Чуулган | УИХ-ын гишүүд Ч.Номин сайдыг ваучерийн төсөв, хуультай нь үлдээлээ
2024.12.06-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийг дагаж өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэв.
Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 11 төсөл, дөрвөн тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн.
- Засгийн газар хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, төсөв хооронд үе шаттай оновчтой зохицуулалт хийх зэрэг зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл,
- Гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байдаг юм.
УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны саналаар 2025 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явууллаа.
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжэе" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав.
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйлийг хасах 37,9 хувийн саналаар дэмжигдсэнгүй
- Соёлын тухай хуулийн зарим хэсгийн заалтыг хүчингүй болгох саналыг 39,8 хувийн санал дэмжигдсэнгүй
- Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх буюу 46,6 хувийн саналаар санал дэмжигдсэнгүй
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Ч.Номин сайдын салбараас зарим төсвийг хасах, зарим хуулийг хүчингүй болгох, зарим хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг дэмжсэнгүй. Төслүүд дэмжигдээгүй учраас хууль санаачлагчид хуулийн төслийг буцаах тогтоолыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцууллаа.
-Намууд УДШ-д бүртгүүлэх хугацааг 2025.12.31 хүртэл хойшлуулах эмэгтэй гишүүдийн санал дэмжигдлээ-
Өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлж, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "Хууль хэрэгжээд явж байхад нь хойшлуулах нь буруу гэж үзэж байна. АН-ын бүлэг энэ байр суурь дээр ч нэгдсэн. Дотоод зохион байгуулалт гэж юуг хэлээд байгаа юм. Тэгвэл дотоод зохион байгуулалт гэж яг юу гэсэн үг вэ гэхээр хууль санаачилагчдын зүгээс тодорхой хариулт өгөхгүй байгаа. Дотоод зохион байгуулалт гэж бүтэц юм уу, бүрэлдэхүүн юм уу, яг юуг ойлгох юм. Дүрмийн өөрчлөлтөө, зохион байгуулалттайгаа хамт өгөх юм уу. Хуульд салаа утга байгаад байна" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ч.Анар: Улс төрийн намын хэрэгжих хугацааг хойшлуулах саналыг миний хувьд 100 хувь эсэргүүцэж байна. Хууль тогтоох дээд байгуулага нь хуулиа гаргачихаад эргээд улс төрийн шинж чанартайгаар "Бид бойжоогүй байна" гээд үүргээ биелүүлэхгүй, хуулийн хэрэгжилтийн наана хуулиа өөрчлөе гээд оруулж ирдэг байж болохгүй. Өөрсдөдөө гарц гаргалаа олохдоо гарамгай юм байна. Эмэгтэй гишүүд ажлын хэсэг болоод хуулийн хугацааг нэг жилээр хойшлуулж байгаа нь авууштай" гэлээ.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс УДШ-д хүргүүлэх намын бүртгэлийг нэг жилээр буюу 2025.12.31 хүртэл хойшлуулах саналыг байнгын хорооны хуралдаанаар гаргаж, дэмжигджээ.
Улмаар энэ санал УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдэж, дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төслийн өөрчлөлтийг оруулж ирэхдээ улстөрийн намуудын зохион байгуулалт, дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг 2027.08.01 хүртэл хойшлуулахаар тусгасан байсан билээ.
-Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэнэ-
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.06/ чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү Номин чад�##�тай бна шүү. Идэж барахгүй хувийн хөрөнгө нь байж байхад заав�##� Улсын хэдхэн төгрөг идэх гээд арай л бна даа. Сонгуульд зарцуулсан мөнгөө олох гээд улайрч бна даа. МАНгарууд бүгдээрээ үхэж д�##�д ороод Монголын ард түмнийг хэзээ баярлуулах юм бол доо.
ИЙМ ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭР ГАРГАГЧ УИХ НЭН ДАРУЙ ТАРАХ ХЭРЭГТЭЙ
Энэ авгай аймаар лобби хийжээ. Тэрэнд нь автсан гишүүдийн нэрсийг зарлаач
Энэ Чинбатын охин гэж нэг царай муутай, шамшийсан юмны зургийг яасан ч их тавьдаг юм.
Номин төсвийн 59 саяар гишүүдийг хахуульдчихсан юм чинь нөгөөдүүлүү нь эргэж нэхэхээс нь айждээ. Хахууль авсан хүн хүн �##�ахаас ч буцахгүй нь аргагүй. ӨМХИЙ ГИШҮҮД.
б�##�ай луйварчин..................... хавдрын эмнэлэг хэрэгтэйштээ
Shunaliin tulam
НОМИНД БУРУУ БАЙХГҮЙ ЭЭ ААВ НЬ ТЭР ХУЛГАЙЧИД МОНГОЛ ТӨР АРД ТҮМЭН ӨРГҮЙ Л БАЙЛТАЙ .ЧИНБАТ ГӨЛӨГ АРД НЬ БАЙГАА ЧИНИЙ 18 ТЭРБУМЫГ БАТЛАХГҮЙ БОЛ ААВ НЬ ЛАЛАРУУДЫГ МАШААНААРАА ХӨӨГӨӨД ДАЙРААЛ АЛЧИХНАА ГЭЖ ХЭЛСЭН БАЙХ.ТҮҮНЭЭС БИШ ЭНЭ ДОНГИО ЦАРАЙЛСАН МАНГАР ХҮҮХНЭЭС ИЙМ НҮҮДЭЛ ГАРАХГҮЙ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ОЮУНЭРДЭНИЙН ЗАСАГ ТЭЖЭЭЖ ТЭТГЭСЭН ДОНГИО ХҮҮХНЭЭ БАРАХАА БАЙЛАА ХОХЬ ЧИНЬ ОЮУНЭРДЭНИЙН ЗАСАГ УДАХГҮЙ УНАНА БЫСДА
Baliar avgai