Нийгэм мэдээ

Багануурт батарей хуримтлуурын станцын барилгын ажил дууслаа

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтын ажил дууслаа. Тус станцын барилгын ажлыг есдүгээр сарын 6-ны өдөр эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн сарын 30-нд барилгын ажил дуусаж, туршилтаар ажиллаж эхэллээ. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.

Ингэхэд “Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хангах зорилтын хүрээнд Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей станц барих ажил эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт техникийн комисс ажиллаж туршилтын холболтыг залгасан. Туршилтын горим, техник жигдрүүлэлтийн ажлыг зохион байгуулаад улсын комисс уг станц дээр ажиллана. Нийслэлийн зүгээс улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Улсын комисс ажилласны дараа уг станцыг ашиглагчдад хүлээлгэн өгнө. Уг ажлын нийт төсөвт өртөг 293.5 тэрбум төгрөг байгаа. Өнөөдрийн байдлаар туршилт буюу жигдрүүлэлтийн ажил хийгдэж байна” гэв.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллалаа. Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2024 18:11

Шинээр цахилгаан станц барьж чадахгүй ингэж ядрах ч гэж.

Зочин
Зочин
12 сар 4, 2024 23:18

Контейнерт баахан аккумлятор өрөөд тавьчихсан л харагдана лээ. Хэдэн жилийн дараа бөөн химийн бодис, хар туг�##�гатай хортой хаягд�##�ыг д�##�д оруулах гэж ажил болох нь дээ?

Зочин
Зочин
12 сар 6, 2024 10:10
Reply to  Зочин

Юм мэдэхгүй глг

Холбоотой мэдээ

Back to top button