Утааны сонсголд гарын үсэг хангалттай цугласан тул тайван жагсаалаа зогсоолоо
Утааны эсрэг "Амьсгалмаар байна" тайван жагсаалыг өнгөрөгч долоо хоногоос эхлэн төв талбайд өдөр бүрийн 12.00 цагт зохион байгуулж эхлээд байсан юм. Тэгвэл утааны сонсгол явуулахыг шаардсан өргөдөлд иргэд хангалттай гарын үсэг зурсан тул жагсаалаа түр завсарлахаар болсон талаараа "Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан мэдэгджээ.
Энэ талаараа "Гурав хоног тайван жагслаа. Маргааш жагсаал болохгүй. Мэдээж өөрөө очоод жагсахад бүх хүнд нээлттэй зөвшөөрөл хэрэггүй. Гэхдээ бидний өнцөг бол 6-7 сарын хугацаатай таван шаттай акц хийчихье гэж шийдлээ. УИХ-ын хяналтын сонсгол болох нь тодорхой боллоо. Зургаан шаардлага дээр 2000 гарын үсэг цуглалаа. Даваа гарагт бүх хариуцсан дээд байгууллага руу шаардлага хүргүүлнэ. Араас нь тууштай нэхээд явна. Ирэх долоо хоногт шийдэх ёстой дарга нартай хамгийн их утаатай уулан дээр гадаа хэлэлцүүлэг хийхээр болов. Ар араасаа хэлэлцүүлэг урьдчилан сэргийлэх танин мэдүүлэх арга хэмжээнүүд явна.
Улаанбаатар хотын Иргэдийн хурлын дарга нь гараад ирэхээр нь хот орчим агаарлах төвүүд хийгээч гэсэн тодорхой амлалт асуув. Хоёр хоногийн дотор хоорондоо хуралдаад нэгдэхэд хэлнэ гэсэн. Хүний эрхийн дэд хорооны дарга нь шат дарааллаар хамтраад дэмжээд явья гэсэн. 2000, 3000 хүний шаардлагын гарын үсгийн ялгаа сүрхий байхгүй, заавал энэ хүйтэнд баахан ээжүүд, хүүхдүүдийг талбай дээр зогсоож ханиад хүргэх шаардлага байхгүй. Энэ талбай дээр 100 мянган хүн цугласнаараа шийдэгддэг асуудал биш юм аа. Тийм шаардлага ч байхгүй. Урт хугацаанд ул суурьтай мэдлэгтэй шинжлэх ухаанч удаан явах ёстой. Энэ гурав хоногт ямар нэг улстөржилт, үймээн самуун, турхиралт энэ тэр болоогүй. Эргээд мэдээллэнэ. Бид одоо хуулийн баг, шаардлагын төслийн ажлууд дээрээ сууя даа. Утаа бол аймар их дайсан, эрх ашиг, гүтгэлэг дайралттай олон хүний эрх ашиг хөндөгдсөн сэдэв юм байна" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий ш�##�гаад бай бас нэг поп шоучин
Бас л нэг Женкийн бууны гөлөг юм бнаа,энэ Ганжин !!!
Жүжиг байжээ
Засгийн захи�##�га, цурамны га-л, бууны нохой нь. Нөгөөдүүл нь одоо болсон, та нар буу гэж л дээ. Үүргээ биелүүлсэн.
Худлаа гар Ганжавхлан
Түүхий нүүрстүлээд бурхан болж гэнэ гэж сонсоогүй наад тэрбумтнуудынхаа мөнгийг бүү өсгө нүүрс оруулж ирж зарахыг шаард
Одоо их хур�##� засгийг огцруулна гээд л жагсах хэрэгтэй бус уу