр хоригийг нь хүлээж авах горим байхгүй. Бидний хуулийн цоорхой энд гарч байгаа юм. Тэр хуулийн цоорхойгоо л яаралтай нөхөх гэж оролдож байна. Ерөнхийлөгчийн хоригийг аль үе шатнаас хүлээж авах вэ. Бүтэн буцаагаад оруулж ирэх үү. Эсвэл хоёрдугаар хэлэлцүүлгээсээ авах уу гэдэг асуудал яригдаж байна. Эхний ээлжид хоёрдугаар хэлэлцүүлгээс шууд авъя гэсэн ч журам унасан. Дараагийн ээлжид бүтэн буцаагаад Засгийн газраас дахин мэдүүлдэг. Үүгээр бид Ерөнхийлөгч хориг тавьсан үед яаж дахин хэлэлцэх вэ гэдэг горимыг л бүтэн болгож байна.
-Урсгал зардлыг хассанаар яг алдагдалгүй төсөв батлагдах боломжтой юу?
-Урсгал зардал гэдэг дээр айл гэрээр жишээл авч үзвэл өдөр тутмын хувцас хунараа л нийт олсон орлогынхоо 77-80 хувьд зарцуулаад үлдсэн 10-аад хувь нь хөрөнгө оруулалт гэдэг нэртэй ч хөрөнгө оруулалтын шаардлага хангахгүй зүйлст зарцуулаад байна гэсэн үг.
2020 оны урсгал зардал 21 их наяд байж байгаад тодотгол хийгээд 20.5 болсон. Харин сая 26 их наядаар орж ирж байгаа юм. Тэгэхээр 35 их наядынхаа 26 их наядыг бид урсгал зардалдаа зарж байна гэсэн үг.
Тиймээс хүмүүсийн цалин мөнгө, хуулиар тогтоогдсон юмнууд руу орохгүй. Зөвхөн хүлээн авалт, баяр ёслолын үйл ажиллагааны зардлаас хасъя гэсэн санаа л явж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийн дүнд ямар ч байсан төсөв алдагдалгүй батлагдана гэж харж байна.
-Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсны дараа УИХ хүлээж авсан. Улмаар нэг удаагийн дэг хэлэлцэж байх үед зарим сайд нар төсөв батлахгүй удсанаар төрийн алба хаагчдын цалинг бүтэн олгож чадахгүйд хүрнэ гэж ярьсан. Харин та энэ асуудлыг үгүйсгэж байсан?
-Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ хууль батлагчийн хувьд үүнд бэлэн байх ёстой. Гэвч хуулийн цоорхой гарсан. Мөн оны өмнө төсвөө зайлшгүй амжиж батлах ёстой. Тэр төрийн албан хаагчдын цалин гэж яриад байгаа бол шантаач гэж би хувьдаа бодож байгаа. Үнэхээр энэ хуулийн гаргалгаагаа гаргаж, төсвөө зөв голдиролд нь оруулаад явбал яасан гэж хүмүүсийн цалинг хасах юм. Тэрний цаана харин улс төр хийж хүмүүсийг айлгах ялангуяа төсөв шүүмжилсэн хүмүүсийг муухай харагдуулах гэсэн давхар бодлого байна гэж би хувьдаа харж байгаа.
ВИДЕО:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм шүү сангийн яам төсвөө орлоготойгоо уялдуулж орж ирсэн бол ийм б�##�ай юм болохгүй байсан бас тэгээд Жавхлан шантааж хийгээд ялархаад байгаам даа /хүмүүсийн ц�##�ин тавьж чадахгүйд хүрнэ ч гэх шиг чадахгүй бол тарах хэрэгтэй ш дээ/
Иймэрхүү жагса�##�аар орж ирсэн т1 гишүүд их бна. Жагса�##�т гэж нэг ёсны хулхи сонголт
битгий бууж өгөөрэй,иргэд муу сайныг ялганаа,хичээгээрэй,амжилт
Энэ Тө.лөг яагаад байна.
Энд нэг авууштай санаа байна. Энэ төр үгүйдээ л 22, 23 оны Тавантолгойн хувьцааны ногдол 3.6 их наяд төгрөгийг хааш нь хийчихсэн юм бэ? Данс нь улайча�##�, мөнгө байхгүй харайлгаад байдаг. Энэ ямар учиртай юм бэ? Төсөв гэж байна, хувьцаанууд байна. Гэтэл мөнгө байхгүй. Болоо ч үгүй засгийн газар нь Монгол банканд бараг бүртгэлгүй мөнгө хэвлэж хөнгөлөлттэй зээл санхүүжүүлээд байдаг. Бүртгэлгүй мөнгийг хуурамч мөнгөн тэмдэгт гэдэг байх аа?
OLSON MUNGUU BUGDIIG N HALAMJIND UGUUD DAHIAD GUILAGCHIN HEVEEREE GAZARIIN YUMAA UHAAD ZARAAD DUUSAHAARAA DAHIAD GUILAGCHIN HEVEER YAAG AFRIK SHIG . OYU ERDENE GJ YADAJ 4 ARGIIN TOO MEDDEGGUI UURIIN ZUUHNII GALCHIIG Z##LUULAHGUI BOL BOLOHGUI MUUGAA MEDEHGUI IH HUDALH BAS IH HONZON SANADAG ADGIIN AMITAN
Хэдэн з�##�уу гишүүд дугарч байж ЗГ-с оруулж хүчээр батлуулсан тасвийг з�##�руулж бгааг бүгд ойлгож бна. Гэтэл ЕС аасаа эхлээд тнднийг дарамтлаад занаад бх юм. Харин ч ийм байд�##�д хүргэсэн ЗГ огцрох ёстой. Ер нь МАН дангаараа ЗГ аа байгуулб�##� таарна. ОюунЭрдэнэ, Жавхлан, Номин, Чойжилсүрэн... нарыг ЗГ т ойртуулах хэрэггүй !!!
Сангийн сайдаар Түвшинг тавих. Санхүү т�##� дээр мэдлэгтэй чадвартай з�##�уу.