Хятадын хэвлэл: БНХАУ-ын иргэд монголд гэмт хэрэг, ослын хохирогч болж амиа алдаж байна
Сүүлийн үед БНХАУ-ын иргэд монголд гэмт хэргийн хохирогч болж, онц ноцтой зам тээврийн осолд орж амь насаа алдаж байна гэж арванхоёрдугаар сарын 7-ны өдөр "БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ" хятадын олон нийтийн WeChat цахим хуудсанд мэдээлснээс эш татан тус улсын guancha.cn сайт мэдээллээ.
Тус сайтын мэдээллээр арванхоёрдугаар сарын 4-ний өглөө үүрээр БНХАУ-ын хоёр сэжигтэн, Монголын хоёр сэжигтэн Улаанбаатар хотод зочлон очсон хоёр хятад иргэнийг барьцаалж, дээрэмдэж, нэгийнх нь амийг хөнөөж, нэгийг нь ноцтой гэмтээсэн байна. Монголын цагдаа нар уг хэрэгт холбоотой дөрвөн сэжигтнийг баривчилсан байна.
Түүнчлэн, арваннэгдүгээр сарын 23-ны орой монголын орон нутгийн замд хоёр автомашин мөргөлдөж, хоёр хятад иргэн газар дээрээ нас барсан хэрэг гарсан.
Иймд Монгол Улсад суугаа БНХАУ-ын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд аюулгүй байдлын мэдлэгээ улам дээшлүүлж, орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, өөрийгөө хамгаалах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна гэжээ.
Харин хятадын телевизээр хэрэгт холбогдогч Монгол Улсын иргэн нь тус улсын Ерөнхийлөгч асны дүү байжээ гэх мэдээллийг цацагдсан байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ УЛС ОРНЫГ ТОНООД БУЗАРЛААД ЗОГСОХГҮЙ УЛС ОРНЫ НЭРИЙГ ГАЗАРТ БУЛЖ БАЙГАА БУЗАР ЭТГЭЭД НЭГ ӨДӨР ШАНГАА ХҮРТЭХ БАЙХАА
...МУУСАЙН ХЯТАДУУД ҮХЭЖ Л БАЙВАЛ БИДЭНД АШИГТАЙ..!
ХҮН БОЛ ХҮН . ЯМАР ҮНДЭС УГСААТАН БАЙХ НЬ ЯМАР Ч ХАМААГҮЙ. ЭРХЭМ ХҮНИЙ БИЕИЙГ ОЛЖ , ЭЦЭГ ЭХДЭЭ ХАЙРЛАГДАЖ ӨССӨН ЧИ БИДЭНТЭЙ АДИЛХАН ХҮН ШҮҮ ДЭЭ . ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН НӨХРИЙН БАНДААШ НЬ ХҮРТЭЛ ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭГДСЭН БАЙГАА
ci ooroo uhne dee sug min, hyatadaas buh umaa avch bai bas haraana. muu uher