Нийгэм мэдээ

2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2025 оны цэргийн бүртгэлийг өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүллээ. Тус бүртгэлийг 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл E-Mongolia системээр бүртгэх юм байна. Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүрэг болон хорооныхоо Цэргийн штабт очиж бүртгүүлэх боломжтой аж.

Үүнд,

  • Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд,
  • 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд,
  • цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.

Ингэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандах ажээ. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм байна.

Хэрэв E-Mongolia системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харах боломжтой. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

Дашрамд дурдахад, өнөөдөр Баян-Өлгий, Хөвсгал, Булган, Говь-Алтай, Сүхбаатар аймаг цэргийн бүртгэлээ эхлүүлжээ. Харин нийслэлийн тухайд 2025 оны нэгдүгээр сарын 6-22-нд Цэргийн бүртгэлийг зохион байгуулах юм байна.

Аймаг, нийслэлийн цэргийн бүртгэлийн хуваарь

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button