Нийгмийн

Ө.Шижир: МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөд ХҮН намын Т.Доржхандаар хоёр удаа өөрчлөлт оруулуулсан

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүшртгэлтэй 37 нам, УБЕГ дээр бүртгэлтэй, нэр авсан 253 нам байна. МАН, МАХН гэж салж байхад Н.Энхбаярт МАХН гэдэг нэрийг өгүүлэхгүйн тулд МАХН гэж товчилж байгаа бүх нэрсийг авч байсан. Тиймээс 253 намын нэр болсон. Ийм учраас Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийг манай намын бүлэг дэмжээгүй л дээ. Манай намын бүлэг дэмжээгүй учраас, би ч мөн дэмжихгүй байр суурь илэрхийлж байгаа.

Өнгөрсөн таван сарын хугацаанд таван удаа төсөв, гурван удаа Засгийн газраас оруулж ирсэн яаралтайгаар оруулж ирсэн хууль, мөн одоо хэлэлцэж байгаа  Улс төрийн намын тухай хууль. Яг ний нуугүй хэлэхэд МАН бусдын гараар могой бариулахдаа сайн. Өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ХҮН-ын Т.Доржхандаар хоёр удаа мэдээлэл өгүүлээд өөрчлөлт оруулчихсан. Одоо дахиад ХҮН-ын Б.Уянга гишүүнийг бүлтэлзүүлээд хариулт өгүүлээд суулгачих юм. МАН-ын бүлэг дээр энэ асуудлыг хэлэлцээгүй. ХҮН намын бүлэг дээр хэлэлцсэн.

Манай намын бүлэг дээр дэмжээгүй. Цаасан дээр харагдах байдлаараа МАН оролцоогүй юм шиг хэр нь цаанаа захиалагч нь болчихдог.Сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийг нь харахаар бүгдээрээ л улс төрийн намуудыг гоё сайхан болгоно гэдэг заалттай. МАН дээр хоёр заалт, АН дээр хоёр заалт, ХҮН дээр нэг заалт бий. Хоржоонтой нь ХҮН намын мөрийн хөтөлбөрт ийм нэг заалт бий. “2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг батална” гээд заачихсан. Хойшлуулна биш.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулахдаа эхлээд давхар дээлээ тайлсан нь МАН-д ашигтай байсан. Дараа нь ерөнхийлөгчийг дахин сонгуулахгүй гэдэг заалт орсон энэ бас л МАН-д ашигтай байсан. Одоо дахиад л энэ үйлдэл рүү бид очиж байна. Энгийн жишээ авахад байнгын хороон дээр хэлсэн, бага татвар төлдөг санхүүгийн чадамж муутай компаниуд энэ удаа НӨАТ төлж чадахгүй нь хойшлуулж өгөөч гэхээр нь уухайн тас зөвшөөрөөд хойшлуулаад байж болохгүй л дээ. Бүх заалтуудыг хойшлуулдаг хэлбэр рүү орчихож байгаа юм. Ер нь УИХ хуулийн заасан хугацаандаа хурал дүрмээ хийх ёстой.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсны дараа аль нэг нам нь Улс төрийн намын тухай хуулийг өргөн барих нь зохимжгүй юм байна гээд ерөнхийлөгчөөр өргөн бариулсан юм билээ. Тухайн үедээ зөвшилцсөн гэсэн үг. Гэтэл одоо хамгийн чухал заалтыг нь хойшлуулчихсан. 3.5 сая хүн амтай улсад ийм олон нам байх нь зөв үү буруу юу. Үүнийг дагаад улс төрийн намуудын санхүүжилтүүд дээр ямар байр суурьтай байх ёстой вэ гэдгээ эргээд харах хэрэгтэй. ЯГ одоо Улсын дээд шүүх дээр материалаа өгсөн 7 нам байна. Хойшлуулах хүсэлтэй 5 нам байна. Дүрэм журмыг нь харах гэхээр интернэтэд байхгүй.

Өөрийн вебсайт, үйл ажиллагааны тайлангүй, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Тэгээд сонгуулиар л гараад ирдэг. Ийм байхад таван намын хүсэлтээр хойшлуулна гээд байх юм. Хуулийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа намууд яагаад энэ зүйчлэлээр хойшлуулах ёстой юм бэ. Намынхандаа хандаж бас хэлмээр байна. Засагт орсон манай 8 сайдаар АН-ын ирээдүй бүрхэг битгий болоосой гэж хүсэж байна. Их хурлаа хуралдуулаад дүрэм журмаа батлах чинь хоёрхон өдрийн ажил. Хүндрэлтэй ажил биш л дээ” гэв

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2024 14:51

Шижиг гэж ямар гишүүн бнаа. Жагса�##�таар орсон хулхи бууны нохой

Зочин
Зочин
12 сар 6, 2024 21:47
Reply to  Зочин

Ичсэн хүн хүн �##�на гэгчээр Шижир үнэн юм хэлэхээр ХҮН, МАН-ын �######� долоогч нар аргаа барж, �##�аа майжиж бна! К кк

Зозочинчин
Зозочинчин
12 сар 7, 2024 19:56
Reply to  Зочин

Шөвгөр Өлзий гэгч рецедив гэмт хэрэгтний хүү шүү дээ.Монголын төрд тэр тусам АН д ийм новшнууд цуглардаг биздээ. Одоо монголчууд АН ыг анархист нам.�##�уурчдын нам.авилгачдын нам.адгийн новш гэх болсон шдээ.

Зочин
Зочин
12 сар 6, 2024 14:53

Энэ Шижирийн хэд дэх авгай нь ч юм нэг эргүү хүүхэн хэдэн зуун саяын эд матeри�##� хувцасаа гайхуулсан бичлэг яваад л байх юм, энэ нөхөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт юу туссан байна хянадаг газар АТГ хаана байна

Зочин
Зочин
12 сар 6, 2024 22:08

Доржханд ч дээ утсан хүүхэлдэй болж амьдарч яваа новш бус уу

Ззэт очин
Ззэт очин
12 сар 7, 2024 12:58

МАН ын тавиул гөлөг Бангладеш

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
12 сар 7, 2024 15:56

Ман намын хавтанцар Доржхандийг шадар сайдаар огцоруул

зочин
зочин
12 сар 7, 2024 19:06

Хэнээр хийлгэхээ сайн мэдэж бн шүү. МАН бол ямарч л бсан монголын ард түмний нам биш. хулгай луйврын бүлэглэл

зочин
зочин
12 сар 7, 2024 19:19

АРД ТҮМЭН БҮХ НАМААС ТАТГАЛЗЧИХСАН. НАМ ГДГ НЬ МАНАЙ УЛСЫН ХУВЬД ХУЛГАЙ ЛУЙВРЫН БҮЛЭГЛЭЛ БОЛЧИХСОН. 2024 СОНГУУЛИАР БҮХ ЖИЖИГ НАМУУДЫГ МАН ХУДАЛДААД АВЧИХСАН. ТЭГЭЭД 30 ГАРУЙХАН ХУВИАР ТӨРИЙН ЭРХИЙГ АВСАН. СОНГУУЛИЙН ДАРАА ХАМТАРСАН ЗГ НЭРТЭЙ ХУУЛИЙН ХУЛГАЙ. ТӨСВИЙН ХУЛГАЙ. 25 ОНЫ ТӨСӨВ Г.М УЛАМ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭВ

Сүхбат
Сүхбат
12 сар 7, 2024 19:41

100 ямаанд 60 ухана гэгчээр ийм олон Нам бидэнд хэрэггүй ээ, 2-3 байртай, суурьтай, үзэл баримтл�##�тай нам л хэрэгтэй! Бусдыг нь ok by by явж ажлаа хий гэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button