Чуулган I Б.Жавхлан: Улс төсвөө батлаагүй байхад Нийслэл баталчихсан гэх яриа байна. Бид асуусан тодорхой хариу өгөөгүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Төсөв бүхэлдээ хүчингүй болсон гэж ойлгож байгаа. Түүнтэй холбоотой орон нутгийн ИТХ руу бичиг явсан гэж ойлгож байгаа. Гэтэл өчигдөр Нийслэлийн ИТХ төсвөө баталсан гэсэн мэдээ яваад байна. Үүнийг гайхаад байна л даа. Яг одоо хэлэлцэж байгаа асуудал биш боловч цаг үеийн нухацтай асуудал учир дурдахыг хүсэж байна. Яагаад улсын төсөв батлагдаагүй төсөвгүй сууж байхад нийслэлийн ИТХ төсөв хэлэлцээд баталчхаж байгаа юм. Юун дээр үндэслэж баталж байгаа юм бэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Таны хэлж байгаа зөв. Бид төсөв дахин өргөн барьж байгаатай холбоотойгоор орон нутаг руу албан бичиг хүргэж байгаа. Тэгэхээр өөрөө удирдах түвшний орон нутгийн байгууллагууд дэд төсвөө баталчихсан байна одоо яах вэ гэдэг ойлгомжгүй байдал дээр ямар ч хариу ирээгүй байгаа. Нийслэлээс ч хариу ирээгүй. Х.Нямбаатар даргатай холбогдсон л доо. Ер нь бол хуралдаад эхэлчихсэн юм байна. Батлаад цохиод бидэн рүү хүргүүлэх хэмжээнд очоогүй юм байна гэж ойлгосон. Бидэнд энэ талаар ямар нэгэн албан ёсны тайлбар ирээгүй байгаа. Тиймээс ямар нэгэн зөрчилтэй асуудал байхгүй байна гэж ойлгож байгаа. Нийслэл төсвөө батлаагүй байгаа юм шиг байна лээ.
НЭМЭЛТ: 15:10 цаг
-Г.Дамдинням: Н.Учрал сайд сүүлийн үед төрийн өмчийн компаниуд яриад байгаа. Яг өөрчлөлт хийж чадах уу-
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Бид алдагдалгүй төсөв гэж орилж байгаад оруулаад ирлээ. Боломжтой байгаа дээрээ төсвөө тэлэх хэрэгтэй. Улсын хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл хоёр чинь уялдах уу. Та нар ийм хөрөнгө оруулалтгүй алдагдалгүй төсвөөр хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах уу. Орлого чинь хүрэх юм уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл “орлого хүрэхгүй. Эрсдэлтэй” гэж байна. Н.Учрал сайд сүүлийн үед төрийн өмчийн компаниуд гээд яриад байгаа. Өөрчлөлт хийж чадах юм уу. Хэзээ дуусгаж оруулж ирэх юм.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Нэг бол тэл гээд нэг бол тана гээд байх юм. Таны санал яг аль нь юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг парламент баталсан. Хэдүүлээ цэцэн мэргэнээ шалгадаг газар парламент бид энэ бол бодлогын уралдаан. Парламентын баталсан хөтөлбөрийг бид ажил хэрэг болгох ёстой. Бид 8 хувийн өсөлтийг хийнэ. Яагаад ийм итгэлтэй байгаа вэ гэхээр импорт маш их идэвхэжсэн. Парламент ч энэ өсөлтийг дэмжиж ажилламаар байна. Дарга нь цэргээ загнаж байгаа юм шиг байгаад байж болохгүй. Засгийн газартайгаа хамтран ажилламаар байна. Н.Учрал сайд ярьж байгаа асуудал дээрээ сайн ажиллаж байгаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Төсвийн хуулийг дагалдуулаад төрийн болоод орон нутгийн өмчит компаниудад өөрчлөлт оруулж байгаа. Хамгийн сүүлд Төрийн өмчит хороонд ирүүлсэн тайлангаар 99 компани охин компаниудтайгаа нийлээд 123 компани бий. Үүнээс 43 компани алдагдалтай ажиллаж байна гэсэн гарсан. Гурван жил алдагдалтай ажиллаж байгаа 21 компани байгаа. Төсөв дагуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулиар гурван жил дараалж санхүүгийн алдагдал гаргасан бол өөрчлөх, татан буулгах хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Мөн дээрх хуулиар нийт 12 төрлийн мэдээллийг ил болгох шаардлагыг энэ хуулиар ярьж байгаа. Бас олон улсын санхүүгийн аудитыг хийж байгаа.
ЭХЛЭЛ: 14:50 цаг
-2026-2027 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ-
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тоолж барахгүй олон 1000 гаруй компани байна гээд саяхан яриад байгаагүй билүү
Хулгайчууд ихэд самуурч будилж байна. Ха�##�ганы цоож хөшиж онгойлгох учиртай хулгайн гол баг эзэн хүн эргэлдсэн ша-лтгаанаар ажлаа эхлээгүй хүлээж байхад хулгайлсан юмыг зөөх ёстой жижиг баг үүдний амбаарын юмыг зөөгөөд эхэлцэн байж байдаг. Хөлдөөсөн буузыг нь мөрлөж яваад эзнийг нь хара-лгүй түлхээд унагаацан грушик хулгайч айхтар уур унтуу болон замаа харж явсангүй гэж хараа-л тавин байх аж.