Чуулган | Ч.Лодойсамбуу нарын боловсруулсан Дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав
2024.12.04-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ:
Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороо хуралдаж нэг удаагийн дэгийн тухай хуулийн төсөл боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан.
Тус хуулийн төслийг чуулганы хуралдаанд 94 УИХ-ын гишүүн оролцож 82 гишүүн /87.3 хувь/ дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн батлав.
НЭМЭЛТ: 11.40 цаг
-"П.Сайнзориг хуульч гишүүн байж, дэгийн тухай хуулиа унших хэрэгтэй"-
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "Нэг санал байна. Дэгийн хуулиа ажлын хэсэг гаргаад, холбогдох байнгын хороотой хамтраад цаг хугацаатайгаар сайжруулах боломжийг анхаармаар байна. Ерөнхий байдлаар зохицуулаад орхичихсон, хэрэв ийм асуудал гарвал яах вэ гэдгээ цаашид ярилцмаар байна. Дэгийн тухай хуулиа ойлгомжтой болгохгүй бол асуудал гарч ирэхээр тааруулж, дэг зохиогоод байвал хардлага дагуулж, үл ойлголцол үүснэ.
Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьчихвал яах вэ гэдэг асуудал ч яригдаж байна. Тэгэхээр хоригийн хязгаарлалт гэж байх уу, үгүй юу гэдгийг бодмоор байгаа юм. Парламентын засаглалтай оронд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэх, улстөрийн томилгооны асуудалд хориг тавьдаггүй. Ийм жишгүүдийг гаргачихсан. Парламент өөрөө төгөлдөрших зүйлүүдээ эртнээс засаад явмаар байна. Институц хооронд ч үл ойлголцох үүснэ. Тиймээс ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй гаргаж, хаврын чуулганаар хэлэлцвэл яадаг юм.
Хоорондын хэлэлцүүлгийг таван хоногийн зайтай хийх асуудлыг баримтлахгүй гэдгээс гадна гурав, дөрөв дэхь хэлэлцүүлгийг хамтатгаж хийх боломжийг ярьж болоогүй юм уу. Дүүрэг, сумууд хэцүү шүү. Нэг хоног ч нэгдэхгүй. Засаг дарга хориг тавих эрхийг нь хүндэтгэх ёстой" хэмээлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: "Дэг учир дутагдалтай байна. 76 гишүүнтэй байсан парламент асуудалд ерөнхий хандсан байж болзошгүй дүр төрх Дэгийн тухай хуульд бий. Энийг засах гээд яаран дайрах нь бас учир дутагдалтай. Олон талаар харж, туршиж байж засаж залруулах хэрэгтэй. "Бушуу туулай борвиндоо баастай" гэхчлэн өнөөдөр тулгамждаж байгаа өнцгөөсөө өөрчлөлт хийгээд маргааш ирэх бэрхшээлийг харж чадахгүй. П.Сайнзориг хуульч гишүүн. Харамсалтай байна. Дэгийн тухай хуулиа унших хэрэгтэй. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хамт хийж болно гэсэн заалт бий" гэв.
НЭМЭЛТ: 11.25 цаг
-"Олон нийтэд чуулганы танхим хоосон харагдаж болохгүй, эрт ирсэн гишүүдийг урагш суулгана"-
Видео:
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн ирцийг талаар дахин шүүмжлэлтэй хандаж, үг хэлэв.
Тэрбээр "Урд талын эгнээнд суудаг парламентад олон сонгогдсон гишүүдийн ширээ өнөөдөр ч хоосон. Тиймээс УИХ-ын гишүүд ирсэн ирцээрээ суудлаа эзэлж, байх зохицуулалтыг хийхээр журам боловсруулж эхэлсэн. УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн талаар ард иргэд шаардаж байгаа. Нийтээр нь харлуулдаг байдал биш, оролцоогоор нь урамшуулдаг байдлыг журмаар зохицуулна. Олон нийтэд хоосон парламентын танхим харагдуулж болохгүй. 82 гишүүн ирцээ бүртгүүлсэн ч, танхимд 60 гаруй гишүүн л суугаад үлдчихдэг. Эрт ирээд ирцээ бүртгүүлчхээд л гараад явчихдаг. Өдөржин хуралдаа суухгүй. Бүх санал нь эсрэг гардаг гишүүд зөндөө байна. Оролцож байгаа гишүүдийг урагшаа суух бололцоогоор хангана.
Ерөнхий сайд энэ удаагийн айлчлал хурлаа, эртнээс төлөвлөсөн байсан. Зайлшгүй оролцох шаардлагатай тул гурван сайдын хамт оролцож яваа. Харин Б.Дэлгэрсайхан гишүүн гадаад томилолтоор чөлөө хүссэн ч, олгохгүй цуцалсан. Төсөв хэлэлцэж байгаа энэ чухал үед ялангуяа сайд нар суух шаардлагатай байна" хэмээлээ.
ЭХЛЭЛ: 11.00 цаг
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ-
Өнөөдрийн /2024.12.04/ хуралдаан 11.00 цагт эхэлж, нэг асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч, хууль тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэх юм.
Төслийн талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Энэ удаагийн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу дахин ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нар багтав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэгт эргүүлэн татдаг хуулиа л боловсруул яах гэж их хур�##�д орж ирсэн юм ийм увиагүй ноход УИХ-д ирж бүлгийн эрх ашиг ярьж улс орныг цөлмөх сэтгэхүй арилаагүй байна.
"үзэгчдэд олон харагдахын тулд урд сандлуудадирсэн гишүүдийг суулгах" гэнэ ээ. ийм л хөгийн хуурамч харх нүдэлсэн хулгайч их хурлыг удирдахчаан болж түмнийг хууран мэхлэж сууна. бас хур�##�д суусан гишүүдийг "хур�##�д ирсэний төлөө урамшуулна" гэнэ ээ. ийм тэнэг хөгийн новш төрийн толгойд гарч өлөн бөөс, хув�##�з болох гэждээ. Энэ этгээдийг тэр бор толгойн нүүрсний ордынх нүүрсийг амруу нь ахиухан чихээд хахааж төгсгөвөл таарна.