Г.Дамдинням: Дотоодын ААН-үүдээ сөхрүүлэх бодлого арай явуулахгүй байлгүйдээ, монголын төр
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Бараа, бүтээгдэхүүн хямдаар орж ирвэл дотоодын үйлдвэрлэгчид тэсч үлдэхгүй. Үүний дараа бид хүний гарт орно-
-Өнгөрөгч амралтын өдрүүдэд манай улсыг Евроазийн эдийн засгийн холбоонд элсүүлж, худалдааны хэлэлцээ хийх тухай мэдээлэл хөврөв. Анх удаа ярьцгааж байгаа юм биш. Олон жил ярьж, маргаж байгаа. Гэхдээ энэ удаад Засгийн газар хэдийнэ шийдчихсэн гэж дуулдлаа?
-Одоогоор олон нийттэй ижилхэн л мэдээлэлтэй байна. Ер нь Монгол Улс өөрийн зах зээлийг хамгаалах ёстой. Үндэсний аж ахуй нэгжүүд болоод жижиг дунд үйлдвэрлэл явуулагчдаа, хөдөө аж ахуй бизнес эрхлэгчдээ, улаан буудайн тариаланчдаа, гурилын салбарынхнаа хамгаалах ёстой. Цемент, барилгын салбарынхнаа ч хамгаалах учиртай. Татварын орлого бүрдүүлж байгаа бүх бизнес эрхлэгчдээ Бид өнөөдөр төсөв батлах гээд сууж байна. Гэтэл төсөв тэр хүмүүсээс бүрддэг.
Тусгаар улс эдийн засгийн хувьд хамгаалалттай байх нь нэн тэргүүний асуудал. Ийм л зарчмын байр суурьтай байна.
-Монголоос Орос руу экспортлох бүтээгдэхүүний босго өндөр. Хаана ч байхгүй 40 гаруй хувийн татвартай. Гэтэл гэнэтхэн энэ онд хэлэлцээ хийнэ гэдэг нь ОХУ-д л ашигтай нөхцөл гэж харагдаж байна?
-Бид ер нь үйлдвэрлэгч улс мөн үү, биш үү гэдэг асуудал байхгүй юу. Сөрөг нөлөөлөл, эрсдэл юу вэ. Маш хямд улаан буудай, гурил, цемент, тоосго, орж ирнэ. Бүх бараа бүтээгдэхүүн эхлээд хямдаар орж ирнэ. Дотоодын үйлдвэрлэгчид тэсч үлдэхгүй. Үүний дараа бид хүний гарт орно. Хэсэгхэн хугацааны жаргалтай байдлаас улс орныхоо ирээдүйг бүрхэг болгох, аж ахуй нэгжүүдээ, ажил олгогчдоо, татвар төлөгчдөө эрсдэлд оруулах шийдвэр гаргах ёстой юу гэдэг асуултад би үгүй гэж хэлнэ. Миний хувийн байр суурь ийм байна.
-Аж ахуй нэгжүүдээ хамгаалах учиртай МҮХАҮТ тэр дундаа шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од Евроазийн холбоонд элсэх ётой гэдэг байр суурийг илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна л даа?
-Тэр төрийн бус байгууллагын байр суурийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ эсрэг байр суурьтай байгаагаа сая хэлсэн шүү дээ. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар тэр дундаа ХХААХҮЯ хаана байна вэ. Сайд нь хаана явна аа. Өөрийнхөө тав тухтай газар яамаа нүүлгэж аваачих, өмч хөрөнгийг нь зарж үрэх. Бүхэл бүтэн нэг салбарыг өөртөө үйлчлүүлж, бизнесээ тэлэхээс өөрөөр юу бодож явна. Энэ салбарт ажиллаж, амьдарч байгаа мянга мянган монголчуудын эрх ашгийг яагаад ярихгүй байна. Гол асуудал нь ийм л байна шүү дээ.
-Дотоодын үйлдвэрлэгчид хөл дээрээ тогтож ядаж байхад нь гадныхантай өрсөлдүүлнэ л гэсэн үг шүү дээ-
-Сая Засгийн газрын хоёр ч сайд байр сууриа илэрхийллээ. “Экспорт хийх, эдийн засгаа тэлэх том боломж” гэж тайлбарлаж байна. Гэхдээ манайх тус холбооны 200 гаруй сая хэрэглэгч рүү бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чадамж бий юу гэдэг нь асар эргэлзээтэй. 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохдоо импортын татвараас чөлөөлнө гэдэг нь дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд байдал үүсгэхгүй юу?
-Яг наадахыг чинь л хэлээд байна. Манай аж ахуй нэгжүүд дотоодоо бүрэн хангах хэмжээнд ч хүрч амжаагүй байна. Өөрийнхөө дотоод асуудлыг шийдчихээд гадагшаа экспортлох тухай ярих ёстой биз дээ. Хөл дээрээ тогтож ядаж байхад нь гадныхантай өрсөлдүүлнэ л гэсэн үг шүү дээ. Монгол Улс татвар төлөгчдөө, ажлын байраа хамгаалах ёстой. Дан гадны бүтээгдэхүүн оруулж ирээд дотоодын үйлдвэрлэгчдээ сөхрүүлэх бодлого арай явуулахгүй байлгүйдээ, монголын төр.
-Геополитикийн бодлогын хувьд бид дайнтай улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлох асуудал нь олон улсад хэрхэн харагдах бол?
-Бид мөнхийн хоёр хөрштэйгөө эрх тэгш хамтын ажиллагаа, найрамдалт харилцаатай байх ёстой. Гэхдээ монголчуудын ахуй амьдрал, аюулгүй байдал тэргүүн эгнээнийх.
-“Ороод дээрдсэнгүй” гээд энэ холбооноос гарч байгаа улсуудын мэдээлэл байдаг юм билээ. Хэрэв УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлбэл хөндөх үү?
-Энэ сэдэв өчигдрөөс эхэлж байна. Судалж, харж байна. Хэдүүлээ төмөр замын тарифын хөнгөлөлт гээд нэг юм хийсэн дээ. УБТЗ-ын тарифын хөнгөлөлт ашигтай болж уу, үгүй гэдгийг л судлачих хэрэгтэй. УИХ, Засгийн газарт Монгол Улсын 3.6 сая иргэнд үйлчлэх үүрэг бий.
-АН-ын нэр бүхий гишүүд “УИХ-ын түвшинд яригдвал ААН-үүдийн дуу хоолойг хүргэнэ, дамжуулна” гэдэг байр суурийг илэрхийлж байна. Та жишээ нь тойргынхоо үйлдвэрлэгчийн дуу хоолой болж чадах уу?
-Хөндөнө. Би ч бизнес эрхэлж байгаад УИХ-д орж ирсэн. Бизнес эрхлэгчид, татвар төлөгчид бидний, энэ улс орныг өдий зэрэгтээ авч явж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Төр засаг хамгаалах, аврах, дуугарах ёстой. Ардчилсан улс учраас парламентын түвшинд оролцогч талуудын дуу хоолойг сонсож, дундын хувилбараар асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Төр, хувийн хэвшил, иргэн гурав зөвшилцөлд хүрдэг нь ардчилсан нийгмийн зарчим. Энэ зарчим дээр л хатуу зогсоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв өө.Монголд өдөр нийлүүлсэн өндөр үнэтэй цахилгаанаа шөнийн хэрэглээ бага үэд буцааж авахдаа үнэгүй шахам авдаг нь юм хэлэхгүй байна уу!Жэнко Баттулгын хийсэн гэрээгээр төмөр замаар орос бараа 30% хөнгөлөлттэй үнээр цувж монголоос юу ч явахгүй байгааг тайлбарла даа Х.Баттулга аа!Монголын наймааны танхим Унт-од даргын үэд Москвагийн наймааны танхим болсон уу?
зөв баяр хүргэе
Гэрээ байгуулах хэрэгтэй. Энэ нэг худлаа хуцсан новш �######�аарай