Үйл явдал: Сэтгүүлч А.Баярмааг шүүнэ
Арванхоёрдугаар сарын 5-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:30 цагт: Монголын Үндэсний сайн дурынхны чуулган болно. Утас: 8060-9070.
09:00 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайхан, н.Ариунтуул нарийн гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийн шүүх хурал болно.
10:00 цагт: Нийслэлийн цагдаагийн удирдах газарт: Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим гэмт хэргийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэдээлнэ. Утас: 8989-2022.
11:00 цагт: Хайлааст дахь 49-р сургуульд: Чөлөөлөх дайнд Зөвлөлт-Монголын цэргийг командалж байсан БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Нээлтэд ОХУ-ын Элчин сайд оролцож үг хэлнэ. Утас: 9974-9024.
13:00 цагт: ХААИС-д: “Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэлчлэх асуудал” хуралтай. Утас: 8802-3300.
14:00-15:00 цагт: МУБИС-ийн номын санд: Боловсролын ерөнхий газар, “Эмнести интернэшнл” байгууллагаас зохион байгуулж буй “Хүний эрхийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах нь” хичээлийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 8822-5332.
15:00 цагт: Нийслэлийн шүүхийн байр, “Хишиг” төвийн хойдох 51-р байрны 601 тоотод: Сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн клубын уулзалтыг “Нутгийн шийдэл” ТББ-аас зохион байгуулна.
16:00 цагт: Уран зургийн галерейд: МҮХАҮТ, "SheTrades Mongolia Hub", Голомт банк хамтран зохион байгуулж буй “SheLeads” хүлээн авалтын арга хэмжээ болно. Утас: 8810-7869.
-СТО-нд: Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АВИЛГАЧ ХУЛГАЙЧУУДЫН БУЗАР БУЛАЙ ТОЧИК ЗААРЫГ ХЭЛСЭН БҮХЭН ШОРОНД ЯВЖЭННЭЭ АМАРСАЙХАН БАС НЭГ СЭТГҮҮЛЧИЙН ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ БОЛГОЛОО УЛС ТӨРЧДИЙГ ШҮҮМЖИЛСЭН БОЛГОН ШОРОНД ОРЖ БАЙНА.БҮХ СЭТГҮҮЛЧДЭЭ ШОРОНД ХИЙЕЭ АЛНУУДАА ТЭГЭЭД ХЯНАЛТГҮЙ ШААЛЦАЦГААЯ
Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Нээлтэд ОХУ-ын Элчин сайд оролцож үг хэлнэ. yu we iim gadniihnii hushuu bariulahaa boliochee
Ха ха амарсайхан одоо гэмгүй нэгэн үү. Ах дүүсээрээ нийлж улс орныг тонож байгаа өлөн луйварчид бус уу.