Нийгмийн
Өнөө өглөө Өмнөговь аймагт газар хөдөллөө
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих 3 дугаар багийн “Цагаан дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 144 км, сумын төвөөс баруун хойд зүгт 51 км, Цогтцэций сумын төвөөс зүүн урд зүгт 44 км/ 12 дугаар сарын 06-ны өдрийн 05:58:01 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 06:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уран дэлбэрэв үү
Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Архангай гэсэн бүслүүр байгаа.
Уурхай нөлөөгөөр үү?
Аюул ирэх?