Нийгэм мэдээ
Ногоон автобусны шүүх хурал хойшиллоо
Ногоон автобусны гэх тодотголтой 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр буюу 12 дугаар сарын 04-ны өдөр болж, хойшлох шийдвэрийг гаргасан байна.
Энэ нь Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал давхацсантай холбоотой юм байна. Уг хэрэг дээр ажиллаж буй зарим өмгөөлөгч Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж байгаа юм.
Холбогдсон хэргийн тухайд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zavaan luivar harl bgaa shuu zarim ni harakiri hurtel oortoo hiisen gesen