М.Алтанчимэг: Сайн дурын ажил гэдэг үгээр хүний сайхан сэтгэлийг ашиглаж болохгүй
Өнөөдөр олон улсын сайн дурын ажилчдын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1985 оны 212 дугаар тоот тогтоолоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг “International volunteer Day” буюу Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.
Манай улсын хувьд энэхүү өдрийг 2003 оноос тасралтгүй өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж иржээ.
Бид энэ өдөртэй холбогдуулан Ази, Африкийн хүүхэд залуусын боловсролыг дэмжих сан буюу ADRF /Africa Asia Development Reliev Foundation/ олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Боловсрол-Ирээдүй” ТББ-ын үүсгэн байгуулагч докторант М.Алтанчимэгтэй ярилцлаа.
-Монгол залуучууд олон улсад нөлөөлж чаддаг болсон-
-Өнөөдөр олон улсын сайн дурын ажилчдын өдөр тохиож байна. Тэгэхээр сайн дурынхан гэж ямар хүмүүс байдаг талаар яриагаа эхэлье?
-Үүний тодорхойлолт улс орны хувьд өөр өөр байдаг. Тиймдээ ч нэн түрүүнд сайн дурын ажил гэж юуг хэлэх вэ, гэдгийг ярилцах хэрэгтэй байх.
Сайн дурын ажил гэдэг нь үнэ хөлс, төлбөр мөнгөгүйгээр өөрийнхөө цаг зав өөртөө байх мэдлэг туршлагаа хуваалцсанаар нийгмийн хөгжлийн аль нэгэн хэсэгт хэрэгтэй зүйл болж хүрэх явдлыг сайн дурын ажил гэнэ. Мэдээж үүнийг түгээх хүнийг сайн дурын ажилтан гэнэ.
-ADRF Моngolia ТББ-ын талаар танилцуулбал?
-Манай байгууллага хүүхдэд чиглэсэн боловсролын байгууллага. Одоогоор Улаанбаатар хотод хоёр байршилд байдаг. Чингэлтэй болон Дарь-Эхэд байрладаг. Сургуулийн насны сурагчдад хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, хайрцагнаасаа гарч сэтгэх гэх мэт олон төрлийн зөөлөн ур чадваруудыг хүүхдэд суулгахын тулд "Боловсрол төлөвшлөөс "гэх сургалтыг зохион байгуулдаг. Манай байгууллага 2006 онд монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
-Олон улсад салбартай гэж байна. Ямар ямар төсөл хөтөлбөрүүдтэй вэ?
-Global citizen, global share гэх хөтөлбөрүүдийг олон жилийн турш зохион байгуулж байна. Мөн шинээр Dream Share хөтөлбөрийг эхлүүлсэн. Манай байгууллагын сайн дурынхан үүргэвчтэй аялал хийнгээ гадаадад очиж сайн дурын ажил хийж, туршлага хуримтлуулдаг.
-Энэ төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан залуучуудад ямар давуу тал, ямар боломжууд нээгддэг вэ?
-Ази, Африкийн орнуудад очиж сайн дурын ажил хийх бол бас нэг өөр мэдрэмж. Тэгэхээр манай global citizen хөтөлбөрт явсан сайн дурын ажилтнууд дэлхий ямар өргөн юм бэ, бид юу чадах ёстой юм бэ гэсэн бодолтой болдог талаараа ярьж байсан. Дээрээс нь Лаост монгол залуу очоод "ийм сайн дурын ажлын хүрээнд, үүнийг бүтээжээ" гэсэн бяцхан мэдээг хараад, Монгол хүний өөрийнх нь үндэсний хэмжээний зан чанар өсөж байдаг. Тэгэхээр дэлхийн улс орон болгоны хөгжилтэй орнуудын бас нэг чимээгүйгээр нөлөөлж байгаа зүйл болохоор сайн дурынхны үйл ажиллагааг гурав дах орнуудад, хөгжиж буй орнуудад зохион байгуулж чадсанаараа үндэснийхээ бахархал үнэ цэнийгээ өөрийн эрхгүй өсгөж байдаг.
-Энэ хөтөлбөрт хэчнээн залуучууд хамрагдсан бэ?
-2013 онд байгууллага маань хараахан төлөвшиж амжаагүй байх үедээ эргэлзэж энэ ажлыг хийсэн. Энэ хөтөлбөр бол 12 дахь жилдээ зохион байгуулагдсан. Олон хүүхэд биш ч гэсэн зуу гаруй, 200-аад хүүхдүүд гадаад хөтөлбөрт маань хамрагдсан байна. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд монголын талаар, дэлхийн талаар бид нар яаж дэлхийд ямар өнгөөр хэрхэн яаж хөгжих ёстой юм, би гэдэг хүн хэн бэ, би дэлхийн аль цэг дээр юу хийх ёстой вэ гэдгээ олон янз бүрийн зүйл дотор орж үзсэнээр мэдрэх болов уу.
-Сайн дурынхны талаар бид зөв мэдээлэл түгээж, энэ талын суурийг нь батжуулах дээр анхаарах хэрэгтэй-
-Олон байгууллагууд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахдаа сайн дурын ажилтан бүртгэж авдаг. Энэ нь сайн дурынхны үндсэн чиг баримжаанд хэр зэрэг нийцтэй байдаг вэ?
-Сайхан сэтгэлээ бусдад ашиглуулах, өөрийн нандин цаг заваа үрэх нь сайн дурын ажилтны хийх зүйл биш. Хэдийгээр сайхан сэтгэл дээр тулгуурлах ч гэсэн тухайн ажилтан нь өөрөө сурч, суралцаж, сайжирч байх ёстой. Дээрээс нь бид хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг бүтээхийг зорьдог. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд нийгэмд чиглэж, гэрэл түгээж, сайн сайхныг тарьж, ургуулж, түүнийгээ хурааж авдаг.
-Танай байгууллагын ажиллах хүчний хэдэн хувийг сайн дурынхан эзэлдэг вэ?
-Манай байгууллага 2024 оны ажлын, бүх байгууллагууд л ажил үүргээ дүгнэж харж байгаа байх. Яг үнэндээ бол 2024 оны эхэнд тавьсан зорилготоо бол бид нар амжилттай хүрсэн. Хэрхэн ингэж амжилттай ажилласан бэ, гэхээр 70-80 хувьд нь сайн дурынхны оролцоо гэсэн. Үнэхээр ТББ бол угаасаа бага зардлаар үнэ цэнтэй ажлыг хийж чадах тийм онол дээр суурилж ажиллах ёстой байдаг. Тэгэхээр манайд үйл ажиллагаа болгоноос хамаарсан сайн дурынхны оролцоо өөр өөр байдаг. Нэг жилдээ дүгнэх юм бол 1000 гаруй сайн дурынхан оролцсон байгаа байх. Сард бол зуу гаруй сайн дурын ажилтан оролцлоо гэхэд тогтмол 80-с дээш хүүхэд сайн дурын ажил хийх ямар нэгэн байдлаар оролцоотой оролцож байгаа гэсэн үг.
-Тэгэхээр зөвхөн ТББ-ууд сайн дурын ажил хийх боломжтой юу?
-Үгүй ээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн байгууллага, хувийн байгууллагууд ч хийх боломжтой.
Нөгөөтээгүүр улс оронд онц байдал зарлалаа гэж бодоход, тухайн нөхцөлд иргэд хэрхэн сайн дураараа оролцох, юу хийж чадах, юугаар туслах зэрэг анхны мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй байх. Гэхдээ зүгээр нэг ойлголт бус онол практикийн хувьд ойлгож мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр төрийн бус байгууллагууд энэ салбарын талаар иргэд олон нийтэд үнэ цэнтэйгээр мэдрүүлж, ойлгуулах хэрэгтэй. Энэ салбар манай улсад сууринаасаа сайн хөгжиж чадаагүй байгаа нь зарим нэг үйл явдлаар илэрдэг. Гэсэн хэдий ч засаж залруулах боломж бололцоо бидэнд бий.
-Ер нь сайн дурын ажилд насны хязгаар гэж байдаг уу?
-Уг нь онолоор бол сайн дурын ажлыг хүн болгон хийх боломжтой. Монголд судлаад үзэхэд, заримдаа сайн дурын ажил зөвхөн сошиал дээр өрнөөд байгаа мэт байдаг. Заримдаа улс төрийн чиг хандлагатай сайн дурын ажлуудыг харахад энэ сайн дурын ажилтан мөн үү гэж санаа зовохоор зарим нэг бизнесийн салбарууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын ажлыг ямар ч үнэ төлбөргүй байх зүйлийг үнэлж байгаа байдал сэтгэл өвдмөөр байдаг. Манай байгууллагын хувьд ихэвчлэн оюутан залуус оролцдог. Гэхдээ бид тэтгэвэртээ гарсан багш нарыг сайн дурын ажилд татан оролцуулахыг хүсдэг. Тэдний үнэ цэн, цаг хугацаа, тэдний дадлага туршлага гэдэг маш том хүч байдаг. Гэтэл хэрхэн ямар мэргэжлээр ямар онолоор ямар боловсролоор ямар аргаар татан оролцуулах вэ гэдэг маш чухал. Энэ талаар судалгаа хийгээд үзэхэд өөр өөр зүйл гарч ирж байсан. Тэгэхээр бид нар өнөөгийн нийгэм маш хурдтай хөгжиж байгаа нийгэм, дэлхий ертөнц, дижитал нийгэмд бид бүхний хувьд сайн дурын ажлыг маш гоёор гэхээс илүүтэй маш зөвөөр, маш онол, мэдлэг, боловсрол суурилсан ажил болгож чадах юм бол байгууллага болгон, энэ сайн дурын ажлыг зохион байгуулж байгаа хүн бүтэц, секторууд тэгж хичээж чадах юм бол иргэний нийгмийн салбарын зайлшгүй хэн нэгний хийх ёстой ажлын нэг болов уу гэж бодож байна.
-Та өмнөд солонгост сурч байсан гэсэн шүү дээ. Ер нь БНСУ-ын сайн дурын ажилчдаа хэрхэн дэмждэг вэ?
-Дүүрэг болон сайн дурын ажлын төвтэй. Мөн үндэсний сайн дурын төвтэй. Өөрөөр хэлбэл энэ өдөр зориулаад улс орон даяараа сайн дурынхны талаар олон нийтдээ таниулдаг. Тэгэхээр БНСУ-ын хувьд улс төрийн бодлого тогтолцоонд нь "Сайн дурын ажилтан, сайн дурын ажил" гэх нэр томъёолол шингэсэн байна гэж хардаг.
Манай улс БНСУ-тай ижил түвшинд очих боломжгүй гэж үү?
-Үүнийг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ сайн дурын ажил, иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтэн манайд дутмаг. Үүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй болсон гэж бодож байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн дурын ажлыг бодитоор хийж чаддаг байгууллага мөнөөсөө мөн шүү. ADRF MONGOLIA congrats
Сайн дурын ажлын үнэ цэн, утга учрыг түгээн дэлгэрүүлж хува�##�цаж байгаа та бүхэндээ маш их баярл�##�аа, дэлхийн сайн дурынхны өдрийн мэндийг хүргэе????
Yarih uildeh 2ni tes uur hun dee. Olon huniig amidralgui bolgoson luivarchin
Жинхэнэ утгаар нь хүүхдийн төлөө ажилладаг баярл�##�аа