Нийгэм мэдээ

НИТХ: Авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэхээр баталлаа

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг Улсын төсвийг шинээр өргөн барьсантай зэрэгцээд НИТХ баталсан байна.

Ингэхдээ, Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, баталсан байна. Төсвийн төсөлд тусгаснаар

  • Нийслэлийн төсвийн орлого 3.8 их наяд төгрөг
  • Харин зарлагын 38.2 хувийг урсгал зардал, 48 хувийг хөрөнгийн зардал эзлэхээр байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн "Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо" хэмээсэн юм.

2025 онд нийслэлд 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Мөн зам болон бусад татвар, хураамжтай холбоотой өөрчлөлт орсныг онцлов. Тодруулбал: ирэх оноос тээврийн хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болж байна.

Улсын нэгдсэн төсөв батлагдсаны дараа нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтойг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал мэдээллээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 5, 2024 14:07

Нэхсэн татвар болгоныг төлөөд л байдаг бидэнд юу үлдэв. Хорт утаа , улам их татварын дарамт, өндийж өөдлөхгүй болсон амьдр�##�, хүүхдийнхээ эрүүл мэндийг өөрийнхөө зүтгэлээр хохироогоод байна даа

Иргэн
Иргэн
12 сар 5, 2024 14:14

Ард түмэндээ хайртай,татвар нэмэхгүй гээд 6 сарын өмнө яриад ,сурт�##�чилаад байсан даа.

zochin
zochin
12 сар 5, 2024 14:52

mongol shig ingej 3-5 dahin tatvar nemdeg uls onoogiin ertontsod bhgui bhaa. tolgoi ni hamuurtsan m#lnuud tord duurchihjee

Зочин
Зочин
12 сар 5, 2024 16:19

Ийм ихээр нэмнэ гэж хаа ч байхгүй зөвхөн Монголд. Гутамшиг.

Холбоотой мэдээ

Back to top button