Нийгэм мэдээ
Төсвийн байнгын хорооны дараа УИХ-ын чуулган 12.00 цагаас хуралдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Хуралдаанаар, 2025 оны төсвийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн. Шинэчлэн боловсруулсан төсвийг Засгийн газар өчигдөр орой УИХ-д өргөн барьсан юм.
Төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэнээр Төсвийн байнгын хорооны хуралдааныг зарлалаа.
Төсвийн байнгын хороо 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, анхдугаар хэлэлцүүлэгт бэлтгэсний дараа УИХ-ын чуулган 12.00 цагаас эргэн хуралдахаар тогтон, түр завсарлалаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.