УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ААН-ийн албан татварын талаарх маргаан нь тасарсангүй

Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар байнгын хорооны хуралдааны үеэт татварын асуудлаар маргалджээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2025 оны төсвийг дагасан өмнөх ААН-ийн орлогын албан татварын хуульд Засгийн газар жагсаалт гаргаж, татвар тогтоодог төсөл орж ирсэн. Энэ нь УИХ-ын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхэд халдсан байна гэдэг үндэслэл яригдсан. Ерөнхийлөгч хориг дээрээ буруу, зөв гэдэг үндэслэл заагаагүй. Дахин төсөв оруулж ирэхдээ УИХ тогтоож байх тухай агуулга байхгүй болсон байна.

Ямар төсөл дээр хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгийг татварын байцаагч шийдэх юм уу. Өөрийнхөө үзэмжээр, дур зоргоор. Татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал нэн тодорхой байх ёстой. Салаа утгатай бичигдэх учиргүй. Тэгж байж авлигаас ангид байна" гэсэн юм.

Хариуд нь Сангийн сайд Б.Жавхлан "Гишүүн ААН-ийн орлогын албан татварын тухай хуулиа одоо л ойлгож байх шиг байна. Бид хувийн хэвшлээ дэмжвэл дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй. Нөгөө талаараа хааж боодог байж болохгүй, Б.Энхбаяр гишүүн ээ. Нэг төсөл бичээд таны үүдэнд суугаад, "Би татвараас хөнгөлүүлэх гэсэн юм аа" гээд явж байх юм уу. Тийм ААН ирэх үү." хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Та одоо болиорой. УИХ-д өгөөд баталдаг болгоё гэдэг нь таны санал шүү дээ. Хоёр долоо хоногийн өмнө ярьж байсн зүйлүү одоо болохгүй гээд байх юм. Та хариуцлагатай байна шүү.

Сангийн сайд Б.Жавхлан "Б.Энхбаяр гишүүн ээ, та ядаж хоёр сарын ой санамжтай байгаарай. ААН, төслөөр нь оруулж ирье гэдэг санал гаргасан шүү. Протокол дээр чинь байгаа. За болио, ядаж салбараар нь гэдэг санал болгосон шүү" гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2024 07:46

ДЭВЖЭЭ ЗАСЬЯА ДҮРЭМГҮЙ ЗОДОЛДУУЛЬЯА ЭР УЛСУУД БАЙЖ ИЙМ ХЭРҮҮЛЧ БАЙЖ БОЛОХГҮЙ БИ БООЦООГОО ЭНХБАЯРТ ТАВИЛАА ЭХНИЙ БООЦОО 5000 ДОЛЛАР ЖАВХЛАНГ УЛААН БУЛАНГААС ГАРГАЯА

DR. MANIPAL
DR. MANIPAL
12 сар 11, 2024 10:43

Бүгдэд нь энэ өдрийн мэнд,

Та бөөрийг мөнгөөр ​​зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манип�##� эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.

Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг сан�##� болгож байна. Би Манип�##� эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд �##�дартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.

Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу:
[[email protected]]

Хүндэтгэсэн

Холбоотой мэдээ

Back to top button