“Самурай” бонд 5.4 тэрбум ам.долларыг зах зээлд гаргаж, санхүүжилт татжээ
2024 он гарсаар Төрийн холбогдолтой зээлдэгчид 804.9 тэрбум иен буюу 5.4 тэрбум ам.долларын “Самурай” бондыг зах зээлд гаргаж, санхүүжилт татжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа аж.
Иймд зах зээлийн таатай нөхцөл байдал болон санхүүжилт татах өртөг бага байгаа зэргийг харгалзан улс орнууд иенээр нэрлэгдсэн бонд ихээр гаргахад нөлөөлж байгаа юм байна. Мөн Япон улсын Төв банк бодлогын хүүгээ өсгөж буй энэ үед тус улсын бондын зах зээл хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байгаа юм байна.
Тодруулбал: "Өрийн бүтцээ төрөлжүүлэх зорилгоор иений бонд гаргахыг зорьж байгаа олон улсын тоглогчид идэвхтэй нэмэгдэж байна" гэж “SMBC Nikko Securities”-ийн шинжээч онцолсон юм.
Монгол Улсын Засгийн газар 2013 онд 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30 тэрбум иений “Самурай” бонд гаргаж байсан бөгөөд эргэн төлөлтийг хугацаанд нь буюу өнгөрсөн онд бүрэн төлсөн билээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.