УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Ариунзаяа "Хүүхдийн төлөө сан"-гийн хөрөнгийг эрж, Л.Энх-Амгалан хэдэрлэв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нар "Хүүхдийн төлөө сан"-гийн хөрөнгөний асуудлаар мэтгэлцэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, "Хүүхдийн төлөө сан"-гийн 22 тэрбум төгрөгөөс найман тэрбумыг юунд зарцуулсан бэ. Үлдсэн 14 тэрбум яагаад хүү бодогдохгүй хадгалаад байгаа юм бэ. Ядаж ангиудад утаа шүүгч авах мэтээр хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм уу. Ашиглахгүй бол энэ сан татан буугдах тал руугаа явах гээд байна уу" хэмээжээ.

Харинд нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Та төрийн ой санамжтай байх ёстой шүү. Өөрөө ямар сан байгуулж, ямар журам батлуулчихаад явсан гэдгээ санах хэрэгтэй. Ямар ч юм хийх боломжгүй чөдөр, тушааболсон журамтай, юу ч шийдэж чаддаггүй байсан шүү дээ. Энэ журмууд сая л өөрчлөгдөж Засгийн газраар батлагдаж байна" гэх хариу тайлбар хийв.


Засгийн газрын 172 дугаар тогтоолоор 2021 онд Хүүхдийн төлөө сан байгуулагдсан бөгөөд 2024 оны аравдугаар сарын байдлаар нийт 19 тэрбум төгрөг төвлөрснөөс 217 хүүхдэд 490.9 сая төгрөгийг шагнал урамшуулал болгон олгоод байгаа аж.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өгч буй мэдээллээр Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар борлуулсны орлогоос 16.9 тэрбум, Хүүхдийн фонд төрийн бус байгууллагаас буюу соёл урлаг спортын тоглолтын орлогоос 2.1 тэрбум, байгууллага иргэдээс ирүүлсэн хандиваар 17.2 сая төгрөг нийт 19 тэрбум төгрөг цугларчээ.

Уг санд төвлөрсөн мөнгийг журамд заасны дагуу олон улсын тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, болзол шалгуур хангасан 217 хүүхдэд шагнал урамшуулал болгон 490.9 сая төгрөг зарцуулжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 10, 2024 15:32

ХЭН НЬ ИХ ХУСАХАА ҮЗЭЦГЭЭЕЭ БЫСДА

Зочин
Зочин
12 сар 10, 2024 16:12

Хуубаа гусчээ. Ханахгүй ээ

Зочин
Зочин
12 сар 10, 2024 17:08

Нэг хусаж амжаагүй нөгөө хусахад бэлэн болсон хоёр жаажгий дугуйнууд бна

Зочин
Зочин
12 сар 11, 2024 07:53

АРИНЗАЯА ГИШҮҮНИЙ МӨӨМ ЯМАР ГОЁ ТОМ ЮМ БЭ?

Ссс
Ссс
12 сар 11, 2024 08:11
Reply to  Зочин

Унжсан мөөм

Ссс
Ссс
12 сар 11, 2024 08:11

Хужаа л�##�ар.

Холбоотой мэдээ

Back to top button